Шүлэг: Ч.Дагмидмаа : Цаатны нүүдэл
Оруулсан admin on 2014-02-12 00:47:33 (9892 уншсан)
Цаатны нүүдэл
Уур угалзлах этэрийн омруу
Хүдэн манангийн хормой сөхөхөд
Эндхийн мөсөн хот,тэндхийн аньст зун
Эмгэдийн зүүдэнд домог хэлхэнэ
Цулгуй царсан гүүрэн дээрх,сахлаг ноход
Хөлдүү тайрдас нөмрөөтэй ноорхой дэгтий хэмлэнэ
Нигүүрсэн бут түшүүлсэн мохоо цан
Загасны хайрс тоолон зүүрмэглэнэ
Модод цасанд автан үлэмжид царцсан лугаа
Сүндэсийн халуун мөр шиншлэн согтсон нохой зээх
Энэ цахирлаг анир гүмд нэгэн өвгөний хөлийн чимээ
Шилмүүсний өвөр дэх цас цочоон айсуй
( Дэлгэрэнгүй...
|
2
|
Шүлэг |
Дагмидмаа Ч
|
)
|