BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Хүрэлбаатар 	Ү	 Дууны үг: Ү.Хүрэлбаатар : Чам руу над руу урсана
Оруулсан Bataka Огноо: 2009-09-30 21:22:43 (14266 уншсан)

Үг                   Ү.Хүрэлбаатар
Ая                   С.Оргил
Дуучин           Б.Сарантуяа
С.Оргил

Санан санан санан байна
Саран нар шиг тодхон байна
Саяхан юм шиг илхэн байна
Зүүдлэн зүүдлэн зүүдлэн байна
Зүйдэлгүй тэнгэр шиг тод байна
Зүйр цэцэн үг шиг илхэн байна
Өдөр нь санан шөнө нь зүүдлэн
              Хайрт минь миний эрдэнэ
              Өглөө нь золгож үдэш нь залбирсан
              Хань минь дэлхий эрдэнэ

Үгүйлэн үгйлэн байна
Үүдэн хоймор шиг тод байна
Өчигдрийн юм шиг илхэн байна
Ай даа янаг амраг минь
Аялгуут дуу шиг тодхон байна
Алганы хээ шиг илхэн байна
             Өдөр нь санан шөнө нь зүүдлэн
             Хайрт минь миний эрдэнэ
             Өглөө нь золгож үдэш нь залбирсан
             Хань минь дэлхий эрдэнэ

 

Хөвөн хөөрөх хөх өдрүүд
Хайрт минв хайрт минь чам руу урсана
Хөсгийн цуваа шиг жилүүд над руу урсана
Бодлыг минь тээсэн тэнүүн өдрүүд
Босоо цагаан унаганы үүрсээн шиг

http://www.u-khurelbaatar.blogspot.com/



( Сэтгэгдэл бичих? | Дууны үг | Ү Хүрэлбаатар | Шинэчилсэн огноо: 2009-09-30 21:22:43 )
☕
Танд энэ бүтээл таалагдсан уу?
21 жилийн түүхтэй Бийрбэх төслийг дэмжин сэтгэлийн урам хайрлаарай.
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
2012-11-30 татахаар тавьж өгөөч
☕ Кофе авч өгөх