BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Амор Хайям

Амор Хайям 		 Шүлэг: Омар хайям
Оруулсан Altanzaya on 2011-12-07 22:35:06 (10206 уншсан)

Ялгуулсан өдрийн шуналаар амьдарлыг дүүргэж
Янагийн халуун тачаалаар сэтгэлийг бялхуулчаад
Бурхан тэнгэр тэвчээр биднээс шаардана
Бушуу бөхийн дүүрэн аяганаас амс

Уйтгарын дөнгөнд бүү хавчигд Хайям
Утгагүй зовнилд цаг бүү алд Хайям
Нугын цэцэг сайхан шүлэг янагын уруулд ойрт
Нургисан битүү авсанд орохоо бүү март Хайям

Аяа чи намайг шавраар бүтээсэн-Тэгэхээр би яах юм бэ
Ам даавуу шиг намайг нэхсэн-Тэгэхээр би яах юм бэ
Хорвоод үйлдэх буян нүглийг минь чи заасан
Хожмын өдрийнхийг ч чи зурсан-Тэгэхээр би яах юм бэ


( Дэлгэрэнгүй... | 3 | Шүлэг | Амор Хайям | )

Амор Хайям 		 Афоризм: 4-н мөрт
Оруулсан Altanzaya on 2011-11-29 00:12:10 (10390 уншсан)

Бид одно.Хорвоо хохирохгүй

Мөр маань арилна.Хорвоо хохирохгүй

Биднийг үгүйд ч тэр байсан одоо ч хэвээрээ

мөдхөн бид талийна.Хорвоо хохирохгүй.

 

Тэнгэрийн гар дахи хүүхэлдэй билээ бид

Тэрбээр орчлон овоохойд тоглолтоо хийлгэнэ

Амьдралын тайзан дээр биднийг дэвхцүүлж наадаад

Адаг сүүлд нь авдрандаэа аажимхан хураана.

 

хувь заяаны ном миний гарт орвол

хуучин бичээсийг нь арилган шинээр бичихсэн

алтан дэлхийгээс уйтгар гунигийг хөөн зайлуулж

аз жаргал баяр хөөрийг тэнгэрт тултал өргөхсөн



( Дэлгэрэнгүй... | 2 | Афоризм | Амор Хайям | )

☕ Кофе авч өгөх