Шүлэг: Б.Ариун-Эрдэнэ : Аргадахуйн дор
Оруулсан admin on 2012-06-25 11:22:01 (8124 уншсан)
Чимээгүй борооны дусалд чи норлоо
Чагнад ирэх хайрын урсгалд чи урслаа
Уйлаад, дуулаад үзэл дээ болох нь уу
Уурлаад инээгээд үзэл дээ чадах нь уу
Бодол бодлоо аргадаж зүүд нь хээр хонодог
Буцаад эргэн ирж нойр болон тархдаг
Сүжиг, сэжиг хоёроо хослуулан байж мэдэрлээ
Сүсэн чимээ гарч зүрхийг минь аргадлаа
Холын хол гүн чимээнээс зайлсхийж
Хоцрохгүй хэмээн мэгшиж дандаан чамайг дагадаг
Хорвоо уудам болохоор түүний энгээр сэтгэх гэж
Хонгор амраг хоёрыг аргадасхийгээд үлдээе
Хүсэл зорилго ихтэй монгол хүний дансанд
Хүн төрөлхтөн болно гэж эрлэгийн элчийн аргаддаг
Хорвоо эмзэг болохоор зүгээр байлгая
Холбоо тасрахгүй юм чинь зөнгөөр нь байлгая
Мөнгөн усны тундасаар ганган загас наадахад
Морьтон ардын сүсэг жаргал ирээсэй гэж ерөөнө
Мөчир салаа нахиалсан түмэн олон бургасанд
үүрийн таван жингээр хөхөө донгодохыг хүлээнэ
Будан хичнээн өтгөрөвч уулаа залгихгүй
Бодол хичнээн шаналавч зүрхээ зүсэхгүй
Боломж хичнээн олдсонч сэтгэл цадахгүй
Болзоо хичнээн хуучравч бүтэн мартагдахгүй
МИНИЙ ТУНГАЛАГШИЛ номноос Б.Ариун-Эрдэнэ
( Дэлгэрэнгүй...
|
1
|
Шүлэг |
Ариун-Эрдэнэ Б
|
)
|