BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

О Дашбалбар

Дашбалбар 	О	 Шүлэг: О.Дашбалбар: Мөн чанар буй аваас
Оруулсан admin on 2025-12-10 11:20:43 (12716 уншсан)


I
Надад мөн чанар буй аваас тэр нь хүн чанар л . . .
Намар би гунихгүй байж эс чадна, зүрх минь буй!
Нас талийж, өвгөрч буйгаа ч мэднэм, хүн чанар л . . .
Намайг зүүдний сүвэгч шиг зайгаар ч үе үе гэрэлтүүлж
Найран дээр нулимс мэлтэрнэ, надад юу буй, юу эс буй?
Уйлах минь мөн чанар бус, хүн чанар л . . .
Уурлах минь мөн чанар бус, хүн чанар л . . .
Уйдах минь мөн чанар бус, хүн чанар л . . .
Ухаарах минь мөн чанар бус, хүн чанар . . .



( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Дашбалбар О | )

Дашбалбар 	О	 Шүлэг: О.Дашбалбар : Мөн чанар буй аваас ...
Оруулсан Bataka on 2025-11-07 21:09:45 (4428 уншсан)




Эрхэм хүмүүн Ч.Агваандоржид зориулвай….

I
Надад мөн чанар буй аваас тэр нь хүн чанар л . . .
Намар би гунихгүй байж эс чадна, зүрх минь буй!
Нас талийж, өвгөрч буйгаа ч мэднэм, хүн чанар л . . .
Намайг зүүдний сүвэгч шиг зайгаар ч үе үе гэрэлтүүлж
Найран дээр нулимс мэлтэрнэ, надад юу буй, юу эс буй?
Уйлах минь мөн чанар бус, хүн чанар л . . .
Уурлах минь мөн чанар бус, хүн чанар л . . .
Уйдах минь мөн чанар бус, хүн чанар л . . .
Ухаарах минь мөн чанар бус, хүн чанар . . .
Устах минь мөн чанар бус, хүн чанар . . .

Баавгай намайг зүүдлэн нойрсдогт итгэдэг юм би,
Баруун гарт минь худал, зүүн талд минь үнэн буй . . .
Бага байгаад том болсон минь мөн чанар бус уу,
Барим тавим хувирсаар л буй нь хүн чанар бус уу,
Баян ч бус, хоосон ч бус мөн чанар минь хүн чанар!
Надад мөн чанар буй аваас тэр нь хүн чанар л . . .
Найзыгаа үхэхэд уйлахгүй, гунихгүй байж эс чадна
Нас барсан бүхнийг санахгүй байж эс чадна, мартахгүй
Нарлаг өдрийн гүнд салхи шуугиж буйг урьтаж мэдрэх нь
Надад мөн чанар бус, хүн чанар шүглэснийх! . . .

Би бол агаар юм, надаар амьсгалагтун, амьд буй үед минь
Би бол гал юм, надаар дулаацагтун, амьд буй үед минь
Би бол гол ус юм, намайг уугтун, гагцхүү амьд буй үед минь
Би бол намар юм, надаар сэрүүцэгтүн, гагцхүү амьд буй үед минь
Би хэзээ ч та нарт олдохгүй, би хэзээ ч олдохгүй, юу үүэн, тэр үнэн!
Надад мөн чанар буй аваас тэр нь хүн чанар л . . .
Намайг дурлалаа идэж, хайраа цамц болгосныг минь харагтун
Намайг үхэр шиг мөөрч, нохой шиг хуцаж явааг минь харагтун
Намайг бурхан шиг инээж, харгуйн тоос босгохыг минь харагтун
Надад мөн чанар буй аваас тэр нь хүн чанар л . . .



( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Дашбалбар О | )

Дашбалбар 	О	 Шүлэг: О.Дашбалбар: Залуус дүү нартаа хүргэх шүлэг
Оруулсан admin on 2025-10-29 09:33:41 (26289 уншсан)


Yзээд өнгөрөх амьдралыг мөнхийн юм шиг бодож
Yдлээд буцах хорвоог үүрдийн юм шиг сэтгэж
Залуу идэр насаа хөгшрөхгүй юм шиг санаж
Замба тивийн элгэн дээр туйлж яваа дүү минь!

Өнгө алаг хорвоо дээр
Өөрийн сайндаа чи төрөөгүй!
Өдөр өдрийн нарыг үзэж, тэнгэрийг харах
Өндөр их тавилан хайрласан аав, ээждээ баярла.

Yдшийн цэнгээний газар согтуу юм шиг дарвиж
Yеийн хонгор бүсгүйтэй мансууран цэнгэж явахад
Насан буурал ээж чинь үнээний дэлэн шувтарч
Намрын хүйтэн шөнө зэлэн дээр жихүүцэн суугаа!

Амтат бяслаг, хуруу зузаан өрмий нь
Амьхандаа чамд л хадгалж, замын унаа хүлээнэ.
Өр авлага нэхэхгүй эхийн сэтгэлийг хүүхнүүд орлохгүй ээ!
Өвөл болохоос урьдаж ээждээ нэг очоорой!

Эгэмний чинь яс хугарахад аавын чинь цээж өвдөж
Эдгэртэл нь адилхан шархтай явдаг юм шүү.
Ширхэг ширхэгээр цайсан үс нь чамайг хүлээсэн хоногуудын тоо
Шинэ цаснаас урьдаж аавдаа нэг очоорой!



( Дэлгэрэнгүй... | 16 | Шүлэг | Дашбалбар О | )

Дашбалбар 	О	 Шүлэг: О.Дашбалбар : Эх орон
Оруулсан Bataka on 2025-10-28 13:20:14 (6297 уншсан)


Тэнгэрлэг эх орон минь тандаа мөргөмү
Тэнд энд хэвтэх чулуунд чинь үнэн оршдогт итгэмү
Амьд яваа минь таны таалал гэмү
Аугаа их тандаа би өдөр бүхэн мөргөмү

Амьсгалах тоолондоо тандаа хүрч очму
Аньсан нүдэндээ ч би таныгаа харму
Сайн үйлээ би таныхаа төлөө хиймү
Саар мууг үйлдвэл таныхаа өмнө ичмү

Өвлийн өдөр цасан дээр хэвтэхдээ
Өнгөт хялмаа гялалзан гялтагнахыг ажму
Орчинд минь хичнээн амьтан буй гэвээс тэд бүгд таных буюу
Одоо би таны нүдээр л бусдыг харму

Эх орон минь таны хүч л надад шингэснээс би хүчтэй явму
Энэрэл хайр тань надад ирснээс би бусдыг хайрлаж сурму
Аяа, эх орон минь ээ
Догшин ширүүн галыг ч би таныг л гэж бодном
Дотоод зөөлөн амьсгалд тань шүтэж амьдарнам
Аяа, эх орон минь ээ
Ариун тунгалаг агаарыг ч таных л гэж бодном
Амьсгалах тоолонд та надад нэвтрэн орж ирнэм

Аяа, эх орон минь ээ
Та юм бүхэнд хувилан бидэндээ ирмү
Амьд яваа минь таны гүн их таалал буюу
Хад чулуунаас ч би таныгаа олж үзмү
Хатан дэлхийн өвсөн ногооноос та босч ирмү
Хамаг амьтны тусын тулд юм бүхэнд оршиж
Хар муу үйлийн замаас биднийг холтгому

Энэ ертөнцийн өнгө аялгуу бүхэн таныг хэлмү
Энх тунх явааг минь та ивээхдээ
Эрх биш түмэн амьтанд таны хайрыг хүртээх увидас хайрла
Энэхүү ертөнцийн туйл үнэн буй бөгөөс түүний мөн чанар
Эгнэгт эс мөхөх ч, бас би эс бологч
Тал тал тийшээ хязгааргүй үргэлжлэгч
Төв цэг нь хаа сайгүй оршигч
Төрсөн бүхний учир шалтгаан
Төгөлдөрөөрөө өөр тэнцэх юм огт үгүй ээ
Эх орон минь тандаа би мөргөмү
Энэ биеийн буруу зөвийг гагцхүү та тунгааму

Ариутгагч бас аврагч эцэг минь алтан мутраараа адислаж
Хүссэн бүхнээр минь болгоож хайрла
Сайн үйл мөнхийн дагуул минь болог
Сац бас муу явдал барааг минь хараад зугтаг
Бялдууч явдал дууг минь сонсоод устаг
Бас аймхай амьтад дуугарч чадалгүй дөлөг
Өвчин бүхэн намайг тойрог
Өвдсөн зовсоныг тэрчлэн би ачлаг
Амьсгалах тоолон надад та нэвтрэн орж ирмү
Аньсан нүдэндээ ч би таныгаа харму
Ухаан бодол минь таныгаа баясгахаар уужим болог
Уг чанар минь хүн чанар л болог ээ
Эх орны минь мөн чанар гоо сайхныг бусдад түгээж
Энэ ертөнцийн олныг жаргаахад минь надад тусал
Энэ бие ухаан бодол, сэтгэл зүрх, үйл ажил минь таных гэвэл
Эх орон минь та өөрөө минийх
Би таны гэгээн гэрэлд аж төрмү


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Дашбалбар О | )

Дашбалбар 	О	 Шүлэг: О.Дащбалбар : Би талын хөх чоно
Оруулсан admin on 2025-09-11 12:47:01 (23099 уншсан)


БИ - ТАЛЫН ХӨХ ЧОНО

Би-талын хөх чоно!
Сур шиг сунаж,
Сухай шиг улайж,
Эрчит дөрвөн хөлөөрөө
Ээрэм талыг гаталж
Агт сайн морьдын туурайг сульдааж
Анч сайхан эрсийн хорхойг хөдөлгөж
Арван халтар нохойг замд нь цувуулж
Агшин бүрдээ үхэлтэй тэрсэлсэн



( Дэлгэрэнгүй... | 5 | Шүлэг | Дашбалбар О | )

Дашбалбар 	О	 Шүлэг: О.Дашбалбар : Дайнд яваад иргэж ирээгvй сурагчидад
Оруулсан admin on 2010-07-27 10:10:48 (11690 уншсан)

Аз жаргалын гүн рүү ирж явсан юм тэд
Амандаа талын ногоо өвсны навч зуусан
Арван долоохон настай хөвгүүд хээр талаар зугаалаж
Аялгуулан уншисан Пушкиний шүлгэндээ өөрсдөөн уярч
Алтан шаргал үстэй хонгорхон охидод үнэн ариун дурлаж явсан юм
Гэтэл тэднийг ирж явсан замаас нь буцааж дуудсан юм хувь заяа
Үл мэдэгдэм гандсан цэрэг шнель өмсөж
Үеийн охиддоон хайртай ч гэж хэлж чадалгүй
Үүрийн цагаан туяан дундуур хөвгүүд
Үүргэвчээн үүрээд иргэж харалгүйгээр явцгаалаа
Гарч явсан хаалгаараа иргэж орж ирээгүй юм тэд


( Дэлгэрэнгүй... | 5 | Шүлэг | Дашбалбар О | )

Дашбалбар 	О	 Шүлэг: О.Дашбалбар : Үхэж буй хүнд баяр хүргэсэн шүлэг
Оруулсан admin on 2009-03-22 00:47:37 (18976 уншсан)


Танд баяр хүргэе, таалал төгсч байгаад чинь
Тамын хорвоогоос хагацаж, амсхийх цаг чинь ирлээ.
Үхлийн ялгуусан инээмсэглэлийг тосон угтагтун
Үнэндээ уруул нь цэв хүйтэн ч таныг амраана.
Танд баяр хүргэе, нүгэл буянаа шүүлгэж буйд чинь
Тачаал, шуналаас хагацаж, хоосон чанарт алгуурхан
Тааваараа уусан шингэж, огторгуйн биет болон
Таалал төгсөх гэж буйд чинь баяр хүргэе.
Үзэгдэхгүй харагдахгүй болж байгаад чинь баяр хүргэе
Үхэл-мөнхийн анд чинь тосон авч буйд баяр хүргэе.
Олон арван жилийн ял-амьдралыг эдэлж дуусаад
Орон гяндангаас гарах шиг биеэ орхисонд баяр хүргэе.
Одоо таныг хэн ч, хэзээ ч хуурахгүй
Одоо та хэнд ч хэзээ ч гомдохгүй
Одоо та хэнийг ч , хэзээ ч хуурахгүй
Одоо таныг хэн ч , хэзээ ч гомдоохгүй
Одоо та хэзээ ч, хаана ч өвдөхгүй
Одоо та хэзээ ч, хаана ч өвгөрөхгүй
Одоо таныг хэн ч, хэзээ ч өвтгөхгүй
Одоо таныг хэн ч, хэзээ ч өвгөрүүлэхгүй

( Дэлгэрэнгүй... | 34 | Шүлэг | Дашбалбар О | )

Дашбалбар 	О	 Шүлэг: Би огт гунихгүй
Оруулсан admin on 2009-02-19 03:37:32 (10999 уншсан)


Зорилгогүй тоглоомонд өртөж, золгүй амьдралаа мартаж
Зол жаргалыг үзэн ядавч зоргоороо амьдрах би дуртай
Ертөнц даяараа намайг мартсан ч би огт гунихгүй
Ертөнц даяараа намайг магтсан ч би огт мишээхгүй
Энэ ертөнцөд ердийн энгийн адуу шиг, шувуу шиг амьдарч
Эргэж ирэхээр нисэн одож, буцан ирэхдээ хүн шиг л амьдарна
Амьдралын зорилго инээдийг минь хүргэнэ, юу юм бэ…
Амьд яваа минь бурханы тоглоом, үйлийн сүлжээс!
Далдуу модтой, номтой, хүүхэнтэй, дарстай тоглож
Дашбалбартайгаа ч тоглож явсаар би дөч гарлаа
Намайг Дашбалбар гэж нэрлэсэн юм, энэ миний өмсгөл
Надаас нэр-хувцсыг минь хуу татвал би хэн юм бэ?



( Дэлгэрэнгүй... | 4 | Шүлэг | Дашбалбар О | )

Дашбалбар 	О	 Шүлэг: О.Дашбалбар : Агсам тавимаар хорвоо
Оруулсан admin on 2009-02-04 08:18:59 (9448 уншсан)


Сэтгэлийн минь цог унтраагүй сэрүүн ахуй үедээ
Сэргэлэн болжмор шиг эмсэж, дур зоргоороо явлаа
Тэмцэлдэж явсан хүмүүсийн тэн хагас нь алга даа
Тэрсэлдэж үлдсэний гавьяа, ертөнцөд шунахаас хагацлаа
Уйтгар гунигтай хорвоод уруудаж доройтож явсан ч
Угийн хатуу тавилан минь өгсөж өөдөлж үзлээ
Дэлхийн бөмбөрцгийг өшиглөж агсам тавимаар санагдана
Дээр нь байгаа амьтдын нэг нь би өөрөө юм шүү дээ


( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Дашбалбар О | )

Дашбалбар 	О	 Шүлэг: О.Дашбалбар : Хөгшид
Оруулсан admin on 2008-09-14 09:30:08 (12182 уншсан)

Хаврын наранд нуруугаа ээж,
Харваас жаргалыг ханатал эдэлж,
Хөх тэнгэрийн доор ярилцаж суугаа
Хөгшчүүл, үзэж өнгөрүүлсэн хорвоодоо жаргалтай!

Мөнгийг мэднэ, мөнх бус хорвоо үнэгүйг ч мэднэ
Мөс чанарыг худалдаж авч болохгүйг ч мэднэ
Алив юм бүхэн учирч, арилж байдгийг мэднэ
Ариун сэтгэл, тэнгэрт ганцхан нар шиг үлддэгийг мэднэ

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Дашбалбар О | )

Дашбалбар 	О	 Шүлэг: О.Дашбалбар: Тэнгэр шиг бай
Оруулсан admin on 2008-08-14 21:19:00 (64346 уншсан)


Энэтхэг улсад 10 жил бурханы ном үзэж буяны мөр хөөхөөр явсан хүү Д.Гангабаатар, түүний найз Х.Дэлэг нарт зориулмуу

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!



( Дэлгэрэнгүй... | 111 | Шүлэг | Дашбалбар О | )

Дашбалбар 	О	 Шүлэг: О.Дашбалбар : Салхиар ганхах цагаан өвсөнд ч амь нас минь буй
Оруулсан admin on 2008-07-24 21:46:14 (12949 уншсан)

Салхиар ганхах цагаан өвсөнд ч амь нас минь буй

Сайхан эх орон минь…

Сэтгэлээ ариусгаж, махан бодио өвс  ногооны чинь ширхэг бүхэнд өгье!

Санаагаараа жаргаж, гол усны ариун тунгалагт уусъя!

Мөнх наст тэнгэр чинь намайг ширтэнэ, эх орон минь!

Цал буурал үүлсээр чинь би нулимсаа арчина.

( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Дашбалбар О | )

Дашбалбар 	О	 Шүлэг: О.Дашбалбар : Монголоо муулж харийнханд бөхөлзөгсдөд!!!
Оруулсан admin on 2007-10-23 23:23:49 (14614 уншсан)

Түмэн минь мөхөхийг чи үзэхгүй
Үнэн минь алдрахыг чи үзэхгүй
Үлгэр минь дуусахыг чи үзэхгүй
Төрөл минь тасрахыг чи үзэхгүй
Соёмбо минь бүдгэрэхийг чи үзэхгүй
Соёл минь солигдохыг чи үзэхгүй
Онон минь ширгэхийг чи үзэхгүй
Олон минь зовохыг чи үзэхгүй
Хэнтий минь намсахыг чи үзэхгүй
Хэрлэн минь татрахыг чи үзэхгүй
Хийморь минь доройтохыг чи үзэхгүй
Хойморь минь ханхайхыг чи үзэхгүй

( Дэлгэрэнгүй... | 8 | Шүлэг | Дашбалбар О | )

Дашбалбар 	О	 Шүлэг: О.Дашбалбар : Оюун санааны яруу найраг
Оруулсан admin on 2007-04-23 01:09:46 (14411 уншсан)

 

Найрагчийн тэнгэрт халихаасаа өмнө бэлтгэж асан сүүлчийн туурвилууд зүрх өвтгөм, тархи сэргэм. Гунигтай атлаа бардам, бодлогоширонгуй атлаа омголон шүлгүүдийг нь таалан болгооно уу.

Галав эриний зөнч

Долоон бурхан одод залхуутайяа гялалзах
Долдугаар сарын цатгалан өдрүүдэд би дургүй
Ороо салхи хүнгэнэн урхирч, орсон буур шиг тэнгэр хүрхрэх
Орог буурал өвлийн хоёрдугаар сард би дуртай
Орвонгоороо дүнгэнэх уулс одоохон нисэх нь гэмээр
Орчлон хорвоо доргиж тэнгэр дээрээс нурах нь гэмээр
Одод жингэнэн бууж, хорвоогоор нэг цацагдах нь гэмээр
Одоо л ертөнцөд галав юүлэх нь гэмээр
Хоёрдугаар сард л дуртай



( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Дашбалбар О | )

Дашбалбар 	О	 Шүлэг: О.Дашбалбар : Дарьганга аялгуу
Оруулсан admin on 2007-03-20 23:21:07 (14343 уншсан)


Аргадан аргадан уйлавч, ааш нь олдохгүй хорвоо
Алиа багахан хүүтэйгээ эртхэн учрах нь яав даа
Алаглан алаглан ургавч, амархан гандах цэцэгс
Амьтны жаахан үрэйгээ хэдий болтол уймрах вэ

Ээжийн оёсон дээлийн энгэрийг норгож уйлсан ч
Энэ л яваа насанд оройтсон хайр минь дээ
Эгчийн хэлсэн үгийн эрчийг сулруулж бодсон ч
Эрэвгэр бага охинд дассан сэтгэл минь дээ

Долоон бурханыг зүсэлж дотнохонтүүндээ өгөөд
Дорын намуун шөнөөр догдолж явсан минь дээ
Намар оройн чөлөөнд хэн хэндээ уусаж
Нарт ертөнцийг аргадаад наадаж явсан үе минь



( Дэлгэрэнгүй... | 5 | Шүлэг | Дашбалбар О | )

Дашбалбар 	О	 Шүлэг: О.Дашбалбар : Дорнын аялгуу
Оруулсан admin on 2007-03-20 23:17:21 (15138 уншсан)


Босон суун жиргэх болжмор нэгтээ нуугдаад
Борог өвс норгох намрын бороо шивэрнэ ...
Аянчин нүүдэлчний гэрүүд даарсан янзтай бөмбийгөөд
Аясын жихүүн амьсгал өвсний үндсэнд шургана .

Цэврүү намрын үдэш цэцэгс уйдах цагаар
Цэвэрхэн янагаа үгүйлж, цээжний гүнд хөндүүрлэнэ.
Ахас ихсийн үгийг авалгүй явсандаа гэмшинэм.
Арван тавны сарыг ганцаараа дуулж гиншнэм.

( Дэлгэрэнгүй... | 6 | Шүлэг | Дашбалбар О | )

Дашбалбар 	О	 Шүлэг: О.Дашбалбар : Амраг минь, гунигт дуу бүү аял!
Оруулсан admin on 2007-03-14 17:08:00 (15051 уншсан)

Амраг минь, гунигт дуу бүү аял!
Ариг цагаан саран хиртэж
Алсад жингийн цуваа саатна.
Айлын минь бүсгүй зовж
Алтан цэцгийн дэлбээ хумина.
Амраг минь, гунигт дуу бүү аял!



( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Дашбалбар О | )

Дашбалбар 	О	 Шүлэг: О.Дашбалбар : Би эгэл хүн
Оруулсан admin on 2007-03-14 04:29:03 (16293 уншсан)

Биеэрээ ч, сэтгэлээрээ ч эгэл хүн!
Уйлахад нулимс арчдаг гараас минь үнэтэй алчуур үгүй,
Уухад үргэлж зэмлэдэг нөхдөөс минь илүү ухаантан үгүй,
Унтахад толгой илбэдэг ээжээс минь илүү ачтан үгүй,

Би-эгэл хүн!

Олон намрын бороонд шавшуулж явахдаа
Орчлон дэлхийн аугаа сайханд дурласан,
Оройтсон сартай цуг хээр хоноглохдоо
Онгон тал дээр хот босохыг зүүдэлсэн.

Би-эгэл хүн!

( Дэлгэрэнгүй... | 13 | Шүлэг | Дашбалбар О | )

Дашбалбар 	О	 Шүлэг: О.Дашбалбар : Амьддаа бие биеэ хайрла...
Оруулсан admin on 2007-02-15 11:55:00 (48135 уншсан)

Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ
Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла!
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул,
Хэн нэгнийгээ харанхуй нүх рүү битгий түлх!
Архинд орсон нэгийгээ шоолж бүү инээ,
Аяа, чиний аав чинь ч байж мэднэ шүү.
Амжиж, чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол
Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг!
Ачийг чинь тэд бас бүү мартаг.

( Дэлгэрэнгүй... | 53 | Шүлэг | Дашбалбар О | )

Дашбалбар 	О	 Шүлэг: О.Дашбалбар: Яруу найрагч
Оруулсан admin on 2005-05-12 14:14:01 (13984 уншсан)

"Яруу найрагч туг шиг байх ёстой
Яруу найрагч илд шиг байх ёстой".
В. Брюсов
Яруу найрагч туг шиг байх ёстой,
тэргүүнээ бардам ергеж
тэнгэрлэг явах ёстой!

( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Дашбалбар О | )

☕ Кофе авч өгөх