BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Чулуунцэцэг 	Батмөнх	 Шүлэг: Б.Чулуунцэцэг : Ээждээ
Оруулсан Bataka Огноо: 2008-05-19 21:40:51 (13384 уншсан)

Ээжээ та миний хайртай наран
Элгэндээ нааж хүн болгосон амьд бурхан
Буян гуйж хичнээн ч удаа сөгдөн мөргөвч
Бурханаас ч илүүтэй таныгаа л би шүтдэг шүү

Тэртээ уулын орой цайвалзан дайвалзан бөхийх шиг
Тэргүүнд тань хяруу унаж насыг тань орчлон элээнэ
Тэрлэг тань томдож өөрөө та жижгэрсээр
Тэгсэн ч таны минь хайр ер дундрахгүй Дандаа ээжийгээ баярлуулж явна даа гэж боддог хэрнээ
Даанч их зовлонг асуулгүйгээр танд би авчирдаг
Давилуун, дэврүүн миний цагаан лайнд
Даль жигүүр ургатлаа л та баярладаг

Ганцаардаж гутрах болгонд тандаа л үнсүүлж тайтгардаг
Газарт хөл хүрэхгүй баярлахдаа тандаа л дуулгах гэж онгирдог
Яаж ч аягласан намайг тэр чигээр нь хүлээж авах
Яруухан урсгалтай гол ертөнцөд ганцхан та юм шүү

Хайр тань надад сайхан сэтгэл болж ууссан
Халамжаар тань би  ертөнц урлаж гундахгүй амьдарна
Дэлхийгээр дүүрэн сайхан бүсгүйчүүд инээмсэглэн байдаг ч
Дэндүү сайхан таныг минь гүйцэх нь даанч алга даа

                    2005-2006



( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Батмөнх Чулуунцэцэг | Шинэчилсэн огноо: 2008-05-19 21:40:51 )
☕
Танд энэ бүтээл таалагдсан уу?
21 жилийн түүхтэй Бийрбэх төслийг дэмжин сэтгэлийн урам хайрлаарай.
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
2012-12-07 gaihaltai uuriin bolgoj avnaa
2012-06-11 үнэхээр гайхалтай. маш их таалагдлаа
2010-09-02 xun buxnii eejdee xelexiig xusdeg ug baix gej bodoj baina saixan bichjee. daxin iim saixan shuleg olniig terlex erool tawiy
2009-09-29 vnexeer saixan shvleg bna a tand amjilt xvsie
2009-07-01 Ñ¿âýã÷íèé í¿õýýð àìüäðàëä èðýõýä <br />
Ñ¿¿ãýýð óóðãààð èâýëñýí ýýæ ìèíü <br />
Àìüäðàëä òàíèàñ èë¿¿ã áè ¿çýýã¿é <br />
Àìèíààñ òàñàðñàí áèåý òàíüäàà ë ºðãüå å ýýæýý<br />
2009-07-01 åð íü äàæã¿é ø¿¿ òàíû ø¿ëã¿¿ä ýíãèéí õýðíýý àìüäðàëä îéðõîí õýòð¿¿ëýã áàãàòàé ãî¸ ø¿ëã¿¿ä áàéäàã ø¿¿ àìæèëò õ¿ñüå åå
☕ Кофе авч өгөх