Мэдээ: ” МОНГОЛ МОРЬ” яруу найргийн наадам
Оруулсан admin on 2025-06-24 11:24:02 (6251 уншсан)
” МОНГОЛ МОРЬ” яруу найргийн наадмын удирдамж НЭГ. УРАЛДААНЫ ЗОРИЛГО 1.1 Монголчууд бид мянга мянган жилийн туршид харьтан дайсны үймээн түйвээн, улс орны тусгаар тогтнол эрх чөлөө, жаргал зовлонгийн хахир хатуу бүхнийг морьтойгоо хамт туулж ирсэн арвин түүхтэй ард түмэн билээ. Хол ойрыг холбогч ухаант монгол морь нь улс гүрэн болоод хотол олон, хайртай эзэндээ хэрхэн тус нэмэр болж байсан ховор түүх, монгол морины хүч чадал, сүр жавхлан, үйл алдрыг монгол туургатан даяар мөнхжүүлэн сэргээх зорилготой. 1.2 Монгол хэл соёлоо гэсэн хүн бүхэн найртай сайхан ёсоор яруу тансаг хэл соёлоо хамтдаа бадраан, дэгжин дэлгэрүүлж нийт ард түмнээ эгнэшгүй гайхамшигт чихэнд чимэгтэй яруу эгшиглэнт Монгол морины сэдэвтэй шүлэг найргаар тэтгэн тэжээж, соён гэгээрүүлэхэд уралдааны зорилго оршино. ХОЁР. УРАЛДААНЫ ХЭЛБЭР 2.1. Цахимаар нээлттэй ГУРАВ. УРАЛДААНЫ ЖУРАМ НӨХЦӨЛ 3.1. Уралдаанд 18-с дээш насны шүлэг яруу найраг сонирхон бичдэг хүмүүс болоод нийт яруу найрагчдын дунд зохион байгуулна. 3.2. Уралдаанд оролцохыг хүсэгчид 2025 -оны 06 дугаар сарын 25-ээс эхлэн yruusliinchuulgan@gmail.com цахим хуудсанд хандаж, зааварчилгааны дагуу бүртгүүлнэ. 3.3. Оролцогч нь энэхүү бүртгүүлсэн хаягт аль улс , аймаг хотоос оролцож байгаа болон овог нэр утасны дугаараа тодорхой бичиж явуулна. 3.4.Уралдааныг мэргэжлийн шүүгчид шүүн явуулна. 3.5. Тус уралдаанд оролцогч нь морины сэдэвтэй хоёр шинэ шүлэг уншина. 3.6. Видео бичлэгээр унших шүлэг нь урьд өмнө нь хэвлэгдэж, цахим орчинд нийтлэгдэж байгаагүй байх. 3.7. Уралдаанд оролцогч нь мандатын 20.000 төгрөг 5055412630 дансанд тушаана. 3.8.Оролцогчид нь энэхүү уралдаанд хоёр шинэ шүлгээ шивсэн байдлаар ирүүлнэ. 3.9. Хүндэтгэх шалтгаантай бол шүлгээ өөр хүнээр уншуулж болно. Анхаарах зүйлс: • Бүртгэл нь баталгаажсан оролцогчид шүлэг уншсан өөрийн дүрс бичлэгээ yruusliinchuulgan@gmail.com цахим хуудас руу зааварчилгааны дагуу ирүүлнэ. Холбогдох утас: 99399416, 85888237 • Бүтээлээ дүрс бичлэгийн төхөөрөмжөөр хөдөлгөөнгүй нэг байршлаас дуу дүрсний өндөр чанартай бичнэ. • Хэрэв гар утсаар дүрс бичлэг хийх бол утсаа хөндлөн барьж нэг байршлаас хөдөлгөөнгүй бичсэн байх. • Шүлгээ уншихдаа оюуны өмчийн зөрчилтэй дуу, дүрс ашиглахыг хориглоно. ДӨРӨВ. УРАЛДААНЫ ШАЛГАРУУЛАЛТ 4.1 Уралдаанд оролцогчдоос сүүлийн шатанд шалгарсан 15 яруу найрагчийн нэрсийг 8 сарын 15-д зарлана. ТАВ. ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ГАЗАР: 5.1. Сүхбаатар аймгийн Уулбаян суманд 2025 оны 08сарын 22-д болно. ЗУРГАА. УРАЛДААНЫ ШАГНАЛ УРАМШУУЛАЛ: 1. Тэргүүн байр эзэлсэн яруу найрагчийг хурдан удмын даагаар шагнах ба эхний 9 яруу найрагчийг шагнаж урамшуулна. Ерөнхий ивээн тэтгэгч, Сүхбаатар аймаг Уулбаян сумын Уяачдын холбоо Хамтран зохион байгуулагч “ЯРУУСЛЫН ЧУУЛГАН” ТББ
( Дэлгэрэнгүй...
|
0
|
Мэдээ |
Мэдээ, мэдээлэл
|
)
|