Шүлэг: Г.Мөнхтулга : Тун чиг яруухан ертөнцөд
Оруулсан Bataka on 2025-09-30 21:48:20 (4612 уншсан)
Нар эртлэн мандаж харанхуйг үлдэн хөөжээ Намайг сэрээсэн гялбаа нь харин зуны дуулал байжээ Энэ туяа нь тан дээр ч бас адилхан тусмагцаа Ингэж яруусан гэрэлтэж нялхарсан ч байгаасай
Нар эртлэн мандахад шинэ өдөр мэндэлжээ Налгар өдрүүдийн цуваа гинжин хэлтээтэй ажээ Энэ өдөр эхлэхэд бялзуухай болжмор дэггүйтэж Эргэлдэн нисч тоглох нь үүрдийн байсан ч болоосой
Голын ус хайр түгээх шиг давалгаалахад Эргийн чулуу ариусах шиг норон үлдэнэ Холын нэгэн зүрх туних шиг зүүдэнд саатахад Хүний эгэл сэтгэл голын ус шиг хөвөлзөнхөн долгиолно
Тун чиг яруухан ертөнцөд бид төрөөд Тунгалаг ус шиг сэтгэлээр амьдралд хөвөөд Нар шиг, салхи шиг, байгаль шиг төгс атлаа Намуухан сэтгэлийн нар үүлэн чөлөө шиг амьдралд мандана аа, аяа…
Салхи зугуухан салхилж алхаанд минь тааруулаад Зөөлөнчиг үлээхэд хацар илбүүлнэ ээ, аяа… Саадны сүүдэрт суугаад ажихад өвс намилзаад Сэтгэлд даанчиг уянгалаг бодлууд хөвөлзөнө өө, аяа…
Тун чиг яруухан ертөнцөд бид мэндэлж Тунгалаг ус шиг сэтгэлээр амьдралд хөвөөд Нар шиг, салхи шиг, байгаль шиг төгс атлаа Намуухан сэтгэлийн нар үүлэн чөлөө шиг амьдралд үүрд мандана аа, аяа…
( Дэлгэрэнгүй...
|
0
|
Шүлэг |
Мөнхтулга Г
|
)
|