BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Пүрэвдорж 	Д	 Шүлэг: Д. Пүрэвдорж : Атгахан биендээ ахадсан бодолтой би
Оруулсан Bataka Огноо: 2010-07-01 20:06:00 (12953 уншсан)

2008/9/13
Замбуу тивийн зүрхэнд хүмүн болсондоо би бахархнам
Заяасан эцэг эхдээ халамж нь болдгоороо би бахаднам
Замбуу тивийн нарыг тоонондоо аргамжиж өглөө угтдагтаа би азтай хүн
Заяа тавилангаар учирсан эх орноороо би гайхуулж өссөн би азтай хүн

Хоёр гартаа буу зэвсэг биш үзэг бал барьж ухаажсан би монгол хүн
Хоёрхон утастай хуурын эгшигэнд уярч ухаажсан би монгол хүн
Хорвоогийн сайхан муухайг нүдээр үзэвч ухаанар шийддэг би монгол хүн
Хослох заяандаа сэв суулгаж үндсээ бохирлоогүй би монгол бүсгүй хүн

Нар сарыг тэргүүндээ дээдлэн ертөнцийг сонордогч би хүн
Настан буурлаа ухаандаа дээдлэн сургаалийг нь сонордогч би хүн
Намайг бас чамтай учруулагч хайрыг дээдлэн зүрхээ сонордогч би хүн
Нас нэмж ухаан суухын хэрээр өөрийгөө сонордогч би хүн

Хорвоо чи өөрийн чинь эс бологч хүмүн намайг яаж сорих юм бэ
Хорвоо чи өөрийн чинь иш бологч хүмүн намайг яаж хорих юм бэ
Хорвоо чи өөрийн чинь өс бологч хүмүн намайг яаж барих юм бэ
Хорвоо чи өөрийн чинь үргэлжлэл бологч хүмүн намайг яаж барах вэ дээ



( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Д Пүрэвдорж | Шинэчилсэн огноо: 2025-11-27 11:23:55 )
☕
Танд энэ бүтээл таалагдсан уу?
21 жилийн түүхтэй Бийрбэх төслийг дэмжин сэтгэлийн урам хайрлаарай.
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
2012-09-24 энэ хүний явсан зам мөр үр хой доо зөвийг сануулдаг шүү... хайрлахгүй байхын
аргагүй ийм хүмүүс байдаг даа...
2011-12-22 маш сайхан байна аа
2011-12-19 baharhmaar manai aldartnuud hzee ch dahij oldohgu unet humuus
.....
2011-11-30 aguu gej Choinom Pvrev dorj gegeentenvvdiig l bi helnee
☕ Кофе авч өгөх