BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Д Равжаа

Равжаа 	Д	 Сургамж: Хураангуй
Оруулсан admin on 2010-03-26 14:43:27 (16238 уншсан)

Муу үйл хямд гэнэ
Чин зориг сайн гэнэ
Хүний номгүй нь муу гэнэ
Энэ нас худал гэнэ
Гурван эрдэнэ үнэн гэнэ
Өөрийн биеийг үл өмөөрөгч цөөн гэнэ
Сэрэмжгүй муу заяатан олон гэнэ
Гаслант муу заяанаас салаад
Гайхамшигт хүний биеийг олчихоод
Өнөө маргаашийн төдий
Хуурмаг сэтгэлтэн хөөрхий гэнэ
Өлсвөл хоол
Даарвал хувцас
Цангавал усын төдий
Авах гээхийн нүд нь тэсэрсэн
Амьтан бүгд хөөрхий гэнэ


( Дэлгэрэнгүй... | 14 | Сургамж | Равжаа Д | )

Равжаа 	Д	 Шүлэг: Д.Равжаа : Онч мэргэн үгс
Оруулсан admin on 2010-03-01 05:52:21 (17024 уншсан)

***Нохой ч бол сүүлтэй нь сайхан.
Гуйранч ч бол журамтай нь сайхан.
Арслан баатар ч бол галаас цочдог.
Хүн сайн ч бол нэг юманд гэнэддэг.

***Алдартай хулгайчийг явбал
Шөнө байтугай өдөр ч хардана
Атаач хүнийг мэдвэл
Муухай байтугай сайхан загнавч үл үнэмшинэ.

***Унасан морь гижигээ хүрвэл
Эс үргэвч өшиглөх
Удаан ханилсан нөхөр уураа хүрвэл
Эс ноцолдовч хэрэлдэх.

***Дайсны дэргэд амрагаа битгий магт
Амрагийнхаа дэргэд дайснаа бүү нуу

*** Шударга хүний зан нь бүдүүн,үг нь эрс.
Шунахай хүний нүд нь хомхой,үг нь тэнэмгий



( Дэлгэрэнгүй... | 5 | Шүлэг | Равжаа Д | )

Равжаа 	Д	 Шүлэг: Д.Равжаа : Хангайн мод
Оруулсан admin on 2010-03-01 05:03:52 (8950 уншсан)


Хангайн мод олон ч
Жимстэй мод нэгэн хоёр
Хамаг амьтан олон боловч
Халамжтай хань нэгэн хоёр

Замын тоос гарвал нь
Зандан хүрний тоос юм
Залуу бага насанд
Зальхай явдал ичгүүр юм

Хив хадаг зөөлрөвч
Бурханы яндар болдог юм
Хиргүй цэвэр цаасч
Номын хуудас болдог юм

Нарнаас наагуур хөшиглөсөн
Үүлэн чамайг яах вэ.
Насны багад ханилсан
Үүнийхээ сэтгэлийг яах вэ

Хариас ирэх шувууны
Хангинах дуу нь янзтай
Хайртнаас салах хүний
Харамсах сэтгэл уяралтай.



( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Равжаа Д | )

Равжаа 	Д	 Шүлэг: Д.Равжаа : Хурмаст тэнгэр
Оруулсан admin on 2010-03-01 04:59:20 (15365 уншсан)


Хурмаст тэнгэр төгөлдөр
Найман шидэт найраа барин жаргая

Үүл нь гараад бороо орохын цагт
Үүдэн гэмээ нь хоймор юуны ялгаа вэ?
Үйл байгаад үхэхийн цагт
Хөгшин гэмээ нь залуу юуны ялгаа вэ?

Мойлор модыг тарин суувал
Могой болоод хортон түүнээс гардаг бий
Муу хүнтэй ханилан суувал
Муу болоод мундар түүнээс гардаг бий


( Дэлгэрэнгүй... | 5 | Шүлэг | Равжаа Д | )

Равжаа 	Д	 Шүлэг: Д.Равжаа : Амгалан хоосон сэтгэл нь
Оруулсан admin on 2009-02-06 23:47:00 (11098 уншсан)


Амгалан хоосон сэтгэл нь
Товчтойхон байтал
Аливаа бүхнийг чадагч
Ийм сайхан сэтгэл буй
Аяа, танивал жаргал буй
Аврагч лам ба
Айлгагч эрлэгүүд
Энэ насны явдал
Илбэ мэт байтал
Элдэв янзаар үзэгдэнэ
Үзэгдсэн энэ сэтгэлд
Удамборын цэцэг мэт
Уйман ганхаж найгаад


( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Равжаа Д | )

Равжаа 	Д	 Шүлэг: Д.Равжаа : Дөмөн
Оруулсан admin on 2008-04-22 23:29:00 (14868 уншсан)


Дөмөн дөмөн гишгэдэлт
Хар нүдэн шарга минь
Түмэн агтын дундаас
Дөлөлзөж байдаг л
    Төдхөн зантай тэр минь
    Түмнийхээ дунд суудаг л
    Ааш зангийн сайханд
    Эрвэлзэн суудаг л

( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Равжаа Д | )

Равжаа 	Д	 Шүлэг: Д.Равжаа : Амгалан хоосон сэтгэл нь
Оруулсан admin on 2008-04-22 23:28:00 (11072 уншсан)


Амгалан хоосон сэтгэл нь
Товчтойхон байтал
Аливаа бүхнийг чадагч
Ийм сайхан сэтгэл буй
Аяа, танивал жаргал буй
Аврагч лам ба
Айлгагч эрлэгүүд
Энэ насны явдал
Илбэ мэт байтал
Элдэв янзаар үзэгдэнэ


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Равжаа Д | )

Равжаа 	Д	 Шүлэг: Данзанравжаа : Үлэмжийн чанар
Оруулсан admin on 2008-01-23 23:52:00 (21844 уншсан)


Үлэмжийн чанар төгөлдөр
Өнгө тунамал толь шиг
Үзэсгэлэнт цагайг чинь
Үзвэл лагшин төгс маань
Үнэхээр сэтгэлийг булаанам зээ

Хөшүүн сэтгэлийг уяруулагч
Хөхөө шувууны эгшиг шиг
Хөөрхөн эелдэг үг чинь
Хүүрнэн суухад урамтай
Хөөрхөн аальт мину зээ.

( Дэлгэрэнгүй... | 7 | Шүлэг | Равжаа Д | )

☕ Кофе авч өгөх