BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

М. Цэдэндорж

Цэдэндорж 	 М.	 Дууны үг: М.Цэрэндорж : Миний алаг нүдэн сайн сууж байв уу?
Оруулсан Bataka on 2025-12-13 11:18:58 (3632 уншсан)


Миний алаг нүдэн сайн сууж байв уу?
Хавар цаг та хоёрыг би чинь
Хамтад нь мөрөөдөж явлаа шүү дээ
Гадаа дэлхий өнгөө гоёод байна
Гэртээ миний сэтгэл баясаад байна


( Дэлгэрэнгүй... | 0 | Дууны үг | Цэдэндорж М. | )

Цэдэндорж 	 М.	 Шүлэг: М.Цэдэндорж : Морин хуур
Оруулсан admin on 2025-12-13 11:09:33 (15738 уншсан)


Унаган хөлгөө дурсан
Уран хуураа татаж
Утгын яруу дуундаа
Уярч хатуужиж суухдаа 

Хорвоогийн хамаг явдлыг
Хоёрхон чавхдасаар ярьдаг
Хосгүй нэгэн овог
Азийн цээжинд нутагтай

Жонон хараа амилуулсан
Жороо хоёр чавхдас нь
Бөмбөлзүүлэн тэшээд гарахаараа
Дөрвөн цагийн гишигдэлтэй



( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Цэдэндорж М. | )

Цэдэндорж 	 М.	 Шүлэг: М.Цэдэндорж : Миний монгол
Оруулсан admin on 2013-03-25 15:53:09 (10426 уншсан)

Уул нь өндөр,
Ус нь тунгалаг,
Ургац нь өтгөн,
Уудам саруул,
Миний монгол
Мэнэнгийн говь
Хангайн нуруу
Хан хөхий
Хөвч тайга
Хөвсгөлийн үзэсгэлэн,
Хүн нь амгалан,
Хөлөг нь хурдан
Хүүхэн нь жавхлан
Хүүхэд нь баясгалан,
Миний монгол



( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Цэдэндорж М. | )

Цэдэндорж 	 М.	 Шүлэг: М.Цэдэндорж : Эргэх дөрвөн улирал
Оруулсан admin on 2008-12-03 05:45:54 (12891 уншсан)


Хамаг байгаль сэргэн мандаж
Хаврын дохио ороо юм байлгүй
Хаа ч явсан чамайг гэдэг болчихлоо
Хайрын дохио ирээ юм байлгүй
Зулзаган хөхөө донгодоод байна
Зуны дохио ороо юм байлгүй
Зуун түмээр чамайг мөрөөдөж яваагаа
Зуурхан ч гэсэн хэлж амжаагүй би хөөрхий
Настай буурал аавын минь толгой шиг
Намрын дохио ороо юм байлгүй
Нандин сэтгэлийн үгээ хэллээ ч гэсэн
Намайг гэхгүй бол би янаа
Цайдам дэлхий цагаан нөмрөг хөдрөөд
Цастай өвлийн дохио ороод байна
Цаадах бодлыг минь таадаг ч болоосой чи
Цаглашгүй хүслээ хэзээ яаж хэлье дээ би...

( Дэлгэрэнгүй... | 6 | Шүлэг | Цэдэндорж М. | )

☕ Кофе авч өгөх