Шүлэг: Э.Бүжинлхам : Эмэгтэй хүн-2
Оруулсан admin on 2013-02-02 00:30:17 (8855 уншсан)
Эрэгтэй хүн хэзээ ч “Эмэгтэй хүн салхинд, бороонд, цасанд гомдож баярлаж чаддаг” гэдгийг ойлгохгүй.
Эрэгтэй хүн хэзээ ч “Эмэгтэй хүн шаналахаараа үсээ үзэн яддаг” гэдгийг ойлгохгүй.
Эрэгтэй хүн хэзээ ч “Эмэгтэй хүн бороонд норж байхдаа ч шүхрэн дороо хүслээ нууж явдаг” болохыг ойлгохгүй.
Эрэгтэй хүн хэзээ ч яагаад “Эмэгтэй хүн толинд өөрийгөө харж байх даа хорвоо ертөнцийг дурлуулмаар сайхан гэдгээ өөрөө мэддэггүй” болохыг ойлгохгүй.
Эрэгтэй хүн хэзээ ч “Эмэгтэй хүн өөрт нь бүх нууцаа дэлгэсэн мэт харагдаж байгаа боловч цаана нь үснийх нь ширхэг шиг олон нууц үлддэг” гэдгийг ойлгохгүй.
Эрэгтэй хүн хэзээ ч яагаад “Эмэгтэй хүн нэг л дурлавал, бүхнийг хаяж, амьдралаа ч дуусгаж чадахаар их зоригтой болдог” болохыг ойлгохгүй.
Эрэгтэй хүн хэзээ ч яагаад “Эмэгтэй хүн энгийн нэг хөзрийн мэргэнд хүртэл бат итгэж, түүнийгээ үнэн гэж бодоод, худал байхад нь үхмээр санагддаг” болохыг ойлгохгүй.
Эрэгтэй хүн хэзээ ч “Эмэгтэй хүн хэн нэгнийг хайрлахаараа “туйл”- руу ойртотлоо өөрчлөгдөж чаддаг” болохыг ойлгохгүй.
Эрэгтэй хүн хэзээ ч “Эмэгтэй хүн яагаад өөрт нь хайртай хэрнээ бардам зан гаргадаг” гэдгийг ойлгохгүй.
Эрэгтэй хүн хэзээ ч “Эмэгтэй хүн хайртай хүнээ өглөөний нартай, амьсгалж буй агаартайгаа, алхаж буй замтайгаа, бууж буй шаттайгаа, харж буй тэнгэртэйгээ, автобусны зогсоол дээрх хүмүүстэй, идэж буй өдрийн цайтайгаа, оройн хоолтойгоо, бичиж буй үзэгтэйгээ, зурж буй зурагтайгаа, жаргаж буй нартай, уйтгартай сар тэгээд бороотой, цагаан цастай, дэлхий ертөнцтэй хамтад нь санаад л, бодоод л байдаг” болохыг ойлгохгүй.
Эрэгтэй хүн хэзээ ч, яагаад “Эмэгтэй хүн хайртай хүнээ өөртэйгөө хамт үүрд гавлачихаад, хэдэн жилээр ч хамаагүй хүлээж чаддаг” гэдгийг ойлгохгүй.
Эрэгтэй хүн хэзээ ч “Эмэгтэй хүн хайртай хүнийхээ өгсөн гялгар цаастай чихрийг хүртэл “хорвоогийн амт” гэж нэрлэдэг” болохыг ойлгохгүй.
Эрэгтэй хүн хэзээ ч “Эмэгтэй хүн хайртай хүнээ согттолоо уучихаад ирэхэд нь эрх чөлөөтэй байсных нь төлөө уучилж чаддаг хачин хүмүүс” болохыг ойлгохгүй.
Эрэгтэй хүн хэзээ ч “Эмэгтэй хүнийг өөрт нь туйлын үнэнч байх ёстой гэж боддог шигээ өөрсдөө хэзээ ч туйлын үнэнч байх” талаар бодож, үүнийг мэдэрч ойлгохгүй.
Эрэгтэй хүн хэзээ ч “Эмэгтэй хүн хайртай хүнийхээ дурласан эмэгтэйг хүртэл хайрлаж чадах тэнэг хүмүүс” гэдгийг ойлгохгүй.
Эрэгтэй хүн хэзээ ч “Эмэгтэй хүн хайртай хүнийгээ өөр хүнтэй хамт байхыг нь харчихсан хэрнээ, хайртай хүнээ буруутгах биш, өөрийгөө буруутган, дахин бүхнийг шинээр эхлэх гэж оролддог” болохыг ойлгохгүй.
Эрэгтэй хүн хэзээ ч “Эмэгтэй хүн хайртай хүн нь өөр хэн нэгнийх бол, ядахдаа хүүхдийг нь төрүүлэхийг хүсдэг” гэдгийг ойлгохгүй.
Эрэгтэй хүн хэзээ ч “Эмэгтэй хүн хүүхдээ хайртай хүнтэйгээ л ижилхэн царайтай байгаасай гэж хүсдэг” болохыг ойлгохгүй.
Эрэгтэй хүн хэзээ ч “Эмэгтэй хүн хайртай хүнээ аавтайгаа л адилтган боддог” болохыг ойлгохгүй.
Эрэгтэй хүн хэзээ ч яагаад “Эмэгтэй хүнийг салхинаас чанга алгадаж орхичихоод, дараа нь тэдэнд уучлаарай гэхэд л буцаад, эргээд ирдэг, өчүүхэн амьтад” болохыг ойлгохгүй.
Эрэгтэй хүн хэзээ ч “Эмэгтэй хүний өдөржин бэлдсэн хоолоо дахин, дахин халаагаад нөхрөө орой ирэхэд нь инээмсэглэн угтах шаналант догдлолыг” ойлгохгүй.
Эрэгтэй хүн хэзээ ч “Эмэгтэй хүний гомдол үргэлжид ердөө л нэг баглаа цэцгээс ч өчүүхэн үнэгүй” болохыг ойлгохгүй.
Эрэгтэй хүн хэзээ ч “Эмэгтэй хүнийг бүрэн таньчихлаа гээд л харахад инээмсэглэл нь хүртэл төгс хууралт байдаг” гэдгийг ойлгохгүй...
Эрэгтэй хүн хэзээ ч “Эмэгтэй хүнийг бүрэн мэдэрдэггүй” гэдгээ ойлгохгүй.
*** Some text missing...,
2012 оны 4 дүгээр сар 23
Э.Бүжинлхам
Эх сурвалж- http://septemberflower.blog.gogo.mn/index.html
/Намрыг мартагсад номоос 2012 он/
( Дэлгэрэнгүй...
|
6
|
Шүлэг |
Бүжинлхам Эрдэнэбаатар
|
)
|