BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Ц Дэлгэрмаа

Дэлгэрмаа  	Ц	 Шүлэг: Ц.Дэлгэрмаа : Шүлэг
Оруулсан admin on 2010-03-01 03:32:27 (11455 уншсан)

Гэрлээ унтраахад шөнө ирж
Гэзэгний минь өнгөнөөс сар ургана
Тэнгэр өөд хүрэх гэж зүдэхдээ
Тэр гэзгээр минь олс сүлжинэ

( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Дэлгэрмаа Ц | )

Дэлгэрмаа  	Ц	 Шүлэг: Ц.Дэлгэрмаа : Бороо далимдуулж зөндөө уйлсан
Оруулсан admin on 2010-02-24 07:08:35 (11699 уншсан)

***
Хамгийн сүүлд чамтай

Харц тулгарсан минь

Хаа ч билээ...

Хар нүд чинь

Халгисан булгийн ус шиг

Гүн рүүгээ гуниг нь улам яргасан

Танихгүй юм шиг харцаар удаан гэгч ширтсэн



( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Дэлгэрмаа Ц | )

Дэлгэрмаа  	Ц	 Шүлэг: Ц.Дэлгэрмаа : Улаан цэцэг
Оруулсан admin on 2009-12-13 04:32:00 (10601 уншсан)


Уйтгартай энэ улаан цэцгийг
Би ургуулсан юм
Удаан ширтэж суухдаа
Нулимсаараа усалдаг юм
Уруулынхаа хэлбэрээр дэлбээг нь урлаад
Зүрхнээсээ дусаан тордсон юм
Намар байдгийг албаар мартаад
Навчсын өнгөөр ишийг нь бүрсэн юм

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Дэлгэрмаа Ц | )

Дэлгэрмаа  	Ц	 Шүлэг: Ц.Дэлгэрмаа: Ялимгүйхэн гунигтай цас орж байна...
Оруулсан admin on 2009-11-16 04:23:44 (10880 уншсан)

Ялимгүйхэн гунигтай цас орж байна
Яагаад ч би инээж чадахгүй нээ
Энэ л агшин хамгийн үнэтэй тул
Инээд шиг хямдхан зүйлээр арилжмааргүй байна

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Дэлгэрмаа Ц | )

Дэлгэрмаа  	Ц	 Шүлэг: Ц.Дэлгэрмаа : Он цаг
Оруулсан admin on 2009-11-11 22:27:40 (10310 уншсан)


Тэнгэрт ганц сар! Бөөн бөөн үүлс...
Тэнд миний гуниг хөвнө
Тагтан дээр минь өглөө бүр ирж, хоол горьдон суудаг
Тагтаа ойрдоо алга. Хаа нэг тийш одчихсон...
Манан, манан бүрхэн салхи хүүгэвч
Маргааш өглөөний нар алгуурхан наашилж буй
Сэтгэл гэнэт, гэгэлзэн гэгэлзэхүйд
Сэрүүхэн, бүр сэрүүхэн... Аниргүйд уусдаг

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Дэлгэрмаа Ц | )

☕ Кофе авч өгөх