Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
▪ /www.biirbeh.mn
▪ Twitter
▪ RSS2

Мэйл : info@biirbeh.mn
Утас : 9907-6364

Нэрээр
   ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
   4-н мөртүүд  
   Sienna  
   Window of Mongolian poetry  
   Youtube  
  Цээсүрэн Авирмэд  
  Э Агиймаа  
   Алтангадас  
  А Алтанхундага  
  М Амарбаяр  
  A Амарсайхан  
  Б Амарсанаа  
   Амор Хайям  
   Ардын аман зохиол  
  Б Ариун-Эрдэнэ  
  Энх-Амгалан Ариунболд  
   Афоризм  
   Нямдорж Ачиймаа  
  Г Аюурзана  
  Ц Бавуудорж  
  Н Багабанди  
  П Бадарч  
  Н Базардэрэг  
  А Байгалмаа  
  С.Б. Бат-Эрдэнэ  
  Б Батзаяа  
  Д Батзүл  
  М Батнайдвар  
  П Батнайрамдал  
  Лу Батнасан  
  Б Батрэгзэдмаа  
  Т Батсуурь  
  Ц Баттуяа  
  Батсайханы Баттөгс  
  Ш Батцэцэг  
   Баяр ёслол хурим найр  
   Бодрол  
  До Болдхуяг  
  Х Болор-эрдэнэ  
  Х Болормаа  
  Б Болормаа  
  Э Бум-Эрдэнэ  
  Түмэнбаяр Бум-Эрдэнэ  
   Бусад  
  Ц Буянзаяа  
  С Буянцогт /Цахарын/  
  Жигжид Бямбаа  
  Ц Бямбажаргал  
  Жогноо Бямбасайхан  
  Эрдэнэбаатар Бүжинлхам  
   Гадаадын уран зохиол  
  Тангадын Галсан  
  Б Галсансүх  
  Батсүх Ганзориг  
  Б Ганзориг  
  Дорж Гармаа  
   Гэсэр  
  Ш Гүрбазар  
  Ч Дагмидмаа  
   Далай ламын айлдвар  
  Цэнд Дамдинсүрэн  
  О Дашбалбар  
  Михайлов Дениска  
  Зундуй Дорж  
  Б Дорж  
  Цэндийн Доржготов  
  Ц Доржсэмбэ  
  Ш Дулмаа  
   Дууны үг  
  Ц Дэлгэрмаа  
   Дэлхийн уран зохиол  
  Магтаал Ерөөл,  
  Ц Жамбалгарав  
   Зохиолчдын намтар  
   Зүйр цэцэн үг  
  Б Ичинхорлоо  
  Б Кана  
  Ч Лодойдамба  
  Соном Лочин  
  Отхан Лха  
  Жагдалын Лхагва  
  Балсангийн Лхагвасүрэн  
  Бавуугийн Лхагвасүрэн  
  Ш Лхамноржмаа  
  Н Минжинсайхан  
   Монгол Улсаа хөгжүүлье  
   Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
   Мэдээ, мэдээлэл  
  Бямбадорж Мөнх-Өлзий  
  Ж Мөнхбат  
  Н Мөнхсайхан  
  Г Мөнхтулга  
  А Мөнхтуяа  
  Гомпилдоо Мөнхцэцэг  
  А Мөнхчимэг  
  Д Намдаг  
  Д Намсрай  
  Д Нацагдорж  
  Сайнжаргал Начин  
  Г Номин  
  У Номинчимэг  
  Д Нямсүрэн  
  Н Оюун-Эрдэнэ  
  Д Оюундэлгэр  
  Санж Пүрэв  
  Лувсан Пүрэвдорж  
  Д Пүрэвдорж  
  Соёрхын Пүрэвсүрэн  
  Д Равжаа  
  Б Ринчен  
  Шуурайн Солонго  
  Доржпалам Сумъяа  
   Сургамж  
  Х Сүглэгмаа  
  Шарав Сүрэнжав  
  Ширчин Сүхбаатар  
  Г Сүхзориг  
  Н Тайванжаргал  
  Цэрэнтулгын Түмэнбаяр  
  Загдын Түмэнжаргал  
  Сосорбарамын Төмөрхуяг  
  Д Төрбат  
  Д Урианхай  
  Б Уугансүх  
  Л Хасар  
  Л Хишигдорж  
   Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Цоодол Хулан  
  Ү Хүрэлбаатар  
  М Хүрэлсүх  
   Хүүхдийн дуу  
   М. Цэдэндорж  
  М Цэемаа  
  Д Цэцэнбилэг  
  Ч Чагнаадорж  
   Энхтайваны Чинзориг  
  Ренчин Чойном  
   Чоно  
  Батмөнх Чулуунцэцэг  
   Шагж гэлэн  
  Youtube Шилдэг ном  
   Шог өгүүллэг  
   Шүлэг  
  Б Шүүдэрцэцэг  
  Балбар Энхбат  
  Энхбаатар Энхболд  
  Д Энхболдбаатар  
  Б Энхтуяа  
  Р Энхтуяа /Эмүжин/  
  Батсамбуу Энэбиш  
  С Эрдэнэ  
  Арлаан Эрдэнэ-Очир  
  Б Эрдэнэсолонго  
  Ж Эрхэмцэцэг  
  Бэгзийн Явуухулан  
   Ярилцлага  
   Үлгэр  
  Э Үржинханд  
   Өвөр Монголын яруу найраг  
   Өгүүллэг  
  Л Өлзийтөгс  
   Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Бүгд  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгүүллэг  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Шүлэг


Шүлэг 		 Шүлэг: Ц.Галбадрах : Миний эх орон
Оруулсан admin on 2026-09-30 10:41:18 (11829 уншсан)


Оршил

Бие минь тэнд төрсөн болохоор
Бас сэтгэл минь тэнд төрсөн болохоор
Билэг оюун ухааныг тэндээс авсан болохоор
Би тэнд хайранд өлгийдүүлж,хайранд зодуулж өссөн болохоор
би түүнийг эх орон гэж нэрлэдэг ээ

** МИНИЙ ЭХ ОРОН***

Наран жаргавч саран мандах гэрлийн эх орон
Навч нь унавч цас нь өнгөлөх цагаахан эх орон
Нас нэмэхэд улам ойртох соронзон эх орон
Намайг шүлэг болгон хувиргах ухаарлын эх орон ( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Би хөдөөний хүү
Оруулсан admin on 2026-09-30 10:40:55 (8898 уншсан)

Өвөл болход хотынхон шиг утаа гэж санаа зовдоггүй
Өлчир шалгаж тачигнасан зуд болоховдээ гэж айдаг
Хавар болход хотынхон шиг гадаа зугаалах гэж баярладаггүй
Хачин сайхан мал минь тарга авна даа баярладаг
Зун болбол хотынхон шиг борлоно гэж санаа зовдоггүй
Зулгаах өвсгүй болтол ган болох бий гэж зовдог
Намар болоход хотынхон шиг гунигтай гэж санааширдаггүй
Налгар сайхан тариа минь л арвин байгаасай гэж санааширдаг...
Голын эргэ дагаж нүцгэн хөлөөрөө дэвсэлсэн
Гуталын ул салтал эмнэгэ хангал чихдсэн
Айргын үнэрт мансуурж хуруу дарж дэмбээдсэн
Аархаж жаахан халж гэмээн дээлээн ханзартал барилдсан...
Би хөдөөний хүү

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )


Шүлэг 		 Шүлэг: Арима : Моддын тухай шүлэг
Оруулсан admin on 2026-09-30 10:40:39 (8008 уншсан)


1.
Даарсан модод нүцгэн мөчрөөрөө үүлсийг баллуурдаж...
Даруй зуун өвлийг тэнд ингэж угтсан
Цэнхэр өнгөнд дуртай жаахан охиныг тэд л
Цэл залуу навчсын ногоон өнгөнд дурлуулсан.
Намраар гэнгэнэх, навчсаа сул асгах хүлцэнгүй
Хавраар тэргүүнээ өргөж, хатсан навчсаа мартах бардамхан
Хачин араншинт энэ модод л надад гунигийг бэлэглэсэн
Хайрласны дараа нулимс ирдгийг бас мэдүүлсэн.
Өглөө бүр би өөрийн эрхгүй цонхоор ширтэж
Өөнтөгч моддын мөчрөөсөө гээсэн навчсыг өрөвддөг
Үдэш бүр би нүцгэн мөчрийг нь түшèж хэсэг зуур зогсоод
Өөр хэн ч сонсож чадахгүй ганцхан дууг тэдэнд аялдаг.
Мод бидэн чимээгүй маргалдаж, бас эвлэрч,
Мод бидэн чимээгүй уйлж, бас инээж...
Араншингаа над руу юүлэх тэдний нүцгэн мөчрийг энхрийлэхдээ
Амь бие, зүрхний халуунаа би тэдэн рүү бас юүлдэг.
Хамгаас дотно ч хамгаас үзэн ядах...
Хамгаас хайрлавч хамгаас тэвчин ядах...
Хачин юм шүү, гэвч тэд л намайг ойлгодог нь
Хамгаас, бүр хамгаас гунигтай энэ модод шүү!.. ( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Улаанбаатартаа би
Оруулсан admin on 2026-09-30 10:39:22 (8029 уншсан)

Хавар
Хаврын хавсаргатай өдрүүдэд
Хайрт ээждээ халамжаа үзүүлж
Хамгийн түрүүчийн таргийг зөөх
Хайртай хөвүүдийх нь нэг билээ л

Зун
Зуны сар зургаа биш болохооор
Зулзган үрээ зусланд гаргаж
Жаахан хонгор сэтгэлийг нь
Жаргалтай өсгөхийг хүсдэг билээ л
( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Залуу нас
Оруулсан admin on 2026-09-30 10:37:58 (8043 уншсан)

Намар намрын навчис унан гандах шиг
Нэг нэгээрээ ард хоцрох залуу нас минь
Нүгэл буян гэж таниж амжаагүй залуу нас чамайг
Нууцхан ч гэлээ санахгүй хэн байхав

Харанхуйн бүдэг гэрэлд хаяггүй захидал
Хорин хэдэн насандаа бичиж сууна
Нэг л мэдхэд насны наран үд хэвийж
Нээрэн би чинь гуч гарсан байх юм ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Н.Тайванжаргал : Гурван намар
Оруулсан admin on 2026-09-30 10:31:45 (7779 уншсан)


Ижийгээсээ хойш би гурван намрыг үзлээ
Ирэх намрыг ч нулмистайгаа хамт хүлээлээ

Гурван намар би гутарлаа
Гутарсандаа би навчис шиг сэмэрч хийслээ
Гурван намар би гунилаа
Гуниглахдаа би
Г утлынхаа үзүүрийг харж мянган хоног алхлаа ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Д.Мишигсүрэн : Намар оройн гуниг аа
Оруулсан Mishigsuren on 2026-09-30 10:29:52 (8012 уншсан)

Сөл тасрахын шанал намарт байдаг
Сөөвгөр цөцгий саалиа хумихаар хотны захаар гүйлддэг
Сөндөө тогтохгүй зүрх дэнслүүлж айраг шуугидаг
Ай намар оройн гунигаа
Гэрийн утаа газарт явгалан сэвэлзээд
Гунжин үнээд зэлэндээ ирэх нь оройтоод
Зунжин нозоорсон хонины хээр омогшоод
Зуувин саран хээр хонохдоо жиндээд
Ай намар оройн гуниг аа
Үүлэн сүүдэр газрын эмжээрт алслагдаад
Үжирсэн навч хөлийн дор хөглөрөөд
Бээрсэн болжмор модны мөчирт хоргодоод
Ай намар оройн гуниг аа
Өвсөнд дурлах шүүдэр цантаж хонооод
Өглөөн нар бэргэж мандаад
Сөл тасрахын шаналал намарт байдаг аа
Ай намар оройн гуниг аа

( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Б.Мөнхдөл : Зүгээр л намар
Оруулсан admin on 2026-09-30 10:24:00 (8501 уншсан)


Шанхны үс хийсэх нь намуухан
Шаргал гуниг туучих нь давчуухан
Сэтгэлийн өнгө нүүх нь тунгалагхан
Сэрээд харахад зүгээр л намар цаг ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: 'НАМАР ЦАГИЙН ДУРСАМЖ'
Оруулсан admin on 2026-09-30 10:20:46 (8458 уншсан)


Янжинлхам бурханы гэгээн өлмийд
мянган алд эрхи өргөж нэгэнтэй мэхийн ёслов. Н.Заяат-очир

Дээрээс тусах наран зулай нэвт төөнөвч
Дэргэдээс боссон салхи навчисыг уйлуулж орхино
Замын хажуугаар хөглөрсөн навчис
Насаа элээхийн учрыг тайлбарлана
Зөрж өнгөрсөн хүмүүсийн сэтгэлд
Амар тайван айлчилан ирж байна.Аяа намар цаг
Зүүн уулын оройд цас унасан харагдана
Зэрэглээ гялалздаг ногоон тал нь
Шаргал өнгөөр зүсээ голсон харагдана
Зээр гөрөөс нь цахилж харайхаа больж
Зээг толгодын өвс нь халиурсан байна.
Мөнхийн ногоон зунаараа гангарсан модод
Мөчиртөөн тогтож ядан тэмцэх ганц навчыг үзээд
Мөдхөн хяруу бууж өвөл ирхийг бодон санааширна
Майна хөгжөөж нарлан суугаа өвгөд хөгшид мөн л.... Аяа намар цаг
Эрээнтэй бараантай энэ орчлонд
Бие сэтгэл, оюун юугаа үл хайрлан тэмцэгчид
Энэ мөч хором цаг цагын аясыг үзээд
Эгэл хүмүүний орчлонд нэгэн насыг элээснээ мэдэрнэ.
Аяа намар цагаа... ( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Хавраас намар хүртэл ...
Оруулсан admin on 2026-09-30 10:20:37 (7878 уншсан)

Би өмнө нь байгаагүй
Би одоо байна
Би энд байсан
Би хойшид байхгүй

Хавар нахиалаад намар бүхнийг орхидог навч шиг
Хаа хүрэхээ мэдэхгүй ч эндээс би бүрмөсөн явна
Амьдрал гэж нэрлэсэн тэр л тоглоомоо үргэлжлүүлэх гэж
Амьд төрлийг олоод дахин төрнө гэж итгэхгүй ээ ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: О.Нандинцэцэг : Арван есөн насны намар
Оруулсан admin on 2026-09-30 10:18:48 (7469 уншсан)

Арван есхөн насыг минь шүлгээр аргадаж орхиод
Алаг цэцгэн дундаа үнэр булаагаад хоцорсон
Бодол хэмхчсэн талаар нойрмог ядан гүйхэд минь
Боржигон уулын чулуу нь бутарч унах шиг санагдсан
Тарлан нутгийн минь нуруу гөрөөсний мөр хээтэй
Талын монгол салхи нь таанандаа согтож унадаг
Тэнгэр өнгийж эвшээсэн тэмээний бараан хэцтэй
Тэндээс би говийн шүлгэнд нялхардаг
Намар үнэртсэн хулны нь айраг цалигсан гадарнаас
Навчиндаа уйлсан будангийн шүүдэр зүүгдсэн талаас
Нар дугтарсан хөрсний өвсөнд шигдсэн хур шиг
Нандин байхаасаа аргагүй найргийн голомт сахилаа
Тэр л говиосоо эхэлж тэртээ тэнд алсрахдаа
Тэрлэгэн дээлийн ханцуй богинодсоныг мэдэрч
Тоогоор хэмжих наснаас арван есийг гээчихээд
Толинд туссан дүрдээ гэзгээ шууж харлаа


Отгоны Нандинцэцэг  

( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Намар ба хавар
Оруулсан admin on 2026-09-30 10:18:39 (7310 уншсан)

...Навчис газар чимэн шаргалтаж
Нар дэлхийгээс алслахад
Зөөлөн харцны халуухан илчинд
Зүрх сэтгэлд яргуй дэлбээлнэ...

...Найган буухдаа навчис шинэ өнгөөрөө гайхуулж
Нарт цэнхэр нутагт хяруу унах цагаар
Болор тунгалаг дуслууд бодол сэтгэлд шивэрч
Болчимгүй тонгочих зүрхэнд улаан яргуй дэлбээлнэ...

...Намирах хар үсэнд
Навчис бас дурлажээ
Наран мэт гоо үзэсгэлэнг
Од мэт тэд чимжээ...

...Нарны өнгөөр гэрэлтэх шаргал навчис
Надад чамайг минь улам сануулна
Найгах модод гуниг шивнэн сэрчигнэхэд
Намирах хар үсэнд шунан тачаадан дурлана...

эх сурвалж : http://shuleg.blogmn.net/36132/namar-&-havar.html

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Н.Отгонцэрэн : Намар – 3
Оруулсан admin on 2026-09-30 10:16:16 (6743 уншсан)

Хэрээ хүртэл шарлан гандчихлаа шүү

Хэзээ энэ намар дуусах юм бол...

Хэрэв чи надаас ингэж удаан явсан бол

Хэлэх үгс минь навч л болох байлаа даа

Цагаахан үүлс хаашаа ч юм яаран нүүгээд

Тэнгэр моддыг л дуурайгаад байна даа

Царайнд чинь яагаад ч юм гуниг суучихаж

Буцаж буй шувуудын сүүдэр л дайрч дээ

Ээ, намраа...

Голоосоо царцах нулимс сэтгэлд минь хадгалагдана

Энэ гэзэг үс яг л зэгэс шиг хийсэж байна уу?

Гол усны чинь тунгалагт харц минь атаархана

Эрэг дээрх бургас яг л над шиг харагдана уу?

Хэлээч... ээ, намраа... 

                                                                    2011-07-31

 

Н. Отгонцэрэн

( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Д.Бямбажав : НАМАР
Оруулсан admin on 2026-09-30 10:15:57 (6289 уншсан)

Сэтгэлд далдын гуниг үргээж салхи сэвэлзэнэ
Итгэлд хайрын шивнээ мялааж амраг минь эрхэлнэ
Сэмбэрүү манан газраар хөглөрч тэнгэр хуйсагнана
Сүмэн өвс өнгөө гоёж дэлхийг аргадна

Намайг хайрласан бүхний зүрхэнд би уянга болж эгшиглэнэ
Намрын гурван сарыг аргамжиж ятга болон товшуурдана
Зөөлөн зүсрээ нь дээвэр гижигдсэн энэ өдрүүдийн
Зүүсгэл гоёл нь миний энхрийхэн хайр байж нялхарна

Тэртээгээс морьтон бууж мордох дэлгэр цагийн
Тэлмэн жороо аялгуунд таанын замбага сугсарна
Тэрлэг нимгэн бүсгүйн уяхан гоо бэлхүүсэнд
Тэнгэрийн нарны ханхүү мөнгөн бүс ороож үзэгдэнэ

Суль өвс жиндээж мэдэх оройтсон борооны
Цул итгэл алдарч болох солонгон өнгөнд
Сэтгэлийн шувуу нисэн нисэн бууж далдыг шивнэнэ
Сэмхэн гуниг үргээн үргээн ойртож бодлыг минь уншина

Үүл эсгэн ганганах шувуудын зэллээнд хүслээ дайж
Үрэл мөнгөн шүүдэрт цэцэгсийн дэлбээнд өлмийгөө зүлгэж
Өөрөө би цуурай нь оддын чөлөөнд нэвт гэрэлтэх
Өнөөдрийг маргааштай нь холбосон цахилдган цэнхэр бөгж юм

Огторгуйд анивчин анивчин шөнийн мэнд илгээсэн
Оддын дурлалыг энд хэн нэг нь тосон авч
Хязгааргүйн гүнээс уусан мэлтрэх зүүдний тайтгаралдаа
Хайрын шувуухай болгон алган дээрээсээ нисгэнэ

Энд би намрын тухай шүлэг тэрлэж суухад
Тэнд өвлийн цасны цагаахан хяруу хялмаалж эхэлнэ
Энд навчисын сэрчигнээнд бодол хулжиж өртөөлөхөд
Тэнд найрын дугараа уртын дуутай шуранхайлна ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Ганболдын Баяр : Намар
Оруулсан admin on 2026-09-30 10:15:47 (7569 уншсан)


Гүүний сүү
Тэнгэрийн ундаа болоход намар болдог
Намжбадам мэт өвгөд
Найрын хоймор эзлэхэд намар болдог
Аранзад хуурын утас хэл орж
Ардын дууны сайханд уулс цанхлахад намар болдог
Гүнж ихэмсэг охид
Гэзгээ задлаж сарыг тэврэхэд намар болдог
Хайртай амрагууд салж ядан холдож
Хүлээхийн чөдөрт,чөдөрлөгдөхөд намар болдог
Галуудын сүүдэрт цэцэгсийн зүрх хөлдөж
Гүнгэрваань дахь бурхдын нүд цантахад намар болдог
Хананы үдээрт салхи ороодож
Хамаг юмс ажин түжин мэт болоход намар болдог
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Намар ...
Оруулсан admin on 2026-09-30 10:13:27 (8244 уншсан)

Навчисаа нөмөрсөн модод шиг зуу зуун бүсгүй
Намар намрын гуниг тээн цонхон дээрээ зогсож байгаа
Над шиг залуус мянга мянгаараа хайр өвөртлөөд
Намар дууссан гэж шивнэсээр очиж яваа

Хоног хугацаа өнгөрсөөр хавар ахиад л ирнэ
Хонгор минь битгий гунигла чи дахиад л дурлана
Яг минийх шиг дурлал сая саяараа ирж явахад
Яах нь вэ намайг, цонхон дээрээ хүлээх хэрэггүй...

( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Г.Ганбагана : Намар
Оруулсан Ганбагана on 2026-09-30 10:11:12 (206 уншсан)

Аниргүйхэн намар алсын уулсыг түшээд,
Аяны шувуудын далавч дэвэх нь алсад бүдгэрэн үзэгдээд, 
Манхайх будан хөндий дүүртэл сүүмэлзэн хөвөөд,
Мөчир дээрх навчсыг салхи аяархан шүргээд, 
Лянхуа адил бадамлах сэтгэлийн гэрэлд гуниг минь цэцэглээд, 
Лавширсан бодолдоо би хань эрэн ганцаардаад, 
Өр өвдмөөр саарал тэнгэр улам улам намсаад, 
Энгүй их гуниг зүрхний минь чимээг дараад,
Нойтон өвсний үнэр агаар салхинд шингээд, 
Норсон дэлээ сэгсэрч, адуу намуухан эвшээгээд, 
Алмайсан сарны доор тал нутаг минь нам гүмд хучигдаад, 
Өнөө, маргаашийн тухай эргэцүүлэхэд чамайгаа би энэрээд, 
Энэ намар хичнээн өөр вэ, 
Чимээгүйхэн надад шингээд... 

Ганболдын Ганбагана 
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Намар
Оруулсан admin on 2026-09-30 10:10:58 (7097 уншсан)

Нутгийн шувууд жавар үзээд хулжчихлаа
Нуурын ус гуниг дагаад царцчихлаа
Намрын нар зовлон даалгүй буцчихлаа
Найрын дугараа чамайг минь аваад замхарчихлаа
Сэтгэлийн хур зүрх уйлуулж шиврэх чинь
Сэмхэн алдсан шүүрс санчиганд торж үлдэх нь дээ
Өнчин ганц ангир нуурандаа уйлж хонох чинь
Үнэнч хайрын домог нулимас дуслуулж үлдэх нь дээ

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Д.Нямсүрэн : Алтан навчис намар шууран исгэрэлдэхүйд
Оруулсан admin on 2026-09-30 10:08:26 (8609 уншсан)

Оруулсан Н.Мөнхсайхан

Их Д.Нямсүрэн найрагчийн гар бичмэлээс нэгэн нэргүй шүлэг олсноо эа бүхэнд сонордуулмуй.

Алтан навчис намар шууран исгэрэлдэхүйд
Анзааралгүй дэргэдүүр нь хүмүүс өнгөрөхийн адил
Алтан навчсанд орон исгэрээд
Алга болмуй би
Нойрмог галуу гунганах үүрээр
Ногоон өвсний зүүдэн дундуур
Сарны гэгээ бүсгүй хүн шиг явахад
Салхи болж дагамуй би
Аянга цохих тэнгэрийн хаяанд
Аадрын өмнөх байдал дор
Аяархан дохих цэцгэнд шилжээд
Алга болмуй би
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )


Шүлэг 		 Шүлэг: НАМАР
Оруулсан admin on 2026-09-30 10:07:59 (7288 уншсан)

 

Навч шарлаад л
Нар цаашлаад л /Худлаа л даа, нов ногооноороо л байна/
Намайг эзэмдсэн хөнгөн гуниг л
Намрыг надад санууллаа,
Гэвч энэ зөвхөн сэтгэлд минь л тэр

Мод нь ногооноороо
Могой нь ч ичээгүй мөлхөөгөөрөө
Монголоос минь тэс өөр энэ намар
Миний байгаа энэ нутгийнхаа,
Гэвч би дасч дээ


Нутгаа санаад л
Нууцхан санаа алдаад л
Нулимс ч дусчих гээд л
Нусаа ч татчих гээд л,
Гэвч би уусаар л...

С.Б.Бат-Эрдэнэ. Япон, Ивай 2007-10-04

( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Шүлэг | )


 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.
[Нууц үгээ мартсан бол энд дарна уу]

Одоо онлайнд 851 зочин, 0 гишүүн байна.


✈ ORANGESIM

АЯЛАЛЫН DATA eSIM

🌎 200+ Улс орны дата
📶
Тасралтгүй чанар
Хямд үнээр
⚡
Найдвартай
Гацахгүй интернэт
🔒
VPN шаардлагагүй
facebook instagram хэрэглэх боломжтой
♾️
Хязгааргүй дата
Олон сонголт
📲 1-2 Минутад авна! Чат бичээд автомат чатботоор хялбархан аваарай.
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт



Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-104.JPG
600x450 93k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5254

Должин : Зам зуур
zam-004.JPG
600x450 118k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5263


erd-037.JPG
600x450 110k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4766


Агуулга
Thursday, 2026.04.23
· Шюэ Вайсуо: Адуухайн амсар
Sunday, 2026.03.29
· Амгаланбаатарын Чинболор : Хайрцаг тамхи
Wednesday, 2026.03.25
· Хайрцаг тамхи
Monday, 2026.03.02
· А.Бүрэнтөгс : Хүсэл
Wednesday, 2026.02.18
· Үг
Wednesday, 2026.02.11
· Ц.Билгүүнжаргал : Үлдэхсэн
Thursday, 2026.01.29
· Батбаярын Солонго : Төрийн хүн
· Батбаярын Солонго : Жанчуур
· Батбаярын Солонго : Хүлээх нь
· Батбаярын Солонго: Хэнийх юм бэ?
Monday, 2026.01.26
· Тогоочийн Болдбаатар : ЦАГААН ТАЛЫН АЯЛГУУ
· Тогоочийн Болдбаатар : ӨВЛИЙН ӨГЛӨӨ
· Ч.Бэлгүтэй : Бөөгийн тавилан
Tuesday, 2026.01.20
· Ааваа нэг дуурсья
Sunday, 2026.01.18
· Т.Мөнгөнгинж : Хөндүүрлэхүйн шүлэг
Wednesday, 2026.01.14
· С.Отгонтуяа : Би уучилсан
· С.Отгонтуяа : АХАН ДҮҮС
Tuesday, 2026.01.13
· Т.Мөнгөнгинж : Зүүдээ манасан шүлэг
Monday, 2026.01.12
· Бялзуухай
Friday, 2026.01.09
· Номин-Эрдэнэ: Аавдаа
· Номин-Эрдэнэ: 80-аад онд учирсан бол
· Үнэн хайр
Tuesday, 2026.01.06
· Харамлах
· Минийх
Tuesday, 2025.12.30
· Энхрий минь
Thursday, 2025.12.25
· Сайхан бүсгүй чамдаа
· Чамайг би боддог
Wednesday, 2025.12.24
· Пүрэв : Чи миний нууцхан ертөнц
· Чамайгаа би дахиад хайрламаар
· Сайхан минь эрхэл
· Уучлаарай болохгүй... Миний үгэнд ор...
Tuesday, 2025.12.23
· Миний дуртай шүлэг
Saturday, 2025.12.20
· Т.Гинжээ : Шүлэг
Monday, 2025.12.01
· Т.Гинжээ : Надад зориулж шүлэг бичвэл би насаа өгье
· Ялгахын аргагүй ус сүү шиг холилдсон амьдралд ...
Friday, 2026.03.27
· Б.Жамбалдорж : ЖАМЫН ЦАС
Friday, 2025.11.07
· Т.Мөнгөнгинж : Тэнгэрийн хаяанаас ургаж мандсан улбар шаргал наран шиг ...
Sunday, 2025.11.02
· Н.Марал-үжин : Бүсгүй минь чи эр хүнийг
Friday, 2025.10.31
· Н.Марал-Үжин : Мартагдахын аргагүй
Wednesday, 2025.10.29
· Н.Марал-Үжин : Чимээгүйхэн гэрэл

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2026 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn