Шүлэг: Алсад....
Оруулсан Bataka Огноо: 2005-07-13 13:40:57 (15824 уншсан)
Бусдын цагаан сүүдэр
Хар амьсгалаас
Харамлаж өсгөсөн
Хэдэн бэлтрэгийг нь
Хэзээ ч юм аваад явчихаж
Үүл сэмэрч тэнгэр цууртал
Үрээ нэхэж хорвоог царайчилж
Алсад улих
Өлөгчин чонын гаслан
Амьдралын чимээнд дарагдана
Ад зэтгэр бурхан бид гурвын
Аль нь ч анхаарах чөлөөгүй
Хэлхэлдэж өнжинө
Сүнстэй сүүдэртэй болгонд
Гомдол мэдүүлж барагдахуй
Сүүлийн ганц амьсгалаараа
Хөлдүү цагаан
Саран авхайд
Хүний орчлонгийн өнгийг тоочихуйд
Арван тавны саран
Амьгүй зэвхий
Амьдрал
Түүнээс ч өнгөгүй алаг
Анзаарч хэн ч үл сонсоно
Алсад өлөгчин чоно улина
(
Сэтгэгдэл бичих? |
Шүлэг |
Чоно
|
Шинэчилсэн огноо: 2005-07-13 13:40:57
)
☕
Танд энэ бүтээл таалагдсан уу?
21 жилийн түүхтэй Бийрбэх төслийг дэмжин сэтгэлийн урам хайрлаарай.
☕
QPay нэхэмжлэх үүсгэж байна...
Бүх банк & хэтэвчний аппаар уншина
Гар утсаар шууд төлөх банкны аппууд:
Төлбөр хүлээж байна...
❤️
Маш их баярлалаа!
Таны сэтгэлийн дэм 21 жилийн түүхтэй Бийрбэх төсөлд үнэтэй хувь нэмэр боллоо.
0₮ амжилттай төлөгдлөө
| Санал сэтгэгдэл |
2026-04-18
Их эртний шүлэг байна. duluunyamka
|
2016-01-25
Goi shuleg bna
|
|
|
2012-11-28
tiim shuu, bid tuukheshdaggui, medkehguin gaigaar l doosh khiisen khuniikhee zokhiold l shuuraad baikh yum..
|
2012-03-03
Chonon suld roman bol mongolchuudiig aimaar doosh hiisen, tsaanaa uzel surtaliin shinjtei, dald sanaa ihtei nom shu. Oilgoj unshaarai.
Unshih ch hereg baina uu daa.
|
2012-01-31
Gaihaltai yumaa chono ch gesen.......
|
2011-12-29
Chonon suld gedeg nom sonirhirhoj unshad uchigdur l duuslaa ih l yum bodloo. goe shuleg bnaaa
|
2011-12-05
үүүүүүүүүүүүүүү
|
2011-05-01
negiig boduulj 2iig uhaaruulsan shuleg yum yaruu nairagch Chono guaid bayarlalaa.
|
|
|
|