9907-6364 | info@biirbeh.mn
© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан
Монголын утга зохиолын ертөнц
Монгол шүлэг, нийтлэлүүд
Яруу найрагч, сэтгүүлч Ц.Чимэддорж
Би морь унаж майга болсон МонголСуунаг ногоон талд ханаан дугуйлах шиг майгаСуран бугуйл тэнгэрт гогцойрох шиг майгаХалхын их занабазарын хадан дээрх мөр шиг майгаХацар гоо охидын хар саран хөмсөг шиг майга Би майгаДугараа эргэх шиг майгаМорьд эргэх шиг майгаУяаны мод шиг майгаУяачид шиг майгаХэлхэгэр халхагар бөхчүүд шигээ майгаХэлсэн ч майга хэлээгүй ч майга Би майга
Дурлах сайхан Дурласан шиг дурлах сайхан Дуулаад байх шиг гэгэлзэх сайхан Дурлалдаа халууран эгээрэх сайхан Дундуур бүхнийг хайраар дүүргэн Дурласан шиг дурлах сайхан Алаг зүүдээ манан хөрвөөсөөр Ахин унтаж чадалгүй өглөө болгох сайхан Орон гэртээ тогтож ядах сайхан Оройтож ижийнхээ сэтгэлийг зовоох сайхан Ганцхан чамайгаа бодон өөрийгөө мартах сайхан
Хөх тэнгэр хэцэлсэн Чингисийн морины уяаны мод Хөгнөхан, Батхан Хөглөрсөн их уулсын дунд Нарлаг торлог халтар элс Эмгэн харганатай бөхийсөн Элсэн тасархай Бөгтөр сэрвээ нь бөөрлөнө Туулай хяр нь бүдэг хул зээ нь Салхитай үймсэн газрын заадас шиг энэ элс Тэнгэрийн каадал руу нурж буйлсан Галав элээсэн алтан бүргэдэс Тэмүжиний хөсөгтэй нүүж туусан Морь болгон нь тамгатай Монгол газрын тасархай ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Чимэддорж Цэндийн | )
Дурласан шиг дурлах сайхан Дуулаад л байх шиг гэгэлзэх сайхан Дурлалдаа халууран эгээрэх сайхан Дундуур бүхнийг хайраараа дүүргэн Дурласан шиг дурлах сайхан Алаг зүүдээ манан хөвөрсөөр Ахиж унтаж чадалгүй өглөө болгох сайхан Гал дүрэлзтэл харц мөргөлдөх сайхан Ганцхан л чамайг бодон өөрийгөө мартах сайхан Нэг их чанга хашгирмаар болох сайхан Нэрийг чинь нэртэйгээ сүлэх сайхан Хайртай шүү би дэндүү…гэж өөрийгөө уруу татахад Хамар шархиран нулимс ивлэх сайхан Дурласан шиг дурлах сайхан
Цэндийн Чимэддорж СГЗ яруу найрагч
Болор цом - 1989 он
Файлаа энд чирч татах эсвэл сонгоно уу
Зөвшөөрөгдөх файлууд: Зураг (JPG, PNG, WebP, GIF). Дээд тал нь 10 MB.