BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Шүлэг 		 Шүлэг: Дурлахаараа би
Оруулсан Bataka Огноо: 2005-06-20 16:39:02 (8622 уншсан)


Дутуу юмгүй энэхэн орчлонд
Дундрашгүй их хайртай учирч
Дурлахаараа би
Дуулмаар болдог

Харц харцтай мөргөлдөж
Халуун нар шиг шатаж
Харахаараа би
Хайрламаар болдог

Зөн билгийн яргуйнд чи
Зүсээ хувиргасан ч
Зөрөхөөрөө би
Зүүдэлмээр болдог

Үнэрээр чинь амьсгалж
Үгээр чинь дутаж
Үгүйлэхээрээ би
Үнсмээр болдог

Сайхан шүү чи минь гэж
Саранд хүртэл шивнэн
Санаашрахаараа би
Санамаар болдог

Хан хорвоод
Хамгаас жаргалтай ч
Хажуудахаасаа хүртэл
Хардмаар болдог

Дурлахаараа би дусал ус мэт болдог.



( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Шүлэг | Шинэчилсэн огноо: 2005-06-20 16:39:02 )
☕
Танд энэ бүтээл таалагдсан уу?
21 жилийн түүхтэй Бийрбэх төслийг дэмжин сэтгэлийн урам хайрлаарай.
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
2005-07-20 saihan shuleg bna aa
☕ Кофе авч өгөх