BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

А Мөнхтуяа

Мөнхтуяа 	А	 Шүлэг: Ухаарсан...
Оруулсан jirgal on 2013-01-07 22:11:43 (8032 уншсан)

 Товлоогүй болзоонд гэзгээ гоёсон

Томоогүй охин одоо том болсоон

Сэтгэлийн чинь жихүүнд зүрхээ дааруулахдаа

Сэмхэн ганцаардаж, алдахдаа ухаарч томоожсон

Гагцхүү чамд л хайртай гэж удаан би тэвчсээн

Зүүд минь чамайг надаас нэхэхдээ зүрхний минь шархыг лавшруулж

Зүрх минь хэмнэлээ алдахдаа итгэлийг минь нэгэнтээ алдруулсаан

Өнгө мөнгөний ертөнцөд сохорсон байж гэмээнэ чи

Өвөрт чинь байсан нандин эрдэнээ үнэгүйдүүлснээ ухаар

Өнгөрсөн хойно харамсаад ирэхэд чинь харин

Өөр нэгний үнэт эрдэнэс болсон байхыг мэдээд халагла

Дэр норгож өнжсөн шөнүүдээ би дурсахгүй

Дэргэдээс минь сэм зугтсан чамайг дахин мөрөөсөхгүй

Дурлаад ирсэн залууг ахиж өөрөөсөө түлхэхгүй

Дуу шиг хорвоод чамгүйгээр жаргана аа...

 



( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Мөнхтуяа А | )

Мөнхтуяа 	А	 Бүгд: Н. Отгонцэрэн : Сохор үг
Оруулсан admin on 2012-07-18 14:39:38 (9450 уншсан)

Өвгөн автобусны буудал бараадан сууна. Нүүрийг нь дүүрэх шахсан том хар нүдний шил нь сааралтан цантжээ. Хэзээний, ямар үйлийн үрээр нүд нь сохорсныг мэдэх аргагүй. Хоёрдугаар сар гарах дөхсөн хэдий ч өглөөдөө тэсгим жавартай ажээ. Түүний урдуур нааш цааш хөлхөлдөх даарч жихүүцсэн хүмүүс өвгөнөөс нэг их дээрдэхээргүй харагдах нь өрөвдөлтэй хачин санагдаад ичих, инээд хүрэх хоёр зэрэг шуурна. Өвлийн жавартай хүйтэн салхи олны хацрыг шавхуурдан алгадахад зүрхээ мөсөн ууланд мөргүүлсэн шиг өөрийн мэдэлгүй нүүр хувьсган эмзэглэнэ. Энэ бүхэн харин өвгөнд нөлөөлөх битгий хэл эсрэгээрээ бүр огт жиндээхгүй байгаа мэт халуун бодол төрүүлнэ. Хэн нэгэн рүү аврал эрэн хараад байх шиг үзэгдэх өнөөх цаасан хайрцагны хов хоосон ёроол харц хайрна.  Тэр үнэндээ үг хэлдэг бол энэ бүхнийг надаас илүүтэйгээр тоочих байсан биз. Хайрцагныхаа араас үл үзэгдэх жимсээ дааж ядсан мод шиг бөгтийсөн хэвээрээ тонголзон байж



( Дэлгэрэнгүй... | 1 | Бүгд | Мөнхтуяа А | )

☕ Кофе авч өгөх