|
|
Өгүүллэг: У.Мөнгөнхүү : Миний балчир нас
Оруулсан admin on 2026-09-30 10:38:54 (9276 уншсан)
Миний балчир нас ухаан орохын л Цаг уурын байрны гурван эгнээ хашаануудын дунд сайран гартай, эвэршиж хатуурсан хөлийн тавхайтай минь хамт үлдэждээ.
Одоо бодоход хүүхэд насаа дэндүү жаргалтай сайхан өнрүүлсэн юм шиг
Дулааны улиралд бол гутал гэж бараг өмсөхгүй хөл нүцгэн л явж байдаг сан аав, ээждээ загнаж зандчуулж байж өмссөн гутлаа хэзээний л тайлаад аль нэг хашааны буланд орхичихдог ингэсээр байгаад хөлийн ул хатуурч эвэршчихсэн зэл зангуу хатгах, чулуу нухах зэргийг барагтайд тоохоо байсан, өвөл бол даарахыг үл ажиран малгай, ороолт, бээлийг бол барагтайд өмсдөггүй мөртлөө ханиад битгий хэл хамрын шуухниа ч бараг хүрдэггүй байж билээ.
Байрны ах нар үеийн бид нарыг онгироож хурдан морь болгон байр тойруулан уралдуулж хэрэндээ бид нараар хөөрхөн зугууцдаг байсан нь саяхан мэт нүдэнд харагдана.
( Дэлгэрэнгүй...
|
5
|
Өгүүллэг |
Бусад
|
)
|
|
Шүлэг: Н. Отгонцэрэн : Намар – 5
Оруулсан admin on 2026-09-30 10:22:34 (7033 уншсан)
Намар яагаад болдог юм бэ? Ээжээ
Ааваасаа асуу!
Газар доор байгаа хүн ярьж чаддаг юм уу?
Навчнууд яагаад шарлаад байгаа юм бэ? Ээжээ
Ааваасаа асуу!
Тэнгэрт буй хүнтэй яаж ярих юм бэ?
Шувууд, хаашаа нисээд байгаа юм бэ? Ээжээ
Ааваасаа асуу!
Агаар болчихсон хүн сонсдог юм уу?
Бороо яагаад дааруулаад байгаа юм бэ? Ээжээ
Ааваасаа асуу!
Үүлэн дээр гарчихсан хүн дуулдаг юм уу?
Аав минь тэгээд хэзээ эргэж ирэх юм бэ? Ээжээ
Ирэхгүй дээ хүү минь!
Аан, тэгвэл хоёулаа очих юм уу?
Намар зурагийг ч гэсэн уйлуулдаг юм уу? Ээжээ
Яаж байна!
Аавын зураг норчихсон байна...
(Аав байхгүй болохоор надад гунигтай байна
Асуулт бүхэн минь хариултгүй)
Ай намар ийм гунигтай гэж үү
( Дэлгэрэнгүй...
|
2
|
Шүлэг |
Бусад
|
)
|
|
Шүлэг: Ч.Амартүвшин : Намар хайр ирдэггүй гэж хэн чамд хэлээ вэ?
Оруулсан admin on 2026-09-30 10:18:30 (7163 уншсан)
Намар хайр ирдэггүй гэж хэн чамд хэлээ вэ?
Навч шиг хайр ...өнчин навч шиг хайр
Намар ирдэг юм
Ногоохон навч шарлан газар унаж
Номин дэлхийн өнгө хувирах улирал
Усны шувууд зэллэн буцах цагт
Уянга дуу шиг
Гунигт дуу шиг хайр
Намар ирдэг юм.
Шарласан навчис дээр харин та битгий гишгээрэй
Шаналах шиг
Ёолох шиг
Доголон нулимс шиг өнчин навчис
Догдлох шиг
Тэмүүлэх шиг хайр ирдэг юм
Ч.Амартүвшин

( Дэлгэрэнгүй...
|
1
|
Шүлэг |
Бусад
|
)
|
|
Шүлэг: Н.Отгонцэрэн : Намар – 4
Оруулсан admin on 2026-09-30 10:09:24 (6866 уншсан)
Намар яасан эмгэнэлтэй юм бэ?
Навчис уйлахдаа өөрөө дусалчихаж...
Намайг хүмүүс мартсан мэт аниргүйд танигдахгүйгээр автчихаж
Нар хамаг л гунигаа алтлаг өнгөөрөө түгээсэн мэт
Намуухан буй бүх юмс дотроо дуун хурдаар сэмэрч байна
Намар яасан ч уйтай юм дээ...
Нисэж байгаа шувууд моддын мөчрөөс тасарсан мэт
Нэг, нэгээрээ уйтгар минь хаа сайгүй шингэсэн мэт
Цэв хүйтэн бороо, тэнгэр нэгмөсөн түмэн хэсэг бутран асгарч буй мэт
Цэнхэртэж гандсан тэр гүүрэн дээр одоо гишгэнэ гэж бодохоос л сэтгэлд
минь нурж байна
Чиний одсон зам ч одоо миний цээжинд салхиар хучигдаж байна
Намар яасан эмзэгхэн хөндүүр юм дээ?
Уулс, манан дунд хагдарахыг төсөөлсөөр цэцэгсийг итгүүлчихэж
Умраас өмнө рүү жигүүрийн хоосон чимээ шингэчихэж
Уртын урт аянд аниргүй бэлдсээр байгаагаа хэн нэгэн мэдэрчихэж
Усны мандал ч үхэл ийм тунгалаг болохыг харуулж байна
Намар яасан эмгэнэлтэй юм бэ?
Ай намар яасан... яасан... ч
Н. Отгонцэрэн
( Дэлгэрэнгүй...
|
0
|
Шүлэг |
Бусад
|
)
|
|
Шүлэг: Ц. Отгонбаатар: Тэр намар
Оруулсан admin on 2026-09-30 10:08:47 (7565 уншсан)
Тэр намрын шувууд тэнгэр эсгээд нисчихсэн
Тэнүүн талын салхийг зүсээд алсад буцчихсан
Манхан жаахан толгодод хяруу дуудаад ганганчихсан
Манай танай хоёрыг саахалтаас нүүлгээд холдуулчихсан
Ижий согоо сөл дагаад хашаа ч юм бэлччихсэн
Ижил ангир ганганаад бусдаас сүүлд хоцорчихсон
Ир нь ханасан хүлэг эмээлгүй шондоод уяуулчихсан
Ижил хоёр сэтгэл биесээ үгүйлээд холдчихсон
Хишиг өдөр товлон дөрөө харшихын хүсэлд ээрэгдэж
Хархан нүдэн чинийхээ инээх дуугаар эзгүйр ч
Танай манай хоёр буйр сэлгээд ачаалчихсан
Талын жаахан толгод болзоо дуудаад ганцаардчихсан
( Дэлгэрэнгүй...
|
0
|
Шүлэг |
Бусад
|
)
|
|
Шүлэг: Б.Отгонбаян : Нэргүй шүлэг
Оруулсан Отгонбаян on 2026-09-19 03:56:41 (100 уншсан)
Хуучин дээвэртэй хар цаасан байшин Хуурмаг бүхнээс хамгаалж намайг энхрийлсэн Хатуу амьдралын нугчаа бүрт Хажууд минь үргэлж оршисоор ирсэн
Хэзээ ч дотор нь орж үзээгүй ч Хар цаасан дээвэртэй байшингийн Эзэдийн захиас дотор миь үлдчихсэн Эмзэглэл мэдэхгүй хүүхэд насанд
Чихэр өгөн баясгадаг байсан хөгшид Чив чимээгүй нэг л өдөр алга болчихсон Хэзээ хойно тэрхүү өвгөн эмгэний Хорвоог орхисон гэх дуу миний чихэнд хүрсэн
Үхэл мэдэхгүй бяцхан хүү Үдэш өнгөртөл гарч ирэхийг нь харуулдан хүлээдэг байсан Гуниг үгүй тэр л насандаа Гүйгээд ч хамаагүй очих юмсан
Эмзэглэл үгүй тэр өдөрүүдийг Эмхэтгэж бичсэн мөртөөрөө буцаан авч чаддаг бол Эргэж очоод тэр л газар Энгийн нэгэн хүүхэд хэвээрээ гүйхсэн
Хар цаасан дээвэр нь хэвээр Хаалга нь урьдын адил нээлттэй байгаасай Хашааны буланд инээд минь үлдээд Харин хөгшид минь дэргэд минь сууж байгаасай
Чихэр атгуулсан тэр л гаруудыг Чин сэтгэлдээ дахин нэг атгахсан Цаг хугацаа гэж юу байдгийг мэдэхгүй Цааш явахын зовлонг мэдрэхгүй байхсан
Гуниглах үедээ тэр байшингийн хажуугаар Ганцаараа хааяа өнгөрдөг болсон Хар цаасан дээвэртэй байшин минь Хэзээ ч байгаагүй мэт үгүй болжээ
Хашааны завсраар нь салхи л нэвтэрч Хааяа хуучин инээдийг минь сэрээдэг Харин чихэр атгасан тэр хоёр гар Хэсэгхэн дурсамж болон үлдэж
Тэртээх дотор минь хэвээр үлдсэн байшингийн дэргэд Тэнд нэгэн бяцхан хүүг би олж хардаг Тэр хүү үхлийг мэдэхгүй хэвээрээ Тэр л хаалганы өмнө хөгшдөө хүлээдэг
Хэрвээ дурсамж гэдэг буцах зам бол Хэзээ нэгэн өдөр би тийшээ очно Хар цаасан дээвэртэй тэр байшинд Хүүхэд нас минь намайг угтана. Б.Отгонбаян
( Дэлгэрэнгүй...
|
0
|
Шүлэг |
Бусад
|
)
|
|
Шүлэг: Зургадугаар сарын цас
Оруулсан Одгэрэл on 2026-07-28 14:21:50 (213 уншсан)
Цас орлоо... Зургадугаар сард. Улирал андуурсан тэрхэн цагаан ширхэгүүдийг хараад магадгүй чи намайг санасных байх гэж бодлоо. Өнөөдөр чи бидний хамт алхаж байсан гудамжийг, нэгнийгээ ширтээд инээж байсан мөчүүдийг, эсвэл миний нэрийг санаандгүйхэн дурссан ч юм билүү. Тэгээд л тэнгэр чиний дурсамжийг дааж чадалгүй цас болгон асгасан юм шиг.
Цас орсоор... Ширхэг бүр нь "Санаж байна уу?" гэж асуух шиг, салхи бүр нь чиний нэрийг шивнэх шиг. Хэрэв үнэхээр энэ цас чиний намайг санасан сэтгэлээс унаж байгаа бол, өнөөдөр би гараа дэлгээд бүх цасыг тосно. Яагаад гэвэл чиний тухай дурсамж бүхэн надад өвөл биш, хамгийн дулаахан зун шиг санагддаг. Тэгээд энэ шөнө, цас хайлж алга болсон ч би ганцхан зүйлд итгэнэ. чи намайг мартаагүй, зүгээр л зургадугаар сарын цас шиг гэнэтхэн санадаг байх.
Одгэрэл Бямбацогт
( Дэлгэрэнгүй...
|
0
|
Шүлэг |
Бусад
|
)
|
|
Мэдээ: Үндэсний уншлагын үйл ажиллагаа - "Сонгодог зохиолуудыг аз жаргалтай уншиж, ертөнцийг харахын тулд орчуулга" сэдэвт арга хэмжээ боллоо.
Оруулсан ШИНЭ on 2026-04-19 19:56:06 (2784 уншсан)
Үндэсний уншлагын үйл ажиллагаа - "Сонгодог зохиолуудыг аз жаргалтай уншиж, ертөнцийг харахын тулд орчуулга" сэдэвт арга хэмжээ боллоо.
4-р сарын 17-ны үдээс хойш Өвөр Монголын утга зохиолын сэтгүүлийн зохиолчдын зочны өрөөнд "Сонгодог зохиолыг уншиж, дэлхийг орчуулж үзээрэй" Дэлхийн номын өдрийн сэдэвт арга хэмжээ амжилттай боллоо. Энэхүү арга хэмжээг Өвөр Монголын уран зохиолын сэтгүүл, "Дэлхийн уран зохиолын орчуулгын цуврал"-ын редакцийн хэлтэс зохион байгуулжээ. Цэлгэр, Алтан-уул, Мөнхбаяр, Зоригт, Эрдэмт, Сайнцогт, А.Журамт, Цолмон, Хөхтуг болон бусад орчуулагчид болон редакцийн албаны бүх ажилтнууд уран зохиолыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, орчуулгыг гүүр болгон ашиглахаар цугларчээ. дулаан, гүн гүнзгий утга зохиолын хаврын уулзалт. "Орчуулгын замд гэрэл түүж, уран зохиолоор зүрх сэтгэлийн ойлголцох" солилцооны хуралдааны үеэр орчуулагчид эргэн тойронд суугаад чөлөөтэй ярилцаж, орчуулгын замд үг, өгүүлбэрийг эргэцүүлэн бодох, эрэлхийлэх сонирхлыг хуваалцахын тулд сэтгэл зүрхээ нээсэн нь хүн бүрийн дунд хүчтэй ойлголцол төрүүлэв. "Ялгааг ижил төстэй зүйл болгон хувиргаж, сэтгэл хөдлөлийг илэрхийлэх" уран зохиолын орчуулгын өвөрмөц сэтгэл татам байдлыг ажилынханд мэдэрүүлжээ. "Гараар орчуулсан хуудас • Олон нийтийн бүтээл" бүтээлч семинарт оролцогч бүр дуртай сонгодог бүтээлүүдээс өгүүлбэрүүдийг түүвэрлэж, орчуулгын туршлага, хувийн чимэглэлээр нэмж, өвөрмөц "орчуулгын дурсгалын хуудас"-ыг бүрдүүлэв. Орчуулагчийн мэдрэмж, уран зохиолын халуун дулааныг шингээсэн сул хуудсыг газар дээр нь "Дэлхийн уран зохиолын орчуулгын цуврал·Хаврын хамтын орчуулгын цуглуулга"-ын гар хийцийн дурсгалын цомог болгон эмхэтгэж, хэл дамнасан энэхүү уран зохиолын ойлголцоог хавар сийлсэн нандин дурсамж болгосон.
( Дэлгэрэнгүй...
|
0
|
Мэдээ |
Бусад
|
)
|
|
Шүлэг: Есөн товчтой дээлээ эвхээс задлан өмсөөд
Оруулсан admin on 2026-02-13 11:28:06 (8842 уншсан)
Есөн товчтой дээлээ эвхээс задлан өмсөөд
Нарны өнгөтэй дурданг зөв эргүүлж бүслээд
Саран хэлбэртэй малгайгаар тэргүүн юугаа гоёод
Сар шинийн өглөөг амар мэнд угтана уу
Аагтай шаргал цайгаа нарны туяатай самарч
Алтан төрийн сүлдтэй хойморын тахилдаа дээжлээд
Ирэх жилийн төөргийг итгэлийн өнгөөр сүлж
Идээ шүүснийхээ дэргэд эрхэмсэг заларах ээждээ
Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож үнсүүлье
Тэргүүн сарын шинийн нэгний энх мэндийг эрье
Жаран жараны түүх жаргал хурайлж уухайлна
Жаахан шаргын аялгууг гэгэлзүүлсхийгээд уяруулна
Жавар салхины үзүүрийг анхны төл амирлуулна
Жалгын цасыг сөхөж яргуйн зүүд өндөлзөнө
Гартаам манан хөөргийг голомт тойруулан зөрүүлээд
Гарч байгаа жилийн өнгө төрхийг хэлэлцэнэ үү
Гадаа гэртгүй гоё дээлтэй хүүхдүүд тоглоод
Ганцхан Монгол орны тэнгэр хангай уярна уу
Хөх өнгөтэй хадгаа барин ерөөл золгож үнсүүлье
Хан Монгол олныхоо шинийн нэгний мэндийг эрье
BATSUKH. GANZORIG 2014.01.24
( Дэлгэрэнгүй...
|
0
|
Шүлэг |
Бусад
|
)
|
|
Шүлэг: ЦАГААН САРЫН ШИНИЙН НЭГЭН
Оруулсан admin on 2026-02-09 13:30:39 (8736 уншсан)
Хан хурмастын ээлжлэх улирлын эхэн
Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн
Хүйтэн өвлийг өнтэй давсаны баяр
Хүн бүхний магнай тэнийсэн өдөр
Эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлсэн
Ээж аав ард олондоо хүндлэгдсэн
Идэр залуу малчны эрхэмсэг өргөөнд
Их монголын төрийн түшээд заларсан
( Дэлгэрэнгүй...
|
0
|
Шүлэг |
Бусад
|
)
|
|
Шүлэг: Б.Эрдэнэцог : Цагаан сар
Оруулсан admin on 2026-02-09 13:30:25 (7245 уншсан)
Цаг тооны эхлэл хаврын тэргүүн сар
Наашлах хоромын аясаар сэтгэлийн урин сар
Нас буян нэмсэн хийморийн хишиг сар
Цас мөс ханзарсан монголын цагаан сар
Орчлонгийн хатууг давж онд мэнд орсоны баяр
Од мичдийн тохиолыг давж цаг наашилсаны баяр
Удам угсаагаа мэдэн олон ам бүлээрээ цувж цугларсаны баяр
Урмын үг хэлж ураг төрлөөрөө орж гардаг баяр
Жаргалаараа зовлонгоо нууж бэлэгшээдэг
Жам ёсоо дагаж жудгаа дээдэлдэг
Ямар байгаагаа ойндоо нэг саначихдаг
Яах ийхээ өөрийнхөө ухаанд нэг сануулчихдаг
Морин дээр суусан дэлхийн эзэн таны
Мөрөө гаргасан дундад зууны эцэг таны
Цадиг түүх ёс заншил нь урсан хөврөх
Цахиур хагалж явсан монголчууд бидний
Цайлж ундлах сар билгийн цагаан сар
Б. Эрдэнэцог
( Дэлгэрэнгүй...
|
0
|
Шүлэг |
Бусад
|
)
|
|
Шүлэг: П.Буян-Эрдэнэ : Намар
Оруулсан admin on 2025-11-04 18:47:26 (8558 уншсан)
Насаараа элдээд гүйцээгүй солонгын долоон өнгө
Надтай зүүдэнд учирч, сэтгэл гижигдэхийг намар гэнэ
Надаас урваагүй ээжийн минь хайр салхиар өртөөлж
Нар дагуулан хааяахан хацар илбэхийг намар гэнэ
Дутуу эдэлсэн жаргал цээжнээс гуниг үргээж
Дурлалын шархтай хамт уруулд минь эрхлэхийг намар гэнэ
Дандаа л ирдэг хүйтэн өвлийн цасанд анхны мөрөө гаргахад
Даарч бээрсэн сэтгэл халуу шатах тэр мэдрэмжийг намар гэнэ
Гурваар дарсан гэзгээ тас хайчлан задгайлж
Гуниг суугаагүй нүдээ тодоор будахыг намар гэнэ
Хааяа мэлмэртэл гуниглуулдаг хаврыг ор тас мартаад
Халаасандаа бээрсэн гараа дулаацуулах тэр агшныг намар гэнэ
Хайртай хэрнээ холдчихоод ирж чадахгүй хүлэгдсэн
Хүнийх болсон эрийг хүлээх тэр шаналлыг намар гэнэ
Миний үнсэлтийг намар гэнэ
Миний хайрыг намар гэнэ
Миний бүхнийг намар гэнэ
Миний бүхэн намар шиг, намар яг над шиг
П.Буян-Эрдэнэ 2014.08.27
( Дэлгэрэнгүй...
|
0
|
Шүлэг |
Бусад
|
)
|
|
Шүлэг: Н.Марал-Үжин : Насны ханьдаа бичих шүлэг
Оруулсан Bataka on 2025-10-29 09:18:40 (6228 уншсан)
Хүчлээд гардаггүй хүслийг чинь үргээж болдоггүй Уурыг чинь урсгаж болдоггүй нулимсыг чинь үнсээд би аргадъя. Хүний хүн болсон чамд. Хүлээсэн сэтгэлээ Хүлэгдсэн итгэлээ хүндэлсэн бодлоо хүлэг мориндоо тээж. Хүрэх газартаа хүрээсэй гэж хүслээ шивнэнэ би Хайрын харцанд чинь итгэж Харуусал гунигаа би мартаж Хаширсан сэтгэлээ би эдгээж Хаашаа ч юм бэ хамаагүй хамт явъя. Түмэн бодол дундаа төөрч явахад минь Түр ч гэсэндээ мартуулж Түрхэн зуурдынх ч гэсэндээ Түүнтэйгээ ирээдүйгээ төсөөлнө. Атгахан зүрхэнд минь Айхтар том өвчин Алаг хорвоод өнгө нэмэх гэж ирсэн юм болов уу? Ая дуу нэмэх гэж ирсэн юм болов уу? Аль эсвэл адил айдас нэмэх гэж ирсэн юм болов уу? Чиний минь булбарай уруул над руу Чамаар л дутаж байна гэх шиг Чаг чаг хийх цаг хүртэл Чамайг минь сануулах шиг. Чамин эрдэнэ хүртэл Чиний минь энхрий харцанд гундах шиг Нахиалсан навчис хүртэл Намайг чамд хайртайг илэрхийлэх гэсэн мэт Намираа бороо хүртэл Намайг чамд ойртуулах шиг Нандин дурсамж бүр минь Насан туршид минь үлдэг. Хол зай түр зуурынх. Ховсдож байна. Чи намайг Хоромхон ч гэсэндээ чинийхээ үнэрийг Хорвоогоор нэг хайж байна. Амьдралын минь аялалд надтай цуг гараач. Алдрайхан хүүхэд насыг минь эргүүлж надад авчирч өгөөч. Алдаа оноотой минь намайг хайрлаач. Алдах вий дээ гэсэн бодлыг минь Аадар бороо шиг Алга болгооч алдмааргүй байна. би чамайг Харамсмааргүй байна. Дараа нь би Хайрламаар байна. Амьдралын туршид Насан эцсийг надтай дуулаач Найман ханатай гэртээ Найман хүүхдээ тойруулаад өгсөж уруудах амьдралдаа надтай төгсгөөч Насны ханиараа чамайг сонгоё Намар болгон найр хийе хоёулаа Настай буурайнуудаараа магтуулж Нартад хоёулаа амьдаръя.
Зохиолч:Н.Марал-Үжин
( Дэлгэрэнгүй...
|
0
|
Шүлэг |
Бусад
|
)
|
|
Шүлэг: Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэсгэлэн оддын адил гэрэлтээгүй бол ...
Оруулсан admin on 2025-10-09 18:14:14 (10259 уншсан)
Охидын гоо үзэсгэлэн оддын адил гэрэлтээгүй бол
Онгодын тэнгэр хөглөгдөж шүлэг хэн бичих юм бэ
Уран яруу хоолой уяхан намуухан эгшиглэхгүй бол
Уртын сайхан дууг уянгалуулж хэн аялах юм бэ
Хатан заяат бүсгүйчүүд хайрын галыг өрдөөгүй бол
Хайрын дуульч Шекспир жүжгээ хэрхэн бичих юм бэ
Гоо сайхан бүсгүй гоё сайхан инээгээгүй бол
Хосгүй зураач Давинчи зурагтаа хэнийгээ мөнхлөх юм бэ
Гэр бүтэн гийгүүлэх гэргий хүн үгүйсэн бол
Гэрт ноцоосон гал тулгандаа яаж бадамлах юм бэ
Ханийн тэнгэр чагтлах хатан ухаан үгүйсэн бол
Харчууд эрчүүд биднийг харцаараа хэн зөөллөх юм бэ
Энэхэн бие бүрэлдэх эхийн хэвлий үгүйсэн бол
Эртнээс эдүгээ хүртэл баатрууд хаанаас төрөх юм бэ
Эргэх дэлхийг бүүвэйлэх бүүвэйн дуу тасарчихвал
Энхрий бяцхан үрс минь өлгийндөө яаж үнэгчлэх юм бэ
( Дэлгэрэнгүй...
|
0
|
Шүлэг |
Бусад
|
)
|
|
Өгүүллэг: Санжаажавын Оюун : Тайгын зул цэцэг
Оруулсан admin on 2025-09-17 20:20:40 (8673 уншсан)
Утгын чимэгт оролцож, "Тайгын зул цэцэг" өгүүлэгээрээ тусгай шагнал хүртсэн Санжаажавын Оюун.
Өвгөн оточ бурхантай гүнгэрвааныхаа өмнө нам суужээ. Жижиг хүрэн авдар дээрхи зулын гэрэл гүнгэрвааг гэрэлтүүлнэ. Намрын сүүл сарын жихүүвтэр энэ өдөр тайгын царамд гарч эмийн ургамал түүхээр явах гэж буй тул лус савдаг, ерэн есөн тэнгэр бурханд мөргөж, цэцгийн амь гуйж буй нь тэр. Түүний олбогийн хажууд баахан гялгар ууттай бэлэг сэлт хааш яайшхан овоолжээ. Шавилна гээд удаагүй нэгэн юу болсныг бүү мэд учир тоймгүй бэлэг сэлт өгч, та намайг тайгын цэцгэнд явахдаа аваад яваач гэж эх захгүй шалгаасанд өвгөн оточ эвгүйрхээд буй.
Багш мөргөж, залбирлаа дуусгаад эргэхэд залуу домботой цайнаас аягалан өглөө.
( Дэлгэрэнгүй...
|
0
|
Өгүүллэг |
Бусад
|
)
|
|
Намтар: Зохиолч Лувсангийн Пүрэвдоржийн товч намтар
Оруулсан admin on 2025-09-17 12:30:29 (10867 уншсан)
Жалайр овогтой Лувсангийн Пүрэвдорж ( 1938 оны бар жилд Говь-Алтай аймгийн Хасагжаргалан сум /одоогийн Шарга сум/-ын нутаг “Хөтөлийн бууц" гэдэг газар төрсөн)- Монголын Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, МЗЭ-ийн шагналт зохиолч, генерал цолтой хүн. НамтарМонгол малчин айлын уламжлалт гэрийн хүмүүжил, боловсролтой. Хөдөө ахуйд мал сүрэг адгуулж, гэрийн сургалтаар эрдэм номд боловсорчээ. 1958 онд эр цэргийн албанд мордож, Улаанбаатар хотын Офицерын сургууль /1962/, ЗХУ-ын Москва хотын Цэрэг, улс төрийн академид 1967-1972 онд, ЗХУ-ын Коммунист Намын Нийгмийн ухааны академид 1985 онд тус тус сурч дүүргэжээ. 1972 оноос Ардын Армийн анги нэгтгэлүүдэд салааны туслах, ротын дарга, улс төрийн орлогч, МАА-ийн Улс төрийн газарт хэлтсийн орлогч, газрын дарга, МАХН-ын Төв Хорооны Захиргааны хэлтэст цэргийн бодлогын зааварлагч, хэлтсийн орлогч эрхлэгч, Бүх цэргийн төв хэвлэл “Улаан од” сонины тасгийн захирагч, 1992-2004 онд “Ил товчоо” сонин, “Ийгл” телевизэд сурвалжлагч, редактор, хариуцлагатай редактор, улс төрийн тоймч зэрэг ажпыг хийж байв. БүтээлМЗЭ-ийн шагналт зохиолч Л.Пүрэвдорж нь 1970-аад оноос уран бүтээлээ эхэлж үгүүллэг, туужийн “Туг зээрд" /1981/, “Нүхгүй цэнхэр сувд”, “Хүний сайхан сэтгэл”, “Сэтгэлийн гэрэл, сүүдэр”, хүүрнэл зохиолын томоохон хэмжээний төрлөөр “Егүүтгэл" /1998/, “Бэтэг” / 1999/, “Эрлэгийн бошго”/2000/, “Гилийн дадар” /2004/, “Чингис хаан буюу тэнгэрийн увдис” хоёр дэвтэр /2007/ тэргүүт есөн роман, баримтат уран сайхны “Үнэн гарахуйн орон буюу дүүрсэн хэрэг дүнхийсэн толгой" номууд хэвлүүлж уншигч түмний хүртээл болгожээ. “Бэтэг”, “Эрлэгийн бошго” роман бичсэний учир 2004 онд МЗЭ-ийн нэрэмжит шагнал хүртсэн бол Монгол улсын “Соёлын гавьяат зүтгэлтэн” хэмээх эрхэм дээд цолыг 2010 онд “Чингис хаан буюу мөнх тэнгэрийн увдис” хэмээх түүхэн уран сайхны хоёр дэвтэр бүтээлээрээ хүртсэн юм.
Манайх зохиолч Лувсангийн Пүрэвдоржийн зарим богиновтор зохиолыг толилуулж байх болно. Энд дарж өгүүллэгүүд уншина уу
( Дэлгэрэнгүй...
|
0
|
Намтар |
Бусад
|
)
|
|
Өгүүллэг: Шуурайн Солонго : БҮЖИН ҮР
Оруулсан admin on 2025-09-10 18:01:53 (10809 уншсан)
Сэтгүүлч, зохиолч Шуурайн Солонгоогийн Бага хатан номын Бүжин үр өгүүллэг . . .
Бурхан минь энэ нэг л биш ээ. Манай гэрт хий юм шүглэсэн юм шиг хамаг юм хөдлөөд, идэх уух юмнаас хорогдоод байх боллоо. Хүү бид хоёроос өөр юм энэ гэрт байх ёсгүй гэж өөрийгөө хичнээн тайтгаруулавч нэг л жигтэй юм болоод байна даа. Таван зүсэм талх үлдлээ гэхэд нэг зүсэм нь үгүй болж орхино. Хүүгийн уусан ундааг тэмдэглэн харж орхиод ажилдаа явавч орой ирэхэд дөрвөн хуруу хэртэй дундарсан байна. Тавагны ааруулаа нүдээрээ тоолж тоолж гаравч усанд яваад ирэх зуур хоёр нь ор мөргүй алга болно. Хуушуур хийгээд ширээн дээр зургааг нь орхиод унтахад өглөө дөрөв болчихсон байх учир би сүүлдээ дасаж хоол илүүчлэн зуухны хүхээгэн дээр тавих болов. Өглөө тэр таваг ёс юм шиг хоосон харагдана. Хаяагаар орж ирээд ямар нэг муур л идээд байгаа юм бодож суух болсон ч хөргөгч нээгээд нэг алим аваад хаачихдаг амьтан гэж байх уу.
( Дэлгэрэнгүй...
|
3
|
Өгүүллэг |
Бусад
|
)
|
|
Шүлэг: ХЭРЦГИЙ ШҮЛЭГ
Оруулсан admin on 2024-09-02 17:24:07 (6103 уншсан)
Амьдралаас чинь урвуулж
Асгарсан жаргалд чинь ташуурсан
Алдаа оноотой дэнслэлд
Ахиад жаахан л гэж шивнэсэн
Тэрслүүн үдшийн сарнаар
Энгэрт чинь зүүгдэж тарчилсан
Тэнд хүлээх чиний бүсгүйд би
Тэвчин хүлээ гэж захиа бичсэн
Босго даван одох чиний үнэрт согтоход
Бороотой шөнийн даашинзинд
Бүтэн товч үлдээгүй
Зам даган яарах чиний сэтгэлд атаархахдаа
Заханд чинь би уруулынхаа тамгыг шигтгэж
Заяаны амрагтаа гүйх хүсэлд чинь цэг тавьсан
Яадаг юм би чамруу харц шидлээгүй
Янаг улаахан урууланд минь чи өөрөө бүдэрсэн
Янагтаа яарах сэтгэл чинь чамайг дийлсэн бол
Ямар гэгээн үдэш чамайг зөндөө угтах байсан бол
Эмд хагссан шуналаа эрслэн дийлж чадсан бол
Эхнэрийнхээ наалин аашинд эрхэлж суух мөчүүдийг
Эвдэрсэн замд чинь таарсан
Эмэгтэйн сэтгэлд гээхгүй байлаа залуу минь
Эвий дээ чи одоо надад эргээд ирдээ...
( Дэлгэрэнгүй...
|
0
|
Шүлэг |
Бусад
|
)
|
|
Шүлэг: ЧИНГИСИЙН ЕСӨН ӨРЛӨГТЭЙ ӨНЧИН ХӨВГҮҮНИЙ ЦЭЦЭЛСЭН ШАСТИР
Оруулсан admin on 2022-11-23 19:58:31 (15422 уншсан)
Чингис хаан Хэрлэн мөрөнд нутаглаж бүхийд зуны тэргүүн сард түшмэддээ зарлиг болруун:
Манай монголын тэжээсэн мал нь хэдэн зүйл буй боловч өшт дайсан лугаа байлдахад нөхрийн дээд, үлдэх дайсныг даруй түргэн гүйцэгч үл алдагч хавт баатруудын жигүүр, өсөх залуусын биеийн чимэг болсон эрдэнэ, морины шим сүүний дээжийг эрхт тэнгэр дэлхийд өргөн тахиад үүнээс эхлэн сайтар тогтоож бүрэн энэ монгол улсад хууль болгосугай хэмээгээд, есөн өрлөг, таван тайж тэргүүлэн ер таван өнгө дөрвөн харь улсаа хурааж их хурим хийхэд суут богдод сүлдүсүний Сорхон шар хэлэв:
Дээд хаан эзэн минь айлдан соёрх
Дэлхий их хурал чуулганд
Унд дарс үгүй болбол
Үтэл цулгуй болмуй гэв
Заяат эзнээ Сорхон шар өгүүлбэл, залиарын гоо Мухулай угтаж аваад хэлэв:
Барилдсан үгсийг минь байлгадаг бишүү
Бардам дээрэнгүй сэтгэлийг төрүүлдэг бишүү
Чуулсан үгсийг минь цуцалдаг бишүү
Олигт муу унд дарсыг тэвчвэл
Үг минь бэх бие минь сайн буй за гэв.
Цогт төрсөн богдод гоо Мухулай хэлбэл, зөрчдийн Чуу мэргэн угтаж аваад хэлэв:
Санасан үгийг минь илрүүлдэг бишүү
Сайн муу хоёрыг минь мэдүүлдэг бишүү
Доторх үгсийг минь гаргадаг бишүү
Доор дээр хоёрыг минь ялгадаг бишүү
Эртнээс нааш рашаан бишүү
Энэ ертөнцөд жаргал бишүү
Үүнээс хойш дуртгал бишүү
Эдүгээ үүнийг тэвчвэл
Энэ хурим цулгуй бишүү зөв буюу гэв.
Ачит төрсөн эзнээ Чуу мэргэн айлдвал, арлудын хөлөг Боорч угтаж аваад хэлэв:
( Дэлгэрэнгүй...
|
0
|
Шүлэг |
Бусад
|
)
|
|
|
|
АЯЛАЛЫН DATA eSIM
🌎 200+ Улс орны дата
📶
Тасралтгүй чанар Хямд үнээр
⚡
Найдвартай Гацахгүй интернэт
🔒
VPN шаардлагагүй facebook instagram хэрэглэх боломжтой
♾️
Хязгааргүй дата Олон сонголт
📲 1-2 Минутад авна!
Чат бичээд автомат чатботоор хялбархан аваарай.
|
Агуулга
|
 |
|
| Thursday, 2019.03.14 | | · | Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд |
| · | Өвгөдийг битгий шоол |
| Tuesday, 2019.03.12 | | · | Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/ |
| Thursday, 2025.10.09 | | · | Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэсгэлэн оддын адил гэрэлтээгүй бол ... |
| Tuesday, 2019.03.12 | | · | Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл |
| Thursday, 2019.01.17 | | · | Бөхийн Бааст намтар уран бүтээл |
| Friday, 2019.01.11 | | · | Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ |
| · | С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС |
| Monday, 2019.01.07 | | · | Б.Баттулга - Мөнгөн шөнө |
| · | Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд |
| Wednesday, 2018.12.19 | | · | Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү |
| Thursday, 2018.12.06 | | · | Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл |
| Saturday, 2018.12.01 | | · | Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч |
| Tuesday, 2018.11.27 | | · | Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2) |
| · | Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1) |
| · | Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал” |
| Wednesday, 2018.11.21 | | · | Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА |
| · | Д.Сумъяа : Хүслийн биелэл |
| · | Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ |
| Friday, 2018.10.19 | | · | Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ |
| · | Н.Найданбат : Уулзах л ёстой учрал |
| · | Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой |
| · | Т.Мандир : СҮБЭЭДЭЙ БААТАР |
| Saturday, 2018.05.05 | | · | Т. Амар-Амгалан |
| · | Т. Амар-Амгалан |
| · | Гүрж.Нямдорж" Бэнсэн үлгэрч" номоос |
| · | /Барнангийн Доржпалам/ |
| · | Д. Нямдорж: "Хараацай" шүлгийн түүврээс |
| · | С. Дамдиндорж |
| · | Т. Амар-Амгалан |
| · | Я. Баяраа |
| · | Я.Баяраа: Борооны хэлмэр |
| · | Б. Батзаяа: Учрал хагацал |
| · | Яруу найрагч Ш.Хатанбүүвэйбаатар |
| Thursday, 2018.05.03 | | · | Ө. Балжинням: ӨЧИГДӨР |
| · | Х. Доржпалам: СОНГОДОГ ӨДӨР |
| · | Б. Баясгалан |
| · | Т. Амар-Амгалан |
| Monday, 2018.04.30 | | · | Гомпилдоогийн Мөнхцэцэг |
| Tuesday, 2018.04.17 | | · | Яагаад гэж би өөрөөсөө Яасан олон асууна вэ |
Та сараа сонгоно уу
|
|
|
|
|
|