Өгүүллэг: Б.Болормаа : Алчууртай захидал
Оруулсан admin on 2013-01-18 03:44:08 (10020 уншсан)
Бүсгүй нүүрээ алгаараа таглан чимээгүй мэгшиж байна. Би яаж дөхөхөө мэдэхгүй, дэмий л сууж байгаа саравчыг нь тойроод зогтуслаа.
Уйлж байгаа хүнд ойртоход ийм хэцүү байдаг гэж мэдсэнгүй. Урьд нь би олон хүнийг уйлуулж ч байсан нь үнэн.
“Эр хүний нулимс үзсэн хүн жаргадаггүй юм” гэж эмээ минь үе үе л эрхиэ эргүүлж маань мэгзэм уншаад өнөөхөөрөө адис өгнө.
Би түсхийтэл инээд алдаж “эмээ одоо бурхан багш уу” гээд л гарч одно.
Ийм том нүд уйлвал их том нулимс унана даа гэж хайр гуйн цавчлах нулимстай хар сормуусыг хайнгахан хараад өнгөрдөг байж..
Харин тийм олон нүдийг уйлуулж байсан намайг ганц л хүн уйлуулаад одсон юм.
Хувин хувингаар цутгах шиг усан борооны дараах нэгэн үдэш газарт буусан мананг нэвтлэн аажуухан алхсаар дэргэд ирээд “одоо зүгээр л сайхан найзууд хэвээр үлдье дээ” гэчихээд мөн л манан дундуур уусах мэт аажуухан алхсаар алга болсон юм. Хөшиг мэт тэр манангийн цаана түүнийг минь хүлээж байсан том шүхэртэй , цааш алхахад нь цагаан алчуур нь үл мэдэг дэрвэж байсан тэр бүсгүй одоо жаргалтай байгаа болов уу...
Хэд хоногийн өмнө сонсохнээ тэр сүй тавих гэж байгаа гэсэн.
Миний л зүүх ёстой сүйн бөгж ямар азтай бүсгүйн хуруунд адтайгаар гялалзаж байгаа бол.
Миний л үнсэж сэрээх уруул ямархан хүний уруулын тамгатай болоо бол. Хамгийн анх миний бэлэглэсэн хар судалтай зангиаг одоо зүүдэг болов уу...
( Дэлгэрэнгүй...
|
0
|
Өгүүллэг |
Болормаа Б
|
)
|