BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Ш Дулмаа

Дулмаа 	Ш	 Шүлэг: Ш.Дулмаа : Торгон хил
Оруулсан admin on 2013-03-20 16:43:36 (18448 уншсан)

Торгон хил гэдэг

Нас биеийг минь тэтгэсэн

Нарны дулаан илч юм

Намтар түүхийг агуулсан

Нарлаг нутгийн минь хязгаар юм

Торгон хил гэдэг

Цэнхэр униарт талын минь

Цэцэгсийн түмэн түрүү юм

Цэнгэл баяр хурсан

Цэцэн ардын минь өлгий юм

Торгон хил гэдэг

Мөнгөн цацлага хаяласан

Мөрөн голын минь долгио юм

Мөнхөд дээдлэх түмний

Мөрөө үлдээх талбар юм

Торгон хил гэдэг

Морин туураар тамгалсан

Түмэн сүргийн бэлчир юм

Монгол хэмээн дуурссан

Түрлэг дууны айзам юм

Торгон хил гэдэг

Эрх чөлөөт ардын минь

Эх орноо гэсэн сэтгэл юм

Эр цэргийн хүний

Эрхэмлэн өргөсөн тангараг юм

Тийм болохоор хилчин

Тэнгэрлэг орныхоо мэлмий юм

Тэнгэр газраа өмгөөлсөн

Тэнхээ чадалт баатар юм



( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Дулмаа Ш | )

Дулмаа 	Ш	 Шүлэг: Ш. Дулмаа : Хүүгийн эцэгт бичсэн захиа
Оруулсан admin on 2013-03-20 16:39:24 (10590 уншсан)

Хорин насныхаа босгон дээр золгон уулзаж танилцсан
Хонгорхон зүрхээрээ анх хайрын бал амталсан
Хүүгийн аав, эрхэм хүн таныг
Хүндэтгэн дурсаж энэхүү захидлыг бичиж байна.

Өнөөдөр хүү чинь арван найм хүрч
Өөртэй чинь адилхан, ханхар эр болжээ
Эх орондоо тангараг өргөн цэрэгт мордож
Эрийн цээнд хүрч алсын моринд дөрөөлөв
Яг л энэ өдөр чамайг би дурсаж
Янаг сэтгэлийн хайраар цалгиж явснаа санаж
Залуугийн чинь царайтай ав адилхан хүүгээ харж
Захидал бичиж суунаа, хүүгийн аав чамдаа!
Хоёр даалимбан дээлнээс өөр сольж өмсөх хувцасгүй
Хоногтоо л ганцхан олддог <<лавшаанаас” өөр хоолгүй
Хотын нэгэн дүүрэгт ядуухан оюутны амьдрал
Хомсхон байсан цагт, чи намайг орхиж
Гэрээр дүүрэн хивстэй баян айлын охиныг
Гэргий болгож аваад алс нүүж билээ
Гэм зэмгүй мөртлөө бөөн гуниг өвөрлөсөөр
Гэнэтхэн бид хоёр хаягдан үлдэж билээ
”0пель” дугуйны дөрөөнөөс чарлан чарлан зуурч
Ойчиж хоцорсон хүүгээ санаж байна уу чи!
Одоо түүнээс хойш сар жил өнгөрөн
Орчлон дэлхий эргэсээр олон намрыг үджээ


( Дэлгэрэнгүй... | 9 | Шүлэг | Дулмаа Ш | )


Дулмаа 	Ш	 Шүлэг: Ш.Дулмаа : Хүн ардаа наана чинь хүүхэд тоглож байна
Оруулсан admin on 2013-03-20 16:37:44 (13382 уншсан)

Хүн ардаа наана чинь хүүхэд тоглож байна 
Эх дэлхий эргэх бөмбөрцөг дээр
Энд тэндгүй, ээвэр газрын тохойд
Хар цагаан олон үндэс угсааны
Хайрын дээд, хүний ертөнцийн цэцгүүд
Элс, шавар, мод, төмрөөр
Энд тэндгүй, эрт оройгүй тоглож л байна
Зарим нь сайхан барилгууд ярайтал барьж
Захад нь бас төмөр зам тавьжээ
Хойд хэсгээр нь мод тарьж
Хотныхоо дунд цөөрөм байгуулжээ.
Гар, ухаан, хүч, хөдөлмөрөөрөө
Гайхамшигтай сайхнаар барьж босгосон
Хүүхдийн энэ хотуудыг тайван байлгая
Хүн ардаа наана чинь хүүхэд тоглож байна!

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Дулмаа Ш | )


Дулмаа 	Ш	 Шүлэг: Ш.Дулмаа : Чиний гарыг чичрээгүй гараар барьж чадна
Оруулсан admin on 2011-03-01 17:07:21 (10069 уншсан)

Чиний гарыг чичрээгүй гараар барьж чадна
Чиний дэргэд чиглэн харалгүй сууж би чадна
Чамайг хараад энгийн танил шиг байж чадна
Чин сэтгэлдээ харин мартаж үл чадна

Чиний нэрийг хайш яйш дуудаж би чадна
Чиний харцыг хээгүй харцаар хариулж чадна
Чамд өгсөн хайраа буцааж би чадна
Чин сэтгэлдээ харин мартаж үл чадна

Чамтай би юухэн хээхнийг ярьж би чадна
Чам уруу очих замд ногоо ургахыг тэвчиж би чадна
Чамайг хүнтэй явахад зам тавьж өгч чадна
Чин сэтгэлдээ харин мартаж үл чадна


( Дэлгэрэнгүй... | 6 | Шүлэг | Дулмаа Ш | )

Дулмаа 	Ш	 Шүлэг: Ш.Дулмаа: ЧИНГИСИЙН ТАМГА
Оруулсан admin on 2010-07-23 17:05:00 (16392 уншсан)

Эзэн Чингисийн тамгыг зуун дамжуулан эрээд
Эртний монгол газраас эдүгээ хүртэл олоогүй
Чин үнэнийг өгүүлэхүй
Чингисийн тамгыг эрээд яана
Нутаг. эзэн хоёртоо л
Нуугдаж үлдсэн юм чинь
Туурайт сүрэг шийрээрээн тамгалдаг
Туургат гэр бууриараа тамгалдаг
Тусгаар тогтнол хилээрзэн тамгалдаг
Туг сүлд нь улсаан зарладаг

Чингисийн тамга монголдоо л бий
Цэнхэр униарт нутагтаа л бий


( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Дулмаа Ш | )


Дулмаа 	Ш	 Шүлэг: Ш.Дулмаа : Эргэн санахуй
Оруулсан admin on 2009-04-15 00:59:58 (8727 уншсан)


Дурлал хайрын балнаас онгон зүрхээр амтлан
Дулаан бүлээн харцанд чинь уусан алдарч явлаа л
Алаг нүдний чинь талимаанд нуурын хун шиг жаргаж
Ассан хайрын илчинд сэтгэлээ өлгийдүүлж байлаа л
Он жилүүдийн буурал тоосон дундаас эргэж нэг санахуй
Онгон тэргэл насандаа цалгиж явсан байна шүү
Орчлонгийн тэрхэн зайд хос сүүдэр унаган
Одтой ханьсан зогссон шүтээн минь чи байж шүү
Хайртай бүхэн ханьсдаггүй салгуу замын уулзвараас
Харууслын мананд төөрч өнчин зүрхээр гансанрсан
Халуун залуу цагийн минь өнө холын дурдатгал
Хатууг ухааруулсан хорвоод шүлгэн нулимс л болж дээ.



( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Дулмаа Ш | )

Дулмаа 	Ш	 Шүлэг: Ш.Дулмаа : Бүсгүй
Оруулсан admin on 2008-12-15 06:03:04 (17804 уншсан)


Харцуулын бяр заасан чадал тэнхээг бишрэн
Хамгийн энгийн агаад гүндүүгүй чанарыг нь дээдлэн
Хан уул шиг ноён нуруугий нь түшиж
Хайлган зангаар уяраан эрхэлж суух гэж
Уяхан дуу аялж туяхан биетэй төрсөн
Урт сайхан гэзэг, гоолиг нуруутай заяасан
Бүсгүй хүн гэдэг амилсан гэгээн “Дар эх”
Бүхий л орчлонгийн түмэнд амьдрал хайрласан Дагинас,
Тэгшхэн заяатай айлын хугаршгүй нэгэн нуруу нь
Тэнгэрлэг сайхан амьдралын хугаршгүй нэгэн багана нь
Хонгор бяцхан үрсдээ өрлөг дагина эх,
Хосгүй янаг ханьдаа үүрд туяарах дэнлүү!


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Дулмаа Ш | )

Дулмаа 	Ш	 Шүлэг: Ш.Дулмаа
Оруулсан admin on 2006-01-18 18:00:42 (9329 уншсан)


Амьдралаа, би чамаас дандаа сайныг горьлохгүй
Алаг эрэн хорвоо наян тvмэн бартаатай
Тэмцэлгүй жаргал гэж байдаггүй болохоор
Тэрнээс гажууд явахыг би ч гэсэн хүсэхгүй ээ.....

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Дулмаа Ш | )

Дулмаа 	Ш	 Шүлэг: Ш.Дулмаа: Хүүгийн эцэгт бичсэн захидал
Оруулсан admin on 2005-09-15 16:12:15 (26576 уншсан)

Хорин насныхаа босгон дээр золгон уулзаж танилцсан
Хонгорхон зүрхээрээ анх хайрын бал амталсан
Хүүгийн аав, эрхэм хүн таныг
Хүндэтгэн дурсаж энэхүү захидлыг бичиж байна.

( Дэлгэрэнгүй... | 10 | Шүлэг | Дулмаа Ш | )

Дулмаа 	Ш	 Шүлэг: Ш.Дулмаа: Март даа намайг
Оруулсан admin on 2005-08-22 09:24:15 (12161 уншсан)

Март даа чи намайг бүр март
Магадлан дурсч санах хэрэггүй
Угтах ирээдүй жаргалтай сайхан ч
Учрах жаргал заяахгүй бол яана

( Дэлгэрэнгүй... | 4 | Шүлэг | Дулмаа Ш | )

☕ Кофе авч өгөх