BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Монгол Улсаа хөгжүүлье

Монгол Улсаа хөгжүүлье 		 Өгүүллэг: П.Дэлгэржаргал : Сайн байна уу. Анд минь
Оруулсан admin on 2009-01-20 08:34:58 (11016 уншсан)

Урд минь зөндөө их ажил овоорч байна. Өнөөдөр тун ч их завгүй байна. Тиймээ, өдөр бүхэн бид өөр өөрсдийн өмнөх амьралдаа хөтлүүлэн тэмцсээр, урагшилсаар л байна. Гэхдээ нэг л биш байгааг та ч би ч бид бүгдээрээ мэдэж байгаа хэрнээ яаж чадахгүй байна.

Миний Монгол өнө эртний түүхтэй. Дэлхийн түүхэнд үнэндээ маш олон зүйлийн эхлэлийг бид л тависан. Гэхдээ бид хэзээ ч цээжээ дэлдэж байгаагүй. Тэнгэрээс заяатай тэнгэрлэг Монгол улс чинь тэгэж болохгүй шүү дээ. Тэнгэр нь хаячихвал бид яалтай билээ дээ.

( Дэлгэрэнгүй... | 1 | Өгүүллэг | Монгол Улсаа хөгжүүлье | )

Монгол Улсаа хөгжүүлье 		 Зөвлөгөө: Хүний араншин буюу муухай Монгол зан (Бодрол)
Оруулсан admin on 2007-02-26 04:16:41 (16395 уншсан)

Хүний араншин гэж,ойлгоход бэрх эд ажгуу.Тэр дундаа Монгол хүний араншин уу...
Эх орон,эх нутгаасаа алсад орь ганцаараа амьдархуйд хүний араншинг илүүтэйгээр танимуй.Ганцаардахад өөрийн бодол өөрт минь хань болохоор цаг ямагт ихийг бодож сэтгэх авай.Бодохгүй, санахгүй,сэтгэхгүй юм ч гэж байхгүй бодол минь л цор ганц хань минь байх бөлгөө.Ганцаардахад,ганцаараа удахад улам л хажиг,зожиг маш их өөнтөгч,бас маш их ажигч болдог ч юм шиг.
Мэдээж хүмүүний нийгэмд төрж,хүмүүний нийгэмд өссөн хүмүүн юм болохоороо хэн нэгнийг хүсэх,хэн нэгэнтэй учирч хэн нэгэнтэй найзлахыг бодох л доо.Энд тэнд ажиллаж амьдрах Монголчуудтай уулзаж учирна.Гэвч яагаад ч юм нэг л сэтгэлд хүрэхгүй,авах идэхээс өөрийг ер бодохгүй байх шиг.Японжсон Монголын сэтгэхүй шоронжсон Монголынхоос ч долоон доор,санаа гэж ёстой л хүмүүсийн ярьдагаар собак болсон байх.

( Дэлгэрэнгүй... | 6 | Зөвлөгөө | Монгол Улсаа хөгжүүлье | )

Монгол Улсаа хөгжүүлье 		 Зөвлөгөө: Монгол хүн бүр заавал уншаарай
Оруулсан admin on 2007-02-26 04:08:29 (56600 уншсан)


Монгол улсын дампуурал

http://japand.dusal.net/-ээс авав .

Гадаад хүний нүдээрх Монгол. Муу байгаасаа муу болоосой гэж мууг нь хэлээгүй л байх.

Wolfgang Heim, орчуулсан Д. Туяа,

Би Европын Холбооны олон улсын төслийн шугамаар Монголд ажилласан юм. Миний үүрэг нэгэн чухал салбарт дүн шинжилгээ хийж, удирдлагад нь зөвлөгөө өгөх явдал байсан бөгөөд Монголын холбогдох байгууллагын удирдлагатай нь нягт хамтран ажиллах зайлшгүи шаардлагатай байв.


( Дэлгэрэнгүй... | 28 | Зөвлөгөө | Монгол Улсаа хөгжүүлье | )

Монгол Улсаа хөгжүүлье 		 Өгүүллэг: Анхны минь бүтээл
Оруулсан admin on 2006-11-29 20:03:53 (11242 уншсан)

Xүний нутгийн чулуу
Алт байгаад ч яaх юм
Хүсэл нь тусдаа хүн
Хань байгаад ч яaх юм
Эсрэг гүрний шороо
Эрдэнэ байгаад ч яaх юм

Би таван буудал гэдэг нэгэн гэр хорооллын хашаанд өсч өндийсөн охин. Мэдээ орох цагаасаа л тэнд амьдарч тогтлож инээж өссөөн. Автобусныхаа буудалтай ойрхон урагшаа жаахан алхаад л очиход Сэлбэ гол урсаж байдаг цэвэрхэн хөөрхөн хашаа байж билээ.

( Дэлгэрэнгүй... | 1 | Өгүүллэг | Монгол Улсаа хөгжүүлье | )

Монгол Улсаа хөгжүүлье 		 Шүлэг: ШОУЧИН (эрэгцүүлэл)
Оруулсан admin on 2006-03-21 09:52:58 (14682 уншсан)


Түмэн олноо “өр”-нөөс нь салгаж
Түрийвчээ зузаалсан баатар эр
Төрийн тамга өвөртлөн түмнээ умартсан
Төрийн тэргүүн нь шоучин

Ноёдын эгнээнд орох гэж
Намаа хахиулддаг баатар эр
Төрийн сэнтийд залрах гэж түмнээ хулхидсан
Төрийн түшээ нь шоучин


( Дэлгэрэнгүй... | 22 | Шүлэг | Монгол Улсаа хөгжүүлье | )

Монгол Улсаа хөгжүүлье 		 Шүлэг: Диваажингийн эзэн
Оруулсан admin on 2006-01-16 11:17:17 (12120 уншсан)


Итали гаралтай, цагаачны хүү, эгэл нэгэн зуучлагчаас АНУ-ын гурван аварга компаний нэг “Крайс-лер”-корпорацийг сүйрлийн эрмэгээс авран, хоёр ч корпо-рацийгдэлхийд тэргүүлэгч болгож чадсан энэ хүнийг Ли Якокка гэдэг.

( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Монгол Улсаа хөгжүүлье | )

☕ Кофе авч өгөх