BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Өөрийгөө ялах нь 		 Сургамж: Хүмүүсээ бие биеэ хайрлацгаая
Оруулсан Bataka Огноо: 2008-09-02 22:41:58 (16002 уншсан)


Гэсэн ч өөрт байгаа сайн сайхан бүхнээ энэ дэлхийд зориул.
/Харанхуйг гэтлэхүй номноос/

Ер нь хүн гэдэг бодлогогүй, авцалдаагүй амиа хичээмтгий байдаг
Гэсэн ч тэднийг хайрла.
Чамайг сайн сайхан зүйл хийхээр хүмүүс чамайг далдуур муулж буруушаах болно.
Гэсэн ч сайныг үйлд.
Чамайг амжилттай байх аваас хуурамч найз нөхөд, үнэнч дайсан гарч ирэх болно.
Гэсэн ч амжилт олсон хэвээр л бай. Өнөөдөр чи сайныг үйлдэхэд маргааш нь мартагдах болно.
Гэсэн ч сайныг үйлд.
Шударга болон илэн далангүй байдал чамайг юм юманд өртүүлэх болно.
Гэсэн ч шударга бөгөөд илэн далангүй бай.
Томоохон сэтгэдэг агуу хүмүүсийг жижиг сэтгэдэг өчүүхэн хүмүүс буудах болно.
Гэсэн ч өргөн хүрээтэй бод.
Сул дорой хүмүүс байдаг ч зөвхөн хүчтэй нэгнийг л даган хошуурцгаадаг.
Гэсэн ч сул дорой нэгний төлөө тэмц.
Бүтэн жилийн турш бүтээж босгосон ажил тань ганцхан шөнийн дотор сүйрчихэж ч магадгүй.
Гэсэн ч бүтээн босго.
Тусламж хэрэгтэй хүмүүст тусалсны хариуд тэд чам руу довтолж ч магадгүй
Гэсэн ч хүмүүст тусал.
Өөрт байгаа сайн сайхан бүхнээ энэ дэлхийд зориул.
Чамайг шүдэнд орсон мах шиг авч хаях болно.
Гэсэн ч өөрт байгаа сайн сайхан бүхнээ энэ дэлхийд зориул.


( Сэтгэгдэл бичих? | Сургамж | Өөрийгөө ялах нь | Шинэчилсэн огноо: 2008-09-02 22:41:58 )
☕
Танд энэ бүтээл таалагдсан уу?
21 жилийн түүхтэй Бийрбэх төслийг дэмжин сэтгэлийн урам хайрлаарай.
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
2013-08-09 tiim bainaa, Mother Teresa g l ooriin ugeer bichsen baina
2012-12-25 GOY GOY
TATJ WACH BOLHIIMUU
2012-11-10 dajgui yum bna
2011-02-13 ene chin teresa ehin quote bn shde
☕ Кофе авч өгөх