BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Загдын Түмэнжаргал

Түмэнжаргал  	Загдын	 Дууны үг: Загдын Түмэнжаргал : Уулсын Хаан Мөнххайрхан
Оруулсан Duuren on 2026-10-02 10:14:44 (111 уншсан)

УУЛСЫН ХААН МӨНХХАЙРХАН

 

Өргөрөг уртраг сүлжсэн дэлхийгээс

Онож төрсөн энхжин

Өлзий буянт өвөг дээдсээс минь

Надад заяасан мөнхжин


Уулс уулсын хаан Мөнххайрхан

Ус уснаас тунгалаг Булган гол


 



( Дэлгэрэнгүй... | 0 | Дууны үг | Түмэнжаргал Загдын | )

Түмэнжаргал  	Загдын	 Дууны үг: Загдын Түмэнжаргал : Эр Цэргийн Дурсгал Дуу
Оруулсан Bataka on 2026-03-18 15:58:58 (3541 уншсан)

Хар дарсан зүүд шиг

Сэтгэл зайрмагтсан цаг байсан юм

Халх гол илд шиг тачигнаж

Нар сүүдрээр уйлж байсан юм


Үүр цүүрээр эр цэрэг

Зэр зэвсэг агсаад мордсон юм

Үүлэн сүүдрийг цуулаад орсон юм

Үхлийн өөдөөс туулаад орсон юм

 

        Дайн дайн

        Улаан тэнгэр, хар нар

        Утаа шороо, үхлийн бороо

        Бүү түүнийг мартаарай

        Бүх насаараа дурсаарай

 



( Дэлгэрэнгүй... | 0 | Дууны үг | Түмэнжаргал Загдын | )

Түмэнжаргал  	Загдын	 Дууны үг: Загдын Түмэнжаргал : Бага Нас Бидэн Хоёр
Оруулсан Bataka on 2025-12-22 13:29:47 (3629 уншсан)

Гэрэл цацраасан хүүхэд нас минь

Гэнэтхэн өөдөөс минь алхаад ирлээ

Битгий намайг гайхшран ширт ээ,

Би азтай, жаргалтай л байна



( Дэлгэрэнгүй... | 0 | Дууны үг | Түмэнжаргал Загдын | )

Түмэнжаргал  	Загдын	 Дууны үг: Загдын Түмэнжаргал : Хэрвээ
Оруулсан Bataka on 2025-12-22 13:28:11 (3618 уншсан)

Хэрвээ үнсэлтийг борооны дусал гэх юм бол

Би чамд

Олон хоногоор зүсрэх аадар хур илгээе

        

        Хэрвээ, хэрвээ, хэрвээ

        Үнсэлтийг борооны дусал гэх юм бол...



( Дэлгэрэнгүй... | 0 | Дууны үг | Түмэнжаргал Загдын | )

Түмэнжаргал  	Загдын	 Дууны үг: Загдын Түмэнжаргал : Чи Бид Хоёрын Хавар
Оруулсан Bataka on 2025-12-22 13:26:20 (3671 уншсан)

Харцанд чинь нялхарсан сан миний сэтгэл

Хайраар халгилсан сан миний зүрх

Хайлган урьхан хаврын тэр л улирлыг дурсдаг шүү, дурсдаг


        Халуун амиараа цэгнэх итгэл билээ чи

        Хайр мөрөөдлийн гэрэлт шувуухай минь

         

        Чи бидний ариун гэгээхэн

        Цээжинд дурлалын аялгуу

        Уяралтайхан эгшиглэнэ

        Үргэлжид эгшиглэнэ, эгшиглэнэ



( Дэлгэрэнгүй... | 0 | Дууны үг | Түмэнжаргал Загдын | )

Түмэнжаргал  	Загдын	 Дууны үг: Загдын Түмэнжаргал : Амьдрал Надад Зүүд шиг Санагдсан
Оруулсан Bataka on 2025-12-22 13:24:46 (3661 уншсан)

Амар тайвны хуурмаг эгшигтэй

Амьдрал надад зүүд шиг санагдсан

Андуу сандуу жимээр би чинь

Аз жаргалдаа  бүдчиж явсан

 

        Харж байна уу

        Харууслын нулимсыг

        Халуун зүрхний минь

        Жихүүн гунигийг

        Эгшиг гэгэлгэн дуу минь надад

        -Ийм л хорвоо доо! гэж шивнэсэн



( Дэлгэрэнгүй... | 0 | Дууны үг | Түмэнжаргал Загдын | )

Түмэнжаргал  	Загдын	 Дууны үг: Загдын Түмэнжаргал : Зүрхний үнэн үгээ чамд хэлмээр байна ...
Оруулсан Bataka on 2025-12-22 13:21:54 (3634 уншсан)

Зүрхний үнэн үгээ чамд хэлмээр байна

Зүүд шиг амьдрал дандаа үргэлжлэхгүй ээ

Бурхны бэлэглэсэн гэрэлт өдрүүд надад

Буян шиг, нүгэл шиг, үлгэр шиг санагдах юм

 

Хэмжээлж зүйрлэшгүй агуу хайраа би

Хэтэрхий үнэнчээр чамд л зориулсан

 

        Усан дээр гал дүрэлзтэл

        Дурлъя гэсэн юмаа чамд

        Цасан дээр сарнай ургатал

        Хайрлая гэсэн юмаа чамайг

        

        Ухаанаараа би чамайг

        Энхрийлэх гэсэн юм аа

        Сэтгэлээрээ би чамайг

        Эрхлүүлэх гэсэн юм аа


        Униар будангийн хорвоог  

        Хөтөлцөөд туулах гэсэн юм аа



( Дэлгэрэнгүй... | 0 | Дууны үг | Түмэнжаргал Загдын | )

Түмэнжаргал  	Загдын	 Дууны үг: Загдын Түмэнжаргал : Бүрэнхийг Сэмлээд Үүр Гийх шиг Тэр минь Ирсэн
Оруулсан Bataka on 2025-12-22 13:17:42 (4585 уншсан)

Дэнслээд шөнөжин би шаналдаг байсан

Дэрээ нэвтэртэл уйлдаг байсан

Дэргэд минь хэн ч байдаггүй байсан

Дэндүү дэндүү их гаслантай байсан


        Гэтэл бүрэнхийг сэмлээд үүр гийх шиг тэр минь ирсэн

        Гэнэтхэн цэцгийн бороо шиврэх шиг тэр минь ирсэн

        Хэзээ ч амсаагүй хайраар намайг ивээсэн

        Хэнхдэгт багтах баяслаар намайг мялаасан



( Дэлгэрэнгүй... | 0 | Дууны үг | Түмэнжаргал Загдын | )

Түмэнжаргал  	Загдын	 Дууны үг: Загдын Түмэнжаргал : Дөчин Мянгатын Хүүхдүүд
Оруулсан Bataka on 2025-12-22 13:15:24 (3575 уншсан)

Орц бүхэнд гитар хангинана

Дөчин мянгатын хүүхдүүд хөгжилдөнө

Онгорхой цонхоор Битлз эгшиглэнэ

Дөчин мянгатын хүүхдүүд догдолно

 

          Алив, найз нар минь хэдүүл хамтдаа

          Аясхан түүхийн гудамжаар алхалж

          Далаад оны ч, наяад оны ч

          Даруухан, яруухан аялгууг сонсъё



( Дэлгэрэнгүй... | 0 | Дууны үг | Түмэнжаргал Загдын | )

Түмэнжаргал  	Загдын	 Дууны үг: Загдын Түмэнжаргал : Гэгэлгэн Блюз
Оруулсан Bataka on 2025-12-22 13:12:19 (3578 уншсан)

Хүний газрын

Навчис уйлуулсан салхи нь

Гунигийн шивнээ шивнээ...

Хөнгөн мөрөөдөлд бодол санаа бөмбөрөн

Гэгэлзэн шаналаад хэцүүхэн гэлтэй

         

        Явган салхи сэр сэр үлээгээд

        Намрын дэлхий уйтгарлан энэлнэ ээ

        Яарсан сэтгэл бөн бөн уяраад

        Эх нутгаан санагалзна аа



( Дэлгэрэнгүй... | 0 | Дууны үг | Түмэнжаргал Загдын | )

Түмэнжаргал  	Загдын	 Дууны үг: Загдын Түмэнжаргал : Хоосон Хорвоо
Оруулсан Bataka on 2025-12-22 13:09:48 (3560 уншсан)

Учирсны эцэст хагцадгаас хойш

Ухаан зүггүй догдлоод яах юм бэ

Холдоод явахдаа халаглаад яах юм бэ

Хорвоогийн харанхуйд харамсаад яах юм бэ

 

        Зүүгдээд салдаггүй жаргал биш дээ

        Жүжиглээд туулдаг амьдрал биш дээ

        Зүүдлээд сэрдэг орчлон биш дээ

        Зүгээр явуулдаг тавилан биш дээ



( Дэлгэрэнгүй... | 0 | Дууны үг | Түмэнжаргал Загдын | )

Түмэнжаргал  	Загдын	 Дууны үг: Загдын Түмэнжаргал : Ний Нуугүй
Оруулсан Bataka on 2025-12-22 13:08:04 (3579 уншсан)

Зул сарын цэнгүүн дээрээс

Зугтсан юм шиг би харилаа

Хуулж хаяхын түүс болсон

Хуурамч багаа тайлж амарлаа


        Унаган төрх минь хаа байгаа бол

        Уудам хорвоогоос хайж цөхөрлөө

        Өршөөлт бурхан чих, нүдтэй бол

        Өөрийг минь надад олоод өгөөч



( Дэлгэрэнгүй... | 0 | Дууны үг | Түмэнжаргал Загдын | )

Түмэнжаргал  	Загдын	 Дууны үг: Загдын Түмэнжаргал : Тэр чинь Би
Оруулсан Bataka on 2025-12-22 13:07:09 (3617 уншсан)

Чиний минь үгийг

Цагийн салхи хийсгэж чадахгүй

Цээжний минь нөмрийг

Бусдын халамж орлож чадахгүй



( Дэлгэрэнгүй... | 0 | Дууны үг | Түмэнжаргал Загдын | )

Түмэнжаргал  	Загдын	 Дууны үг: Загдын Түмэнжаргал : Сүүлчийн Хонх
Оруулсан Bataka on 2025-12-22 13:05:25 (3707 уншсан)

Оюутан цагийн дурсгалтайхан өдрүүд

Гэгэлзэж бөмбөртөл минь бодогдох юм аа

Он жилүүдийн алс чанадаас

Гэрэлтэн тодрон үзэгдэх юм аа



( Дэлгэрэнгүй... | 0 | Дууны үг | Түмэнжаргал Загдын | )

Түмэнжаргал  	Загдын	 Дууны үг: Загдын Түмэнжаргал : Харууслын Блюз
Оруулсан Bataka on 2025-12-22 13:03:38 (3539 уншсан)

Бүдэг бадаг

Гэрлийн давалгаан дунд

Блюзийн аянд

Бидэн хоёр

Бүжиглэж байсан...

Тэр нэгэн үдэш

Тэр нэгэн үдэш

         

        Уярмаар ч Догдолмоор ч Улаанбаатарын блюз



( Дэлгэрэнгүй... | 0 | Дууны үг | Түмэнжаргал Загдын | )

Түмэнжаргал  	Загдын	 Дууны үг: Загдын Түмэнжаргал : Хотын Блюз
Оруулсан Bataka on 2025-12-22 13:00:23 (3596 уншсан)

Эгээ л чам шиг

Би амьдарч байна

Эгээ л та нар шиг

Би амьдарч байна

 

Шөнө дөлөөр

Бааранд сууж наргина

Шөнө дунд болтол

Бааранд сууж цэнгэнэ

 

        Хотын блюз, Хотын блюз

        Хоног өнгөрөөж ядсан блюз



( Дэлгэрэнгүй... | 0 | Дууны үг | Түмэнжаргал Загдын | )

Түмэнжаргал  	Загдын	 Дууны үг: Загдын Түмэнжаргал : Бүүвэй
Оруулсан Bataka on 2025-12-22 12:59:36 (3597 уншсан)

Анирхан үүрийн цолмон гэгээнд

Ангаахай үр минь нойрс доо

Ааван ээжин хоёрынхоо

Хайранд л жарга даа



( Дэлгэрэнгүй... | 0 | Дууны үг | Түмэнжаргал Загдын | )

Түмэнжаргал  	Загдын	 Дууны үг: Загдын Түмэнжаргал : Ганц Ганц Ганц
Оруулсан Bataka on 2025-12-22 12:58:10 (3591 уншсан)

Энгэрт ганц өвс ганхалздаг билүү

Тэнгэрт ганц од гялталздаг билүү

Ган, ганц, ганц

Ганцаас орчлон бүрддэг билүү



( Дэлгэрэнгүй... | 0 | Дууны үг | Түмэнжаргал Загдын | )

Түмэнжаргал  	Загдын	 Дууны үг: Загдын Түмэнжаргал : Хагацлын Тухай Төсөөлж Чадахгүй нь
Оруулсан Bataka on 2025-12-22 12:56:34 (3588 уншсан)

Хорвоогийн хаахна ч явахад минь чи минь л санагдана

Хонгор чамайгаа бодохлоор нэг л сайхан

Хоёргүй сэтгэлийн гүнд минь чи минь тормолзоно

Холоос зүүдлэн харахлаар бүүр сайхан, бүүр ч сайхан

 

        Цаснаар ч, борооноор ч, шуурганаар ч

        Чамтайгаа л баймаар байна

        Хагацлын тухай төсөөлж ч чадахгүй юм

        Хамгийн амттай хүсэл минь чи минь шүү дээ



( Дэлгэрэнгүй... | 0 | Дууны үг | Түмэнжаргал Загдын | )

Түмэнжаргал  	Загдын	 Дууны үг: Загдын Түмэнжаргал : Улаан Навч
Оруулсан Bataka on 2025-12-22 12:52:22 (3523 уншсан)

Зэврүүн намрын орой

Улаан навч хөл доор уналаа

Зэрвэс бодсон сэтгэлд минь

Урсах цагийн нулимс байлаа

Би эмзэглэлээ


        Гэнэгүйхэн инээмсэглэн алхаж явтал

        Гэгэлгэн гуниг зүрхэнд минь харвалаа

 




( Дэлгэрэнгүй... | 0 | Дууны үг | Түмэнжаргал Загдын | )

☕ Кофе авч өгөх