BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Бусад 		 Шүлэг: Анук : Сэтгэлийн үг
Оруулсан Anukk Огноо: 2026-10-29 19:59:49 (150 уншсан)

Алтан нарны туяанд алаг нүд нь гэрэлтээд
Алдрай бяцхан зүрхийг минь догдлуулсан чиний харц
Асан гялалзан гэрэлтүүлэх лааны бяцхан тусгалд
Анхны хайр чамдаа зориулан энэ шүлгээ бичье.

Сэтгэлийн үгээ чамдаа
Хайраараа уянгалуулан бичье
Сэтгэлийн минь үгсийг чи минь
Хайраар бялхаж уншаарай.

Сэтгэлийн үгс чамайг
Мөртөөр буулгаж бичье
Сэтгэлийн минь эзэн хайртыг минь
Инээдээр гялбуулан бялхуулаарай.


Чин үнэнч зүрхэнд минь
Чи л байсан юм шүү хайрт минь
Чимээгүй хайрласан харц
Чамруу л дүүлж байсан юм шүү хайр минь.

Болдоггүй зүрх сэтгэлд минь
Чи л байсан юм шүү хайрт минь
Бундан хайрын хэл дээрх захиа
Чамдаа л зориулсан юм шүү хайр минь.

Томоогүй хүүхэд насны минь
Хонгорхон хайрын бялхаа нь 
Чи л байсан юм шүү хайрт минь
Чи л бялхаж байсан юм шүү хайр минь.

Дүрсгүй жаахан насны минь
Дурлалт хайр чи л байсан юм шүү хайрт минь
Хүйтэн хаврын мөчид дулаахан үгсээрээ бүлээцүүлсэн
Хаврын анхны дурлал чи л байсан юм шүү хайр минь.

Амьд явах насандаа
Амсаж үзсэн халамжийг
Чи л өгсөн юм шүү хайрт минь
Чи л намайг тэжээж байсан хайр минь.

Хамт өнгөрүүлсэн цаг хугацаа
Хайртай чамтайгаа хамтдаа байсан дурсамж
Хайлж урссан халуун дурлалын элчинд
Бидэн хоёр жаргажээ хайр минь.

Догдолсон зүрх сэтгэлийн минь
Догдлол ,доголдол , доргио чи
Дандаа чамайгаа гэдэг шүү хайрт минь
Дассан сэтгэлийг минь чи мэдэх үү хайр минь.

Чамайг хүлээж хүйтэнд даардагч
Чамайгаа ирэхээр зүрх минь булгилдаг
Чамайг санаж байна хайрт минь
Чамайгаа өгүүлж байна хайр минь.

Хамгийн сайхан ододттой шөнө
Харанхуй огторгуйд чамайг л хайна
Харанхуйд төөрөлдсөн сүнсэн биеэ
Хайраараа усалж сэтгэлээсээ гэрэлтэж байна би.

Даанч намайгаа орхиод явсандаа
Дандаа гунигт сэтгэлийг минь бодолгүй хаясандаа хайрт минь
Даарч байна сэтгэлийн гүндээ
Чамаар дутаж үхэж мөхөж байна хайр минь.

Навчис нь унасан нүцгэн модны өнчин мөчир
Миний сэтгэлийн сэв мэт сэвэлзэж байна
Салхинд сэвэлзэх тэр нүцгэн мод
Миний зүрхний гэм мэт гэмшилдүүлж байна.

Ганцаар өнчирсөн тэр мөчир нь
Гансарч яваа би юм шүү
Тархи зүрх хоёртоо итгэлгүй
Талаар ганц би гандаж байна.

Намайгаа хайрлана гэсэн чи минь
Нандин үерхлээ наддаа үлдээсэн
Нэгэн цэцэгний нөмөр дагаад 
Намайгаа хаяаад явсан чи минь.

Намайгаа хүлээнэ гэсэн чи минь
Энэхэн үерхлээ наддаа орхисон
Эгэл цэцэгний шүүдэр дагаад
Намайгаа хаяад явсан чи минь.

Гэсэн ч би чамайгаа хүлээсэн
Гэнэн сэтгэлдээ би харамсана
Дэндүү гомдмоор байсан ч би
Дараа нь чамайгаа би уучилсан.

Тэгсэн ч би чамайгаа хүлээсээр
Тэнэг зангаа тээсэн нь миний гэнэнийх байж
Өөр хүний сэтгэлд хайраар бялхах чамайгаа
Өөрөөсөө түлхэн холдуулж тэртээ алсад үлдээе дээ би.

Сэтгэлийн үгээ чамд
Шүлгээрээ илэрхийлж бичлээ
Сэтгэлийн минь үгсийг чи
Хайраар бялхаж уншив уу?

Намайг чи ойлгов уу?
Нартын эртэд чамайг одоо орхие
Тайван явдаа чи минь
Дүүлэн нисдээ би тавьж явуулъя.



( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Бусад | Шинэчилсэн огноо: 2026-10-29 19:59:49 )
☕
Танд энэ бүтээл таалагдсан уу?
21 жилийн түүхтэй Бийрбэх төслийг дэмжин сэтгэлийн урам хайрлаарай.
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
☕ Кофе авч өгөх