BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Арлаан Эрдэнэ-Очир

Эрдэнэ-Очир 	Арлаан	 Шүлэг: Арлааны Эрдэнэ-Очир : Хачин тунгалаг амраг
Оруулсан Bataka on 2026-03-12 21:43:08 (3157 уншсан)

Д.Нацагдоржийн шагналт, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн,
"Болор цом"-ын эзэн, яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир "Болор цом-25" наадам
"Хачин тунгалаг амраг" шүлэг




( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Эрдэнэ-Очир Арлаан | )

Эрдэнэ-Очир 	Арлаан	 Шүлэг: А.Эрдэнэ-Очир : Зам
Оруулсан admin on 2026-03-06 11:41:00 (16943 уншсан)


2002 оны "Болор цом-20" наадмын Тэргүүн шүлэг

МУСГЗ Яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир


Энэ миний цорын ганц зам

Хувьхан заяаны зам

Ээж минь анх сүүгээр чулууг нь зөөллөж 

Эцэг минь өргөсийг нь түүсэн цэцэгт зам


Амьдралын бөгтөр шар давааны 

Ар өврөөс нь тодорч бүдгэрсэн зам

Айлын бараа хүний хүсэлт дуудсан

Андуутай үнэнтэй алаг зам миний зам



( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Эрдэнэ-Очир Арлаан | )

Эрдэнэ-Очир 	Арлаан	 Шүлэг: Арлааны Эрдэнэ-Очир : Амраг бодол
Оруулсан Bataka on 2026-01-16 13:52:05 (4659 уншсан)




Алсаас надруу нэг сэтгэлд хоногшим дуу урсаж байдаг
Амьдралын шидэт болор аялгуу болж бодолд асгаж байдаг 
Анхимал үнэрт нэгэн гоо цэцэг зүрхэнд дохилзож байдаг 
Агшин бүрийн уярангуйн будандаа бүүвэйлж байдаг

Алаг булаг замбуулин чамайг бодохоор л цэлмэж байдаг 
Анирхан навчсын шивнээнд цагийн нулимс мэлтэрч байдаг
Ахиад л гансран мөрөөдөхийн зовлон над төрж байдаг 
Аяархан хөндүүр бодол цээжнээс дандаа түлхэж байдаг 


( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Эрдэнэ-Очир Арлаан | )

Эрдэнэ-Очир 	Арлаан	 Шүлэг: А.Эрдэнэ-Очир : Тунгалаг гунигийн улирал
Оруулсан admin on 2026-01-16 12:09:16 (6729 уншсан)

Сэтгэлийн дотор зөөлхөн хөндүүр байх

Сэрэл мэдрэмж өгч, аглагшин зовохын сайхныг ээ

Сэрүүхэн намраар холын ууланд бодол минь оччихоод

Сэмхэнээр намайг дуудан жаргаахын амгаланг ээ

 

Амьдрал дандаа гялбаа цахиж, тэнгэр дуугарч байвч

Аядуу зөөлөн үүрсэх нь л цээжний гүнд анир цочооно

Алс хол, мянган жилийн цаадах бургас шуугихыг

Аньсага цавчихын зуур олж сонсох зүүд шигээ

 

Бүрэнхийд бүсгүй хүн инээх нь одод сэрвэгнэх шиг болоод

Бүлээхэн тунгалаг аялгуу цээжинд урсахад залгилнам аа

Бүдэг саран цэнхэр сарнаас илүү энхрийлэлтэйг мэдээд

Бүүр түүрхэн санаашрал төрөх нь урьдын явдлын гунихрал аа

 


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Эрдэнэ-Очир Арлаан | )

Эрдэнэ-Очир 	Арлаан	 Шүлэг: Арлааны Эрдэнэ-Очир : Голын тохой дээр
Оруулсан admin on 2026-01-16 11:13:13 (42675 уншсан)

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уугуул Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Болор цом” яруу найргийн наадмын эзэн, яруу найрагч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Арлааны Эрдэнэ-Очир

 

Газрын магнайнаас хөлөрч урссан Сэлэнгийн салаа тохой дээр
Гандсан намрын шаргал өдөр устай мушгиран одохыг харжээ суугаад
Ганц дуу чамд зориулан дуулж түүнийгээ тэнгэрийн цээлд нараар мэтгэн
Ганихан хорвоогийн өнгөн дээр бусдын зүрхэнд шигтгэн гэрэлтүүлэх болов би

Амьдрал мөнхийн зүүд минь тэнгэрийн зурсан зураг минь
Алдааг нь цуглуулахад ч жаргал амтагдмаар хонгор минь
Алсаас над руу урссан цаг хугацааны зэрэглээн дундаас
Амжиж миний олж харсан үл мэдэг инээмсэглэлт минь



( Дэлгэрэнгүй... | 6 | Шүлэг | Эрдэнэ-Очир Арлаан | )

Эрдэнэ-Очир 	Арлаан	 Шүлэг: Арлааны Эрдэнэ-Очир : Миний зурсан хорвоо
Оруулсан admin on 2026-01-16 10:38:01 (18730 уншсан)

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уугуул Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Болор цом” яруу найргийн наадмын эзэн, яруу найрагч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Арлааны Эрдэнэ-Очир


Бүжин хярсан бут цагийн эрхээр өргөслөөд
Бүлээхэн бороо намиравч солонго холдоод намар болно
Бүүр түүр бодлын холд цаг хугацаа өндөглөж
Бүдэг гэрлийн нөмрөг дор шөнийн шувууд амраглаад сүрэг болно

Саруул талд тэнгэрийн хаяанаас эх авсан
Салхины чимээ нуурын толионоо долгис болно
Санаа сэтгэл дэнсэлж амраг чамайгаа санаад
Сарыг алгандаа бөмбөрүүлэн залгилахад гэгээ болно 


( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Эрдэнэ-Очир Арлаан | )

Эрдэнэ-Очир 	Арлаан	 Шүлэг: Яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир : Нар зөвийн Эх орон
Оруулсан admin on 2025-10-20 10:34:27 (18697 уншсан)

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уугуул Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Болор цом” яруу найргийн наадмын эзэн, яруу найрагч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Арлааны Эрдэнэ-Очир

"Найргийн жимээр..." Яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир



Ургаж буй наран дотроос нь ангирын цуваа зэллэж
Урсаж буй усанд нь эрдэнийн саран эрхэлсэн
Униарт тал хөндий, өмөг төгөлдөр уулс, уудам говийн эх нутаг
Утга учрын хорвоод намайг тосч авсан Эх орон

Нар зөвийн эх орон Миний Монгол

Амьдралын жирийн нэг өглөө байтал уярал догдлол төрж
Алтан дэлхийд амьд явахын үнэ цэнийг мэдрүүлж
Айлын гэрийн өрхний оосрыг нар зөв даллаад
Арван наймтай бүсгүй гэргий болдог Эх орон

Нар зөвийн эх орон Миний Монгол

Тэнгэрийн заадсыг өгсөж, уруудан галгих хоёр морин од
Тэмдэгрэх үүрийн зүүдэнд нь ер бусын мэдрэмж илгээхэд
Сүүмийх алсын амьдрал зорьж, сэтгэлдээ ган хэт цахиад
Сүлд өөдөө зоримог хөвгүүд бүсээ зөв ороогоод эр болдог Эх орон

Нар зөвийн эх орон Миний Монгол

Эгшиг уянгын хорвоод хайрын зөрөг дээр харц учраад
Энгэр дүүрэн жаргал тээж, биедээ тэмүүлэх залуус
Өр зүрхний гүндээ амраг нарны гал зангидаж
Өнө эртний шаргал талд ханаа зөв дугуйлаад айл болдог Эх орон

Нар зөвийн эх орон Миний Монгол

Энгийн болоод яруу сайхныг эх нутгаасаа түүж
Эрхэмсэг хувилгаан уулсын сүр, гол усандаа сөгдөхөд
Эвийн хоёр загас нь нар зөв эрхлээд
Эрдэнийн алтан соёмбоных болдог Эх орон

Нар зөвийн эх орон Миний Монгол

Надад үнэтэй цаг хугацаа моддын дундуур сүлжин арилж
Намар, хавар, аглаг талын бараанд дөрвөн цаг эргэж
Насан мөнхийн хөх тэнгэр нь өнөд шидийн гүн утгыг өөртөө нууж
Наран саран бүслүүр зөв ороогоод Дэлхийнх болдог Эх орон

Нар зөвийн эх орон Миний Монгол



( Дэлгэрэнгүй... | 5 | Шүлэг | Эрдэнэ-Очир Арлаан | )

Эрдэнэ-Очир 	Арлаан	 Шүлэг: А.Эрдэнэ-Очир : АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ
Оруулсан admin on 2023-10-19 15:13:09 (7154 уншсан)



Ханилсан нөхрөө би

Халтирахад нь түлхэж явсангүй

Амьтны урдуур орж

Алдрын хаалгаар чихэлдэж байсангүй

Аяа, миний аялагхан залуу нас минь




( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Эрдэнэ-Очир Арлаан | )

Эрдэнэ-Очир 	Арлаан	 Шүлэг: А.Эрдэнэ-Очир-Хар нүдэн
Оруулсан admin on 2018-05-18 23:36:28 (12089 уншсан)

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уугуул Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Болор цом” яруу найргийн наадмын эзэн, яруу найрагч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Арлааны Эрдэнэ-Очир


1.
Хармаар бүсгүй
Хар нүдэн гэлцэх юм
Хайрлаад хөл алдсан нь
Олон гэлцэх юм

Харанхуй шөнө гэрэл гармаар
Хар нүдтэй нэг юм
Гэрэлтэй өдөр нүдэнд нь төөрмөөр
Хар нүдтэй гэх юм

Орчлон дээр хар нүдтэй хүүхэн
Олон л биз ээ
Оньсого таавар шиг нэг бүсгүй л
Олны дунд хэлцэгдэх юм

Дэндүү хар нүднээс
Ямар нулимс гардаг юм бэ гэж
Дэргэдээ чамайг суулгаад би
Уйлуулж үзмээр санагдах юм
Хар нүдэн минь
Харж амжаагүй л яваа
Харын хар нүдэн минь!



( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Эрдэнэ-Очир Арлаан | )

Эрдэнэ-Очир 	Арлаан	 Шүлэг: А.Эрдэнэ-очир : Сэтгэлийн гэрэлтэй амраг
Оруулсан admin on 2018-05-18 22:21:39 (10655 уншсан)

Бодлын салхи сэвэлзэж хонгор чамдаа яарсан
Бороотой үдшүүд энгэр цээжинд жаргалын туяатай
Алдуурсан унага шиг cap жилүүд цахилан цахилан одоод
Амьдрал мөрөн долгилсоор байна даа
Амраг минь дээ  
Сэтгэлийн сүү чам руу урсах юм даа
Итгэлийн гэрэлтэй амраг чамдаа би хайртай
Уруулын баланд согтоож чинийхээ хүзүүнд эрхэлсэн
Улирлын сайхан хорвоогийн өдөр бүхэн цэнгэлтэй
Харайн холдох шиг cap жилүүд дэгдэн дэгдэн холдлоо ч
Хайрын шувууд чамдаа л дэвнэ дээ.
Амраг минь дээ
Сэтгэлийн сүү чам руу урсах юм даа
Итгэлийн гэрэлтэй амраг чамдаа би хайртай
Учралын сайхандаа догдолж оддыг хэлхэж ирдэг
Уяран гэгэлзэх чи минь гэгээн тэнгэртэй хүн дээ
Эргэн буцах cap жилүүд нисэн одлоо ч
Энэхэн тавилан насан мөнхийн хайр даа
Амраг минь дээ Сэтгэлийн сүү чам руу урсах юм даа
Итгэлийн гэрэлтэй амраг чамдаа би хайртай

"Болор цом"-ын эзэн яруу найрагч А.ЭРДЭНЭ-ОЧИР



( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Эрдэнэ-Очир Арлаан | )

Эрдэнэ-Очир 	Арлаан	 Шүлэг: Арлааны Эрдэнэ-Очир: Санамсаргүй
Оруулсан admin on 2018-05-18 14:05:32 (14697 уншсан)

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уугуул Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Болор цом” яруу найргийн наадмын эзэн, яруу найрагч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Арлааны Эрдэнэ-Очир

Санамсаргүй л цаг хугацаа эхэлсэн, үүлс нүүж эхэлсэн
Салхи салхилж бороо орж, цас хаялж эхэлсэн
Сансрын ийм болзоогүй, учрал ерөөлөөр дүүрэн он жилүүдэд
Санамсаргүй л хүмүүн амьдарч, уул толгод ургаж, ертөнц оршсоор ирсэн



( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Эрдэнэ-Очир Арлаан | )

Эрдэнэ-Очир 	Арлаан	 Шүлэг: А.Эрдэнэ-Очир : Ижийтэй хүн үхдэггүй
Оруулсан admin on 2008-12-06 23:56:29 (11405 уншсан)


Ижийгээ амьдад үхэж болохгүй
Ижий минь цээжиндээ наргүй болно
Ертөнцийн гоо үзэсгэлэн гундаад
Ерөөлтэй ижий минь гандаж хоцорно
Талын хялгана сэргэж зун болохоо больж үзэгдэнэ
Тавилангийн цэцэг шивээлэн орчлон гандаж санагдана
Ижийгээ амьдад үхэж болохгүй
Ижий минь цээжиндээ наргүй болно
Үндэстэй мод жилийн жилд л цэцэглэдэг
Үр нь амьд байхад эх хүн жаргадаг
Ижийгээ амьдад үхэж болохгүй
Ижий минь цээжиндээ наргүй болно......ээжийгээ үргэлж хайрлаж яваарай ....!



( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Эрдэнэ-Очир Арлаан | )

☕ Кофе авч өгөх