Нийтлэл: Зэнгийн эртний яруу найрагчдын түүхээс :
Оруулсан admin on 2014-07-29 16:23:46 (10443 уншсан)
" Намрын сэвэлзүүр салхин дахь ганц шөнийн хайр
Мянган цилийн улигт бясалгалаас илүү " - Иккю Сожүн
Зэнгийн түүхэн дэхь алдартай их багш нарын нэг бол Иккю Сожүн / 1394 - 1481 / юм. Түүний тухайд английн зохиолч , Япон судлаач R.H.Blyth : "... Иккю бол Японы Буддизмын түүхэн дэхь хамгийн гайхалтай лам байсан төдийгүй Японоос Зэнгийн их багштан хэмээн хүлээн зөвшөөрөгдөж чадсан агуу гэгээнтэн юм. " хэмээн онцлон тэмдэглэсэн байдаг.
Гэхдээ түүний амьдралын зам мөр тийм ч дардан байсангүй.Японы эзэн хаан Го Камацу-гийн/ 1377-1433 / хүү байсан хэдий ч тухайн үеийн ордны ихэс дээдсийн хуйвалдааны уршгаар түүнийг хааны бутач хүүхэд хэмээн нэриййдэж улмаар амь насанд нь аюул хөнөөл их байсны учир настайд нь Зэнгийн сүмд лам болгохоор өгсөн байдаг. Дайн дажин , үймээн самуун, өлсгөлөн, зовлон бэрхшээл бүхэн нь Иккюг сөхрүүлж чадаагүй бөгөөд тэрээр Япон үндэстний уламжлалт өв соёлд үнэтэй хувь нэмэр оруулж чаджээ. / Зэнгийн цэцэрлэг , цайны ёслол , уран бичлэг , үндэсний театрийн урлаг гэх мэт /
Иккю Сожүн Японы утга зохиолд Зэнгийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх үйлст өндөр хувь нэмэр оруулжээ. Тэрээр бага наснаасаа хятад ханз болон уран бичлэгт суралцаж , шүлгүүдээ ихэвчлэн хятад хэл дээр туурвидаг байжээ. 1000 гаруй шүлгийг хятад хэл дээр бичсэн ажээ.
.......................................................................
Олон жим уулын бэлд хүргэдэг ч
Оргилд нь бид зөвхөн гэрэлт сарыг л олж хардаг
......................................................................
Заримдаа би гүн харанхуй, хоосонд автана
тэр үед би өөрийгөө ч ханцуйндаа үл нууж чадна
,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
Надад яагаад ч юм, "Сайн хүн" болох гэж хичээх тусам
"буруу" мэт санагдах юм
....................................................................
Лам нар энэ өдрүүдэд
хатуу чанга журамд
шамдан суралцнам.
Уран гоё хэллэг , алдар суу бол
авъаслаг найрагчийнх...
Овоохойд амьдрах " Галзуу үүл"-д
тийм авъяас үгүй,
Харин тэр дайвалзах хуучин тогоондоо
будаа чанаж, зөв амтыг гаргах гэж хичээж суудаг
.....................................................................
Өвөл, наранд гялалзах хар хэрээнээс өөр юу ч алга !
....................................................................
( Дэлгэрэнгүй...
|
0
|
Нийтлэл |
Дэлхийн уран зохиол
|
)
|