Шүлэг: Б.Чулуунцэцэг : Буйлаан Оруулсан Bataka Огноо: 2008-05-19 21:07:36 (10439 уншсан)
Ая. СТА Т.Сэр-Од
Хэвлүү борхон ботго
Тэшин жонжин эрхлэнхэн эрхлэнхэн
Буйлна даа
Хөх усан говийг
Дайвалзтал ижий нь харамлан харамлан
Гунганана даа
Хэлхсэн сувд тасарч унах шиг
Толгодын хэцэд ингэ буйлна
Шүр сүвлэж уянга хэлхэх шиг
Торомгорхон ботго энэлэнхэн гунганана даа Ангир шаргал уургаа
Санан шаналж гоморхон гоморхон
Буйлна даа
Дууг нь анирдсан ижий нь
Дэлхийг гүелзүүлж тэшүүлэн тэшүүлэн
Өмөлзөнө дөө
Хэлхсэн сувд тасарч унах шиг
Толгодын хэцэд ингэ буйлна
Шүр сүвлэж уянга хэлхэх шиг
Торомгорхон ботго энэлэнхэн гунганана даа
Ингэн буйлаанд цөхөрсөн
Их говийн зэрэглээ уймран уймран
Сүүмэлзэнэ дээ
Ботгон дуунд уярсан
Толгодын орой өндөлзөн өндөлзөн
Санааширна даа
Хэлхсэн сувд тасарч унах шиг
Толгодын хэцэд ингэ буйлна
Шүр сүвлэж уянга хэлхэх шиг
Торомгорхон ботго энэлэнхэн гунганана даа
2003.06.22
( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Батмөнх Чулуунцэцэг | Шинэчилсэн огноо: 2008-05-19 21:07:36 )
|
||||