Шүлэг: Л.Хасар: Миний орчлон Оруулсан Bataka Огноо: 2005-08-22 16:15:37 (10280 уншсан)
Жижигхэн цонхтой
Миний өрөө
Миний орчлон
Тэнд хав харанхуй
Нойтон бүлээн ханан дээр
Нулимс урсаж л байдаг Энэ ертөнцийг надад
Бурхан бүтээж өгсөн юм
Ижийн минь цусаар
Эцгийн минь ясыг зуурч
Шавсан юм энэ өрөөг
Энэ л миний орчлон
Бүгчим харанхуй энэ өрөөний
Жижигхэн цонхоор
Нар асгарч байдаг
Над дээр биш шалан дээр
Асгарч байдаг
( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Л Хасар | Шинэчилсэн огноо: 2005-08-22 16:15:37 )
|
||