Шүлэг: Д. Мөнхцэцэг : Бидний монгол Оруулсан Bataka Огноо: 2005-06-10 13:11:28 (8794 уншсан)
Хэцүү бэрх он цагийн туулалд
Хөрст алтан дэлхийд өөрийн нэрийн тамгаа дарахдаа
Хялбар байгаагүй юм түүхэн замнал нь
Хувьсах тавилангийн жамаар явсан юм аа.
Дөрв ө н зүгтээ тархсан бидний монголчууд
Дуулим хорвоод Монголын уухайг одоо ч мартаагүй.
Доройтож мандаж явахдаа ч бидний монгол
Дусал цусаа ч Монгол гэж мэдэрдэг юм. Төрөлх нутгийн тулгаа түшсэн монгол биднийг
Тохуурхаж бүү маасгана, харийнхан
Тогтуун монгол хүний зангаар оролдвоос
Ташуурийн амтийг узэх цаг ирдэг юм шүү
Дэмий тэнэн хэрлээ гэв уу, биднийг
Дэлхий гэгч нь уужим хойно
Матгир гутлийн мөрийг хаана ч гарган явах ни бидний эрх чөлөө
Мандах наран, мэлтийх сарантайгаа мөнх билээ бид
Зовлон гэдгийг хүн дааж амьдардаг юм
Зөөлөн хатууг хослуулж явдаг амьдрал юм хойно
Бор зүрхнийхээ хүчээр тэмцэж явдаг даа, бид
Бутарсан гэлээ гээд улсаа мохоолгоогүй ээ бид
Хаана ч байлаа гэсэн бид нэгэн хөх тэнгэрийн дор амьсгалж
Хөрст дэлхий ээжийнхээ энгэр дээр өлгийдүүлэн өсч
Хатан тунгалаг мөрний уснаасаа ундаалан цэнгэж
Хөх толботой үрсээрээ магнайгаа тэнийлгэн жаргаж яваа,бид.
Д. Мөнхцэцэг
( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Шүлэг | Шинэчилсэн огноо: 2005-06-10 13:11:28 )
|
||