BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:

Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Шүүдэрцэцэг 	Б	 Өгүүллэг: Б.Шүүдэрцэцэг : 180 хэм
Оруулсан Bataka Огноо: 2008-09-14 23:44:00 (17035 уншсан)

Эгэл нэгэн өдрийн эгэл нэгэн өглөө. Баатарыг ердийнхөөс илvv нэг л зовиурт мэдрэмж нойрноос сэрээлээ. Юу билээ? Тэр урьдынх шиг хөнжилдөө шурган тавтайяа хэвтэж чадахгvй зvvнд хатгуулсан мэт ухасхийн өндийлөө. Сэтгэлийн гvнээс шөвөгдөх тэр тvгшvvрт мэдрэмж л ийнхvv урьд урьдын дадал заншлаа зөрчихөд хvргэв vv дээ.
Урьд нь бол эхнэрийнхээ босох, гал тогоондоо сав суулгаа хангинуулах, хvvхдvvдээ сэрээх гэж vглэхийг нэг чихээрээ сонсч нөгөөгөөрөө гаргасан шиг санаа амар унтдаг сан. Гэтэл өнөө өглөө нэг л биш ээ. Бvх юм 180 хэм эргэчихэж. Өөрт нь нэгэн шинэ хэвшил бий болжээ. Орон дээрээ сандайлаад л орны хажуу дахь цаг руу хяламхийлээ. Долоо гуч. Үсрэн бослоо. Эхнэр нь амгаланаар нойрсоно. Харин тэр.Айлын нөхрийн өглөө бvхэн хийдэг олон ажил тvvнийг хvлээж байлаа. Юуны өмнө хvvхдvvдийг сэрээх. Хvvхдийн өрөө рvv орж сургуульд сурдаг ууган хvvгийнхээ хөнжлөөс татвал тэр яраглан цааш эргэв.
-Босоорой, миний хvv. Хичээлээсээ хоцрох нь. Хvv хөнжлөөрөө биеэ ороогоод цааш эргэхдээ:
-Аав, сvртэй юм. Манай эхний цаг биеийн тамир ш дээ.
-Битгий худлаа ярь. Өчигдөр бас эхний цаг нь биеийн тамир байсан даг. Хурдан босоод цайгаа уугаад хичээлдээ яв чи. Эх шигээ нойрны тулам.Тэр яагаад ийнхvv vглээд байгаагаа өөрөө ч мэдсэнгvй. Чөтгөр аваг. Хэзээ нэгэн цагт тэр эхнэрээ ийнхvv vглэхэд жигтэйхэн их тээршаадаг сан. “Энэ гэрийн хамаг нэргvй ажил миний толгой дээр ядаж Дөлгөөн өглөө босохгvй юм. Багш нь бас л над руу ярьж байна лээ. Тулгааг цэцэрлэгт нь хvргэх гэсээр яваад би дандаа ажилдаа хоцорчих юм”
Эмэгтэйчvvд яагаад vргэлж ингэж нэгэн хэвийн юм vглэж өөрсдийгөө ч өрөөлийг ч залхаадаг юм бэ? Хэрэв vглэж таашаал авдаг бол аймаар юм.Тэр ингэж боддог байсан бол одоо өөрөө Мань хvн хvvгийнхээ хөнжлийг сугавчлаад гал тогооны өрөө рvv шурдхийн орж ус буцалгагчаа залгаад хөшгөө татав. Шинэ өдөр эхэлж байна. Жигтэйхэн их ажилтай өнгөрөх жирийн нэгэн өдөр. Гэхдээ жирийн бусаар эхэлсэн хачин өдөр.
Дараагийн гучин минутанд нойрмог нvдэлсэн том хvvдээ ундыг нь уулгаж, гэрийн эзэгтэйн ундыг бэлтгэн тавьж, бага хvvгээ босгон нvvрийг нь угааж хувцаслаад гарахдаа эхнэрээ болгоомжтойёо дуудан сэрээв. “Цаг яагаа ч vгvй байхад, яршигтай юм” гэж гэргий нь ярдаглаад хөнжлөө буцаан нөмрөх аж. Цэцэрлэгийн хаалга барихаас урьтан хvvгээ өгөөд ажилдаа ирэхэд хэлтсийн дарга авгай цаг руугаа ууртайхан хяламхийв. Ажлаасаа хожимджээ, тэр.
Гучин минутын дараа хэлтсийн тайлангийн хуралтай. Гэтэл эхнэр нь залган” Миний утасны цэнэглэгчийг харсан уу? Хэмээн лавлаад орой хvvхдээ цэцэрлэгээс авч чадахгvйгээ дуулгав..
Ай яа яа. Хэлтсийн хурал дээр ажлын тайлангаа тавих ёстой байдаг. Бага хvv нь ханиагаад байсан тухай бодол сэтгэл зовооно. Хурлын дараа багын найз Цогоо нь утасдав. Үдийн цайны цагаар уулзмаар байна гэнэ.
Цогоо ирэв. Зовлонгоо ярих гэж иржээ. Эхнэр нь залуухан амрагтай болчихсон бололтой. Гомдлоо хэлэхээр гар хvрсэн гэнэ. Баатар дотроо манай Энхмаа ч зvгээргvй дэг гэсэн тvгшvvрт бодлоо нухчин дарахаар тэмцэх зуур яаж дуугvй байхав.
“Хvчирхийллийн эсрэг vндэсний төвд хандахгvй юу. Муу хогийг хашраагаад өг. Нэг орой завхарч яваад ирэхэд нь чи гурван хvvхдээ аваад явчихсан байвал хашрахгvй яадаг юм” гэв.
-Дэмий байх аа. Цоомоо чинь цочмог ууртай. Тэнд очоод тvйвээж өгвөл яана. Аягvй бол сайн шалтаг. Намайг буцаад харихад залуухан өндөр банди авчирчихсан байвал би яах юм?
Нээрээ л Баатар өөрөө ч эхнэрээ нэг л өдөр хаяад явах зvрхгvйгээ дотроо хvлээн зөвшөөрч байлаа.
Байр хэнийх вэ? Эхнэрийнх. Мөнгийг хэн олдог билээ? Эхнэр. Эрх мэдэл хэнд байна вэ? Эхнэрт. Эрчvvд хоорондоо уулзаж зовлонгоо ярихаас хэтрэхгvй дорой амьтад юм чинь. Тэр хоёр ямар ч шийдэлд хvрч чадалгvй салцгаав. Үдээс хойш Баатар руу хадам аав нь утасдав. Орой очоод хаалга янзлаад өгөөрэй гэж байна. Гэрийн ажлаа дийлэхгvй байхад горьдов оо, бас. Гэвч очихгvй байж чадахгvй нь ойлгомжтой. Хvргэнvvд хэзээ сайн нэртэй байлаа.
Ажилдаа овоо махарч суутал аар саар гэр ахуйн ажил толгойд орж ирээд vймрvvлж эхлэв. Маргааш чинь байр, утасны мөнгө төлдөг өдөр, гадагшаа хэд хэд ухасхийх нь. Хэлтсийн дарга авгай ч муухай харахаар тогтохгvй дээ гэсэн бодол эргэлдэнэ. Орой тав хагас болмогц бага хvvгээ цэцэрлэгээс авах цаг болж даргынхаа нvдийг хариулан өндөлзөж эхлэв. Банзай, Чука гээд тэдний хэлтсийн хэдэн харчууд бvгд л цаг руугаа хялалзан гэр гэр рvvгээ яарцгаах нь адилхан.
Харин хvvхнvvд хаашаа ч адгасан шинжгvй, энэ орой хаана хөзөрдөцгөөхөө ярилцан, интернетээс сайхан залуугийн зураг vзэн морь шиг л шинжицгээх нь цаанаа л ихэмсэг. Тэдний ертөнц бол тэдний л ертөнц юм чинь яая гэхэв.
Баатар бага хvvгээ цэцэрлэгээс нь аваад дэлгvvрээр шуртхийн талх хиам цуглуулж бариад таксидан хадмындаа очлоо. Хадам аав нь гал тогооны өрөөндөө хуушуур хайран хиншvvн дунд зогсоо харагдана Хадам ээж нь гэж цэмбэгэр амьтан буйдангаа налан зурагтаар мэдээ vзэж сууна. Баатар зочны өрөө рvv нь шагайн хадам эхийн мэндийг мэдээд гал тогоо руу шагайв. Хадам нь цай хийж өгөөд бага хvvгий нь дуудан vнсээд vглэж эхлэнэ.
-Миний муу зээ яасан туранхай юм дээ.Эх нь гайгvй л мөнгө олдог шиг билээ. Амин дэм энэ тэр авч өгдөг ч юм уу, vгvй ч юм уу? Баатар цайгаа орхиод ухасхийн босч хаалгыг нь янзалж өгөөд хvvгээ дагуулан гарлаа. Хадмынхтай зэргэлдээ байранд өөрийнх нь ээжийнх байдаг. Ээжийнхээрээ орохгvй өнгөрчихөж чадсангvй. Гэр рvvгээ яарах ч хэрэг байсангvй. Эхнэр нь шөнийн бор хоногтоо л гэртээ шагайх нь ойлгомжтой.
Тvvнд аав нь хаалга тайлж өгөөд “Миний хvv яасан ядруу харагдах юм. Цаад хvvхэн чинь ганц удаа хvvхэд цэцэрлэгээс нь авчихгvй юм даа” гэсээр хувцсыг нь авч өлгөв. Ээж нь зочны өрөөнд том охинтойгоо улс төр ярьж сууснаа өндийж:
-Хvv ирээ юу? Хөгшөөн хvvдээ цай хоол гэсхийчихээд охинтойгоо аминч яриагаа vргэлжлvvлнэ. Эгч нь тэдний хvvг дуудан vнсээд ажаагийндаа очоорой хэмээн найр тавина. Зурагтаар УИХ-ын чуулганы тухай мэдээ гарч байв. 71 эмэгтэй гишvvний дунд тавхан эр харагдах нь тоон дотор vсэг..гэгчээр дэндvv сондгой. Гэтэл нэгэн эрэгтэй гишvvн шийдвэр гаргах тvвшин дэх эрчvvдийн оролцоог нэмэгдvvлэх хэрэгтэй байна гэхчлэн гомдоллож гарахад эгч нь тас тас хөхрөөд,
-Энэ муусайн эрчvvд гэрээ сахиад л дуугvй сууж байвал барав. Бас жендер мендер ярьж яах нь вэ. Хvvхдийг нь бид гаргаж байна. Эрчvvд өсгөөд л гэртээ тэжээлгээд л сууж байдаг юм байгаа биз. Даварчихсан юм гэхэд аав нь ширээ арчих зуур,
-Ер өө, ер. Залуучууд арын албаа гэрээ аятайхан залгуулаад л сууна биз. Эмэгтэйчvvдтэй эрх мэдэл булаацалдаж яана вэ? Хэмээн эхнэр, охин хоёртоо илт тал засна. Харин ээж нь сонин гарчиглангаа,
-Тэгж бас болохгvй ээ. Эрчvvдийн ухаан ч төрд бас хэрэгтэй шvv гээд хvv рvvгээ нvд ирмэх нь сэтгэл уужрам. Тvvнийг багыгаа дагуулан гэртээ ирж хэдэн банш чимхэж жигнэх зуур том хvvгийнхээ тооны даалгаврыг хийлгэж зогстол утас дуугарав. Харилцуураа аваад,
-Хэнтэй ярих вэ? Гэвэл залуухан эрийн урьхан дуу өдөнгvйгээр:
-Энхмаагийнх мөн vv? Гэхэд хардлагын хар манан цээжийг нь хоромхон зуурт нөмрөвч биеэ барьж амжаад:
-Мөн байна?
-Өөртэй нь ярьж болох уу?
-Байхгvй ээ гээд утсаа ууртай гэгч нь таслахад цаана нь доогтой инээд сонсогдоно.
Залуучууд ичгvvргvйгээр айлын эхнэр эргvvлэх юм даа. Шөнө эхнэрээ ирэхэд нь энэ тухай цухуйлгачихвал бөөн хэрvvл болно яршиг. Бухимдлаа хэн нэгэнд яримаар. Хоёр хvvгээ хооллон унтуулчихаад эхнэрийнхээ маргааш өмсөх хувцаснуудыг бэлтгэв. Хоёр хvv нь том болоод ямар эхнэрийн царай харах бол доо? Охинтой байсан бол санаа амар байхгvй юу. Ядаж л удам залгах охингvй юм гэж амьтан гоочлоод байхгvй. Шөнө дунд болжээ. Санаа алдаад унтлагын өрөөндөө оров.
Эр хvн оргилд нь бvv хэл хажуу бэлд нь хөл тавих нь хориотой тахилга сvлдэт уулын цаст оргилыг дvрсэлсэн уран зураг унтлагын орных нь ард өлгөөтэй. Эхнэр нь хэзээ ирэх юм бvv мэд. Хойноос нь утасдах гэснээ “Чи яагаад Шерлок Холмс шиг хvн мөрдөөд байгаа юм? Нөхөртөө атгуулсан хийморьгvй хvvхэн биш шvv. Та гурвын төлөө нойр хоолгvй яваад байхад давраад байвал” гэхээс хойш. Больё. Орондоо ороод сонин гарчиглав. “Ерөнхийлөгч Европын орнуудад албан ёсны айлчлал хийж байна”
Манай Ерөнхийлөгчийн нөхөр тэргvvн ноёны донжлог хувцас хөгшин Европын дээдсийг гайхуулав ч гэх шиг. Эр хvн гэдэг чинь зvгээр л нэг хувцасны гол юм гэж vv? Гунигтай бодлоо vргээе. Тvvнийг дөнгөж зvvрмэглэх гэтэл хаалганы хонх жингэнэв. Цаг харвал шөнийн нэг цаг өнгөрч байлаа. Эхнэр нь ирж байгаа бололтой. Хvлээлтийн дунд нойрмоглосон зvрх нь баярлан цохилж хаалгаа онгойлгохоор ухасхийв.
-Тvлхvvрээ мартчихаж. Чамайг сэрээчихэв vv дээ? Гэх тvvнээс өөр залуугийн сvрчиг анхилах шиг болоход өнөөх баяр хөөрийн оч тэр дорхноо унтраад,
-Хоол идэхгvй л биз дээ? Гэж бувтнаад унтлагын өрөө рvvгээ зvглэв.
Бурхан минь эхийн эрхт ёс тогтсон ганцхан өдрийн төгсгөл. Сэтгэлд нэг л гэгээн сайхан бодол орж ирнэ. Тэр нь айдас хvйдэс атгаг сэжиг хуралдсан шөнийн тvнэр харанхуйг vvрийн гэгээ мэт ярна.
Маргаашийн наран мандана. Эрэгтэй, эмэгтэй алиныг ч vл ялган гийгvvлэх алтан наран мандана гэсэн бодол байлаа.

( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Б Шүүдэрцэцэг | Шинэчилсэн огноо: 2008-09-14 23:44:00 )

Танд энэ бүтээл таалагдсан уу?
21 жилийн түүхтэй Бийрбэх төслийг дэмжин сэтгэлийн урам хайрлаарай.
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
2011-11-06 хэхэ гого өгүүллэг б. над одоогоор амьдрал зохиогоод амьтанд дарлуулаад
байг
2011-04-03 ih taalagdlaa. er n shuudertsetsgiin johioluud ih ayataihan sanagddag shuu. eregtei hun geheer l haan suudald bn gesen ug blsh shuu dee medeej er huniig deedelj hundlelgui l yaaxaw tehdee emegtei hun jigsen hunii deed sxan shuu dee

2010-01-24 Iim baibal hichneen saihan be. yabaandaa iimerhii bolj magadgui shuu. ter udur hurdan ireesei.
2009-11-04 end xariu bichsen xumuus bugdl iim amidral uzsen exneruud baix shiv

gexdee xiidgee xiichixeed xar yumandaa medegdexguigeer tseverxen yavj chaddag bval emegteichuud bas zugeershd

2009-10-21 энэ хорвоод

эм нь баян

эр нь ядуу бол

эцгийн минь суудалд чи заларч

эхийн чинь оронд би цай чанана аа гэж. хатуу ч гэсэн хорвоо яг л ийм

2009-04-11 Sain u. Chamd l gej helehed er hyn l bol er hyn bg yum. Chinii amidral dunguj ehlej bga bolohoor chi medehgyi bna. 10, 20 jiliin daraa nuhur chini ene heveeree bna gej bhgyi. Minii nuhur 15 jiliin umnu bas l chinii nuhur shig halamjtai bla. Tegeed bi bas yag cham shig bodoj, uuriin amjiltand hyrch boloh bolomjoosoo tatgalzaj tyyni tuluu amidarsan. Odoo bi iim teneg shiidver gargaj amidarsandaa haramsaad uilaad suuj bna. Uuruusuu ch ilyy itgej amidarsan hani chini neg l ludur uur hyntei bolson gedeg ni medegdeed zogsohgyi zam zuur garch irsen amragaa chamaig hairlasan hairaasaa ilyyteigeer hairlah boldog yum daa. Ter yed ni chi salay geed ch ochih gazargyi, halaas chini hooson, hyyhdee bodood tevchihees uur zamgyi uruvdmuur negen bolson bna. Tiim ireedyi ryy uuriiguu byy tylh!!!
2009-03-01 Hervee uneheer ingej ergevel eregtei humuus lav emegteichuud shig tesver tevcheertei bj chadahgui ee. Doroo l arhind orj hog deer usreh biz
2009-02-27 ug ni biye biyedee ilen dalangui bgaad, hen henee hundleed itgedeg bol amidral gdgchini shan shuu dee

hen hendee halamjtai btsagaarai hosuud mini
2009-02-19 Tiimee... yamar ch bsan ih zuil bodogduullaa. iim eum l da zaluusaa, namaig oilgooroi, gaihuulah geegui eum shu. bi 24 nastai emegtei, sayhan amidralaa hamtdaa tuulahaar shiidsen hanitaigaa uchirsan, ur mini hevliidee tornij ehleed 7 sar bolloo. busdiin l adil bid 2-t sanaa zovooh hetsuu asuudluud bainga l tohioldono. gehdee bi tuugeeree ih baharhdag, uchir ni hani maani ih halamjtai zaluu, unen setgelees ni garch bga ter halamj, hundleliig ni bi mederch, uugeeree jargaltai baidag, ene uguulleg deer garsan shig er nuhur mini nadaas turuund ugluu bosch, und hooliig mini beldeed, huvtsas ugaaj.... tegeed neg dor ajilladag bolohoor hamtdaa ajilruugaa garna... bi bolohoor alban tushaal bolon medleg chadvaraaraa baiguullagadaa tuuneesee deeguur shatand tootsogdono, namaig ahlah ... gej, haniig mini tuslah ajiltan ...gej duudna. 180 hem ergesen eum shig l... gehdee amidraliin ene hev mayg baij bolshgui zuil. medeej bid 2 uursdiin uhamsaraar baih yostoi bairand ni aajimdaa eumiig bairluulah bolno, gevch Mongol erchuud mini huuhnuudtei yanz bur boldog gesen shaltgaar etseg hunii noyon nuruugaa aldaj bolohgui. busgui hun nariin uran uhaanaar amidraliig zohitsuuldag zui togtliig gajuuduulj bolohgui. tegvel suirel l gesen ug. Bid chini uhaant uvug deedsiinhee ulamjlaliig avah zuilee avah l yostoi eum shu de. Zaluus maani er ni em ni ch yalgaagui ene uguullegees zuv uhaarliig avaasai bilee. Amjilt husie Shuudertsetseg egchee...
2009-02-18 iim bdag bol sxnaa 71 gishuun ni emegtai hun gej bgaa muusain erchuudiig bodwol emegtei hun teswer tewcheer saitai san daa ho
2009-01-16 yag unen mongoliin unen bodit amidraliig bichjee.ix bayarlalaa.tolind xarsan yum shig sanagdlaa.erchuudiig ganc xonog ch bolov solij uguuch burxan mini.180 erguuliid uguuch.
2009-01-09 odoogiin ihenh ailiin amidral iim bga bilee. nuhur ni mungu olj irdeg ta nariig tejeejiin gesen neriidleer araar tawiad yah ch aragagui huurhii geriin ezegtei nar ih olon bga l bh. ene uguulleg deer genderin asuudliig ih zuw hundsun bn. 180 hem ergchiheer emegteigiinh ni rh ni dawangailaad 0 hem deer bhaar odoogiinh shig eregteigiinh ni erh ni dawangailaad l bh bolno. yaj ch hicheesen iim niigem deer ger biuliin araa tawiltiig zogsooj bolohgui bilee. tiimees 90 hem deer bailgaj chadwal er em 2 hariltsan biye biyeneesee hamaarah bogood mungunuus bolj ger buliin margaan garah ni bagasch hen heniigee daramtah uildel ni bagasah bolno shuu de. tiimees erchuud emegteichuudiigee baga c gesen oilgoj gants oroi ch gesen hel uggui alga bolchihod yamar hetsuu bdagiin oilgoorooi gej helmeer bn da.
2008-10-07 eoo estoi goe.

iim bsan bol xichneen sxan be?

muu sain erchuud zowjiiwol sxan bn da
2008-09-23 Yag unen yum bichjee, erchuuded baga ch gsn oilguulah heregtei
2008-09-20 Yasan nugeltei yum bichdeg huuhen be puu paa. bolij uzeerei mungu tuluhgui yum daa. harin yag huuhed garga gesengui ve.
☕ Кофе авч өгөх