Шүлэг: ХЭРЦГИЙ ШҮЛЭГ Оруулсан Bataka Огноо: 2024-09-02 17:24:07 (6124 уншсан)
Амьдралаас чинь урвуулж
Асгарсан жаргалд чинь ташуурсан
Алдаа оноотой дэнслэлд
Ахиад жаахан л гэж шивнэсэн
Тэрслүүн үдшийн сарнаар
Энгэрт чинь зүүгдэж тарчилсан
Тэнд хүлээх чиний бүсгүйд би
Тэвчин хүлээ гэж захиа бичсэн
Босго даван одох чиний үнэрт согтоход
Бороотой шөнийн даашинзинд
Бүтэн товч үлдээгүй
Зам даган яарах чиний сэтгэлд атаархахдаа
Заханд чинь би уруулынхаа тамгыг шигтгэж
Заяаны амрагтаа гүйх хүсэлд чинь цэг тавьсан
Яадаг юм би чамруу харц шидлээгүй
Янаг улаахан урууланд минь чи өөрөө бүдэрсэн
Янагтаа яарах сэтгэл чинь чамайг дийлсэн бол
Ямар гэгээн үдэш чамайг зөндөө угтах байсан бол
Эмд хагссан шуналаа эрслэн дийлж чадсан бол
Эхнэрийнхээ наалин аашинд эрхэлж суух мөчүүдийг
Эвдэрсэн замд чинь таарсан
Эмэгтэйн сэтгэлд гээхгүй байлаа залуу минь
Эвий дээ чи одоо надад эргээд ирдээ...

( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Бусад | Шинэчилсэн огноо: 2024-09-02 17:24:07 )
|
||