Шүлэг: Х.Бөхманд: Бараан хошигнол
Оруулсан admin on 2015-12-03 19:04:34 (8630 уншсан)
Цаг хугацааны хөтөл хотойтол
Хүлээсэн тэвчээрээ тайлж
Чамдаа гэдэг бүх юмыг
Чанга сорсон тамхиныхаа ёзоортой орхилоо.
Цаашаа наашаа өнгөрөх
Олны хөлд холхихдоо
Чамайг хөтөлсөн бол ингэхгүй гэж
Цагаатгахаа ч одоо болилоо.
Хад мөргөөд халтичих шиг
Нар хараад алмайрах шиг
Хатуу муу хорвоог базчих шиг болохдоо
Улаахан цамцтайгаа ирдэг
Тэр нэгэн охинтой
Цэнхэрхэн тэнгэрийн доор
Уулзчихаад байгаагаа сая саналаа:
Би зовлонтой атлаа жаргалтай
Ирэхгүй чинийхээ
Ихэрлэж ирмээр үгэнд чинь хууртдаг
Тэрийг нь өөр хүн орлосон байдаг...
Би яг энд гозойсон мод шиг
Гунигтай атлаа зугаатай
Навчаа гөвчихээд
Нисдэг навчтай сүржигнэдэг
Тэр нь шувуу байдаг...
2013,11,17 Tokyo
( Дэлгэрэнгүй...
|
0
|
Шүлэг |
Өвөр Монголын яруу найраг
|
)
|