Шүлэг: Г.Аюурзана : Үхлийн цэцэгс
Оруулсан admin on 2008-04-23 08:08:02 (10042 уншсан)
Yнэр нь хаа ч байдаггүй үнэр Өнгө нь хаа ч байхгүй өнгө Тийм үнэрийг сайхан ч гэх, муухай ч гэх аргагүй Тийм өнгийг үгээр дүрсэлж болохгүй. . . Yс сэрвэлзэх ч салхин үгүй талд Yнэр, өнгө түмэн цэцэг найгана. Yл мэдэгхэн санаа алдахын цуурайг Yүрдийн тайвшрал, мөнхийн зүүд залгана. Өө, нөгөө л зүүд шив дээ Урьдын өнгө, урьдын үнэрийг нь мэдэх цэцэгс Yхэл, үнэндээ, бас л амьдрал шиг Уйтгартай, сэтгэл булаах юмгүй эд шив дээ.
( Дэлгэрэнгүй...
|
2
|
Шүлэг |
Аюурзана Г
|
)
|