Шүлэг: Бороо Оруулсан Bataka Огноо: 2005-08-25 19:43:02 (8636 уншсан)
Шөнөжин зvсэрсэн бороонд хувцас норгон зогсохдоо
Чиний нулимсан дусалд сэтгэл норсныг мэдсэнгvй
Зөөлөн уянга хайлан тэнгэр хvртэл уйлж байхад
Зунд нь орхисон сэтгэл минь уйлахгvй байж чадсангvй Наран мандаж, нуур долгиотон маргааш айсуй
Норсон хувцас хатан, газар хvртэл эгшинэ
Намайг гэсээр гэгээ татуулан ирдэг чи минь л алга
Нулимсанд чинь норсон миний л сэтгэл эгшихгvй нь
( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Шүлэг | Шинэчилсэн огноо: 2005-08-25 19:43:02 )
|
||