BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Энхтайваны Чинзориг

Чинзориг 	 Энхтайваны 	 Өгүүллэг: Э.Чинзориг: Төрийн нүд
Оруулсан Bataka on 2026-04-09 20:24:39 (3201 уншсан)


   Захын гэр хорооллын нэгэн дэлгүүрт хулгай орлоо гэх дуудлагын дагуу тус хорооны цагдаа дэслэгч Саруул гэдэг залуу очив.Дэлгүүрийн худалдагч болох махлаг шар хүүхэн түүнийг ирэхэд их л ууртайгаар "Чи чинь яасан удаж байж ирдэг юм.Наад ажлаа олигтой хийж бай гэж би татвар төлдөг байх шүү" гэж хэгжүүрхэв.Саруул түүний хариуд "За амрыг эрье.Та чинь мэнд ус ч байхгүй яагаад хүн рүү уурлаад байгаа юм.Би ганцхан танай асуудлыг шийдэх гэж ингэж яваагүй байх шүү.Тэгээд яасан юм.Юу чинь алга болчихоод байгаа юм" хэмээн уурсав.Худалдагч эмэгтэй "Хамаг юмаа алдчихаад байнаа.Нэг муу жоохон бацаан дэлгүүр дотор баахан тойроод л яваад байсан юм.Тэгсэн муу золиг чинь хүнтэй тооцоо хийж байх хойгуур гэнэт хар хурдаараа гараад гүйчихдэг байгаа.Би ч хойноос нь хөөгөөд гарсан л даа.Гараад хартал аль өжийн хойд дэнж рүү эргээд чавхдчихаж байгаа юм чинь.Чи жоохон хурдан ирсэн бол бариад авчих байсан юм за юу.Одоо тэр олдохоосоо өнгөрсөн л дөө" гэж хэлээд шогшров.


( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Чинзориг Энхтайваны | )

Чинзориг 	 Энхтайваны 	 Өгүүллэг: Энхтайваны Чинзориг : Маргад
Оруулсан Bataka on 2026-03-12 22:08:11 (3088 уншсан)


   "...Ишш миний муу бондгор охин хоолонд үнэхээр сайн шүү.Алив хөгшөөн охинд минь хурдхан шиг хоолыг нь нэмж өгөөрэй.Үгүй бол аягаа идчихэж магадгүй байна шүү" хэмээн Бархас эхнэрлүүгээ харан жуумалзан хэлтэл охин Маргад нь "Ёо ааваа болиочдээ.Би ямар гахай юмуу" гэснээ ээж рүүгээ хараад "Та аавын хэлсэнийг сонсоогүй юмуу.Эсвэл энэ айл ахиад нэг аягагүй болчих юмуу" хэмээн хөгжилтэйгөөр асуув.Тэгтэл ээж Гэрлээ "За даа.Ээж нь ер нь ингэж хоолоо өдөр болгон багадуулж байхаар яршиг зүгээр нөгөө том тогоогоор хийчихэж байя.Тэгээд миний охин сайхан тогоотой нь тавьж сууж байгаад тухтай гэгч идэж байхгүй юу.Угаасаа энэ гэрт идэлтийн тал дээр чамтай өрсөлдөгч байхгүй шүү дээ" гэв.Бархас эхнэрийхээ яриаг өлгөж аван "Нээрэн яг тийм юм байна.Миний эхнэр ийм л ухаантай хүн дээ.Нээрээ л охинд минь том тогоотой хоол л таарна" гээд инээд алдлаа.Охин аав ээж рүүгээ ээлжлэн харж байснаа "Ёо та хоёр нээрээ хүний хамаг хоолны дуршил байхгүй болгочих юмаа.Тэгээд ч ер нь их иддэг нь миний буруу юмуу.Ээж та угаасаа яах гэж ийм гоё амттай хоол хийсэн юм тэгвэл.Аав та ч гэсэн одоо ингэж ярих байсан юм бол яах гэж бага байхад минь "Бөх болно, бөх болно.Миний муу охин хүчтэй болохын тулд их идэх хэрэгтэй гээд л" хоолоор шахдаг байсан байж одоо ээжтэй нийлчихсэн ганц охиноо шоолж инээнэ гэнээ.За яахав та хоёр ингэж байгаа юм бол би ганц юм хэлье за юу.Энэ бол та хоёрын өмнө өгч байгаа Маргад миний тангараг" гэснээ баруун гарынхаа долоовор болон дунд хуруугаа нийлүүлэн дээш өргөөд "Бархас овогтой Маргад би өнөөдрөөс эхлэн хоолны хатуу дэглэм барьж нарийхан туранхай болчихоод энэ шинэ жилээр сургуулийнхаа гүнжийн титмийг авах болно.Хэрэв би энэ тангарагаасаа няцвал гурван хоногийн турш хутга тавихгүй мах идэж халбага тавихгүй хоол идэн өөрийгөө шийтгэсүгэй" хэмээн чанга цовоо дуугаар дуржигнуулав.Тэгтэл ээж Гэрлээ нь уулга алдан алгаа хавсраад "Хүүе ээ.Миний охин хоолны дэглэм барьж чадах уу.Тэгээд ч наад шийтгэл гээд байгаа юм чинь бараг шагнал шиг л сонсогдоод байх юм" гэтэл аав нь "Ээ дээ.Энэ удаа миний охин үнэн хэлж байгаа байхаа.Тэр харцыг нь хар.Өөртөө итгэлтэй, чиг шударга, зарчимч харагдаж байгаа биздээ.Аргагүй л миний охин мөн дөө.Аав нь бол охиноо дэмжиж байна.Тэгээд ч миний охин угаасаа гүнж юм чинь өөрийнхөө титмийг л авах гэж байгаа хэрэг" гэлээ.Гэрлээ нүдээ эргэлдүүлэн "За болтугай болтугай.Та хоёр ч бүр гараад өгөх юм байна л даа.Тэгвэл би маргаашнаас зөвхөн аавд чинь л хоол хийж өгч байя.Харин чамд зөвхөн байцаа ногоогоор хөнгөхөөн хоол хийж байхад болох юм байгаа биздээ" гэлээ.Маргад хошуугаа цорвойлгон аав руугаа хараад "Маргаашнаас миний хэрэглээний мөнгийг нэмэх болох нь дээ" хэмээн санаа алдах мэт хэлэв.Бархас нүдээ томруулан "Тэр нь яаж байгаа юм" гэтэл "Би энэ гэрийн хоолны зардлыг хэмнэх гээд байна.Ингэж өөрийгөө золиослон чухал шийдвэр гаргасан охиныгоо дэмжих хэрэгтэй биздээ" гэв.Бархас эхнэр лүүгээ хартал тэр ч мөн өөдөөс нь харан эрүүгээрээ дохиж байв.Ийнхүү гурвуул хэдэн биенээ шоолон бөөн инээд наргиа болцгоолоо.


( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Чинзориг Энхтайваны | )

Чинзориг 	 Энхтайваны 	 Өгүүллэг: Э.Чинзориг: НАГАЦ АХ МИНЬ
Оруулсан Bataka on 2026-02-13 14:29:36 (3696 уншсан)



Зохиолч Энхтайваны Чинзориг “НАГАЦ АХ МИНЬ”

   Би нагац ах дээрээ өссөн хүүхэд л дээ.Олон жилийн өмнө эцэг эх хоёр минь өөд болоход би 9 настай балчир хүүхэд үлдсэн юм.Түүнээс хойш ээжийн дүү болох Баяраа ах намайг асран хамгаалахаар болсон билээ.Тэр үед ах маань 21 настай ч аймагтаа л нэртэй авто засварын газар ажилладаг хөдөлгөөнтэй нэгэн байсан юм.Мэдээж тусдаа гэр оронгүй тул манайд бид хоёр амьдарч эхэлж билээ.Урд нь надтай үргэлж тоглож намайг өхөөрдөн энхрийлдэг байсан болохоор би нагац ахдаа тун ч элгэмсэг байсан юм.Баяраа ах цалингаа маш зөв зохистой хүргэж байсан санагдана.Хоол унд, түлээ нүүрс, хувцас хунар болон бусад зүйлсд зарцуулдаг байсан.Мөн миний тэжээгчээ алдсаны тэтгэмжийг авчирч хэрэгтэй зүйлсд хэрхэн зарцуулсанаа тайлагнаад үлдсэнийг нь миний хуримтлалын дансанд хийж өгдөг байж билээ.Одоо бодоод байхад 21 насны идэр залуухан хүү амьдралын ухаанд айхтар суралцсан байж гэж бодогдохоор.


( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Чинзориг Энхтайваны | )

Чинзориг 	 Энхтайваны 	 Шүлэг: Энхтайваны Чинзориг : Жинхэнэ эзэд нь
Оруулсан Bataka on 2026-02-04 12:51:47 (2991 уншсан)

   Шѳнѳ дунд гэнэт сэрчихлээ. Зүүдэлж байсан зүүд минь тодоос тод санагдана. Би ойн дунд цахилгаан хѳрѳѳ хүнгэнүүлсээр моддыг унагааж байх юм. Хамгийн ѳндѳр, хамгийн бүдүүн моддыг шилж хэд хэдийг тасалсан харагдах бѳгѳѳд цааш улам бүр шунан хѳрѳѳдсѳѳр байлаа. Тэгтэл ойн захаас ямар нэгэн амьтан, эсвэл хүн ч байж мэдэх хөлийн чимээ сонсогдлоо. Сайн хартал буга ч юм шиг эсвэл хүн ч юм шиг. Ерѳѳсѳѳ л буга толгойтой хүн биетэй амьтан юм. Би ч айсандаа модны цаагуур орж нуугдав. 


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Чинзориг Энхтайваны | )

Чинзориг 	 Энхтайваны 	 Өгүүллэг: Энхтайваны Чинзориг : Зүүд
Оруулсан Bataka on 2026-02-04 12:46:04 (3262 уншсан)


(сэтгэлзүйн, нууцлаг төрлийн зохиол)
   Намар оройн цагаар гадаа үл мэдэг жиндүүхэн. Ганаа энэ үед ажлаа таран гэрийн зүг алхаж явлаа. Түүний ажил гэрийн зай ердөө хоёрхон буудал тул тэр ийнхүү алхаж явах дуртай билээ. Өдөр бүр явдаг тэр л зам, өдөр бүр тааралдах нэжгээд хүмүүс. Ганаа энэ л замаар алхсаар хэдийн хоёр жил болжээ. Тэр ийнхүү явах бүртээ гудамжинд зогсох нэгэн бүсгүйн гарыг үргэлж цайлгана. Тэр үйлдэл нь байнгын давтагдсаар хэвшил болсон гэмээр. Бүсгүй өдөр бүр ямар нэгэн жижиг зүйлс зарах боловч хүнтэй харьцахдаа маруухан нэгэн байлаа.


( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Чинзориг Энхтайваны | )

Чинзориг 	 Энхтайваны 	 Өгүүллэг: Энхтайваны Чинзориг : Найз
Оруулсан Bataka on 2026-02-04 12:43:03 (3172 уншсан)

   Найз минь надаас мөнгө зээлээч гэж гуйлаа.Гэвч надад түүний нэхсэн мөнгө байсангүй.Найз минь надад өмнө нь зөндөө л тус хүргэж байсан болохоор би их л санаа зовж байсан ч үнэнээ л хэллээ."Уучлаарай найзад нь чамд зээлэх мөнгө яг одоогоор алга.Чи ирэх долоо хоног хүртэл хүлээх боломж байна уу.Магадгүй би тэр үед тус болж болох л юм" гэв.Тэр утасны цаанаас урам муутайхан санаа алдаад "Заза тэгвэл яахав дээ.Найз нь өөр арга бодъё доо" гэж байна.Би түүнийг ямар зүйлд мөнгө хэрэг болсоныг нь асуутал "Зээл төлөх өдөр болчихоод л.Найз нь сая л ажилдаа орсон болохоор эхний төлөлтөө аргалах хэрэгтэй байна.Үнэндээ аль хэдийн арваад хоног хэтэрчихээд байгаа юм л даа" гэлээ.Би үнэхээр аргагүй байгаадаа уучлалт гуйгаад тэр яриа өндөрлөв.


( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Чинзориг Энхтайваны | )

Чинзориг 	 Энхтайваны 	 Өгүүллэг: Энхтайваны Чинзориг : Эх нохой
Оруулсан Bataka on 2026-02-04 09:39:12 (3120 уншсан)


   Гудамжны нохой гэж хэцүү амьтан шүү.Тэр тусмаа өвлийн цагаар тэнэмэл нохойнууд бүр ч хэцүү санагддаг юм.Хэдэн жилийн өмнө дүн өвлөөр миний ажилладаг барилгын хашаанд нэгэн шар жингэр ирж гөлөглөсөн юм.Уг нь дулааны улиралд гал тогооны вагончиг тэнэмэл нохдын хувьд диваажингийн газар болдог байлаа.Харин өвөлдөө гал тогоо зогсож вагончиг хаалттай байх тул зунжин зоолсон ноход хамраараа газар шаана гэгч нь болдог билээ.Тэнэмэл шар жингэр тэрхүү вагончигны дор гөлөглөсөн байв.Нэг өглөө дотор заслын ажлаар барилгын хашаа руу орж иртэл харуул ах дуудаж байна.




( Дэлгэрэнгүй... | 1 | Өгүүллэг | Чинзориг Энхтайваны | )

☕ Кофе авч өгөх