BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Вэб сайт хийнэ, байрлуулна ...

Domain, Host, Web ... : BBS Soft LLC by Bataka
4-н мөртүүд 		 Шүлэг: Хамаг бүхнээрээ....
Оруулсан Bataka 2005-06-16 14:48:05 (8041 уншсан)



Сэтгэлээрээ би хэнийг ч сэдрээхгүй
Итгэлээрээ би хэнийг ч идэхгүй
Харцаараа би хайрлаж чадна
Хамаг бүхнээ зориулж чадна
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Зохиогч : 4-н мөртүүд | )
Шүлэг 		 Шүлэг: Чи зүрхэн дээгүүр минь ...
Оруулсан Bataka 2005-06-15 16:24:59 (8382 уншсан)



Чи зүрхэн дээгүүр минь зүгээр л яваад өнгөрсөн
Чиний алхсан мөр бүхэн чинь энд тод үлдсэн
Ихэмсэг бардам төрхөө чи сэтгэлд минь тольдсон
Эргүүлж болохгүй он жилүүдээ чи энд үлдээсэн ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Зохиогч : Шүлэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Цаг
Оруулсан Bataka 2005-06-15 16:22:24 (9742 уншсан)

Индүүдсэн цамц шиг толигор гэж амьдралыг санаж, хар, бараан, хөх, өөр юу ч билээ санахгүй нь гэж өчүүхнээр хязгаарласан он жилүүд удсангүй. Мөрөөдлийн цэцэг шиг дэрэвгэр, эрэвгэр охидыг ханатал харж нүд баясган хөл дүүлэн явахдаа ч санахгүй мартахгүй өдрөөдийнхээ тоог ч бас гээжээ. Нэг л өөр хүн өөр ертөнцөд аялж явах шиг санагдана. -Завтай биз дээ, маргааш уулзая гэсэн хэдхэн үг амнаас нь нисч холдоход аль хэдийнээ зоогийн газрын тансаг ширээнд нүд ширтэж, амгалан худлаа инээдтэй суух. ( Дэлгэрэнгүй... | 2 | Өгүүллэг | Зохиогч : Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Чигчий хуруу
Оруулсан Bataka 2005-06-15 14:57:19 (10639 уншсан)

Бидний уулзсан жижигхэн кафе хэрэндээ л тохилог. Бид хоёр өмнөө халуун кофе тавьчихаад юу ч ярилгүй зөвхөн өөд өөдөөсөө харан инээмсэглэж суулаа. Тэгэхэд бид юу ч ярилцахгүй байгаа хэрнээ бие биенийхээ харцнаас бүхнийг ойлгож байсан юм. Тэр надад, би түүнд таалагдаж байлаа.
( Дэлгэрэнгүй... | 2 | Өгүүллэг | Зохиогч : Өгүүллэг | )
Шүлэг 		 Шүлэг: Тэнгэрээс харвах эцсийн од миний хайрынх ба
Оруулсан Bataka 2005-06-14 17:20:08 (8334 уншсан)

Тэнгэрээс харвах эцсийн од миний хайрынх байг
Тэвчээрийн эцсийн хил миний итгэлийнх байг
Орчлонд чамайг хүлээсэн сэтгэл эглийн эгэл байг
Орь залуу нас дурлалаа чамд өглөө бүсгүй минь
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Зохиогч : Шүлэг | )
Шүлэг 		 Шүлэг: Холын холоос тэмүүлэн байх ...
Оруулсан Bataka 2005-06-14 17:18:27 (8443 уншсан)

Холын холоос тэмүүлэн байх
Хонгор чамайгаан би яана
Холбож нийлэхгүй амьдрал байсан юм бол
Хос зүрхийг цохилуулж байсны учир ю вэ
Газарын холоос үгүйлэн байх
Гал халуун сэтгэлээн би яана ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Зохиогч : Шүлэг | )
Шүлэг 		 Шүлэг: Итгэл
Оруулсан Bataka 2005-06-14 17:17:13 (9866 уншсан)

Итгэл гэж
Хэн нэгний хэлсэн хэдхэн ширхэг үг бишээ
Итгэл гэж
Хүсэл мөрөөдөл ханашгүй сэтгэлийг хэлдэггүй юм
Итгэл гэж
Ирээдүйгээ зоригтой харах эгэлхэн шийдмэг зүрх бизээ
Итгэл гэж
Идэрхэн насний гэнэн сэтгэлийн нууцийг хэлдэг ч юмуу
( Дэлгэрэнгүй... | 3 | Шүлэг | Зохиогч : Шүлэг | )
Шүлэг 		 Шүлэг: Хонгор чамайгаан би яана
Оруулсан Bataka 2005-06-14 17:16:23 (8311 уншсан)

Холийн холоос тэмүүлэн байх
Хонгор чамайгаан би яана
Холбож нийлэхгүй амьдрал байсан юм бол
Хос зүрхийг цохилуулж байсны учир юу вэ
Газрын холоос үгүйлэн байх
Гал халуун сэтгэлээн би яана ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Зохиогч : Шүлэг | )
Шүлэг 		 Шүлэг: Мартаж яаж болохо в дээ!
Оруулсан Bataka 2005-06-14 17:15:39 (8462 уншсан)

Мартаж яаж болохо в дээ!   
Хосоор ам ь драх сэтгэлийг салгаж яаж болохов дээ!
Хослон ам ь драх хун шу в ууг салгаж яаж болохов дээ!
Хосоор ургах хос сарнайг таслаж яаж болохов дээ! ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Зохиогч : Шүлэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Л.Сэлэнгэмөрөн: ТАХИР ТАТУУ
Оруулсан Bataka 2005-06-13 20:02:24 (10019 уншсан)

Их гал дүрэлзээд дуусав. Ганц нэг хүн халаглан шогшрох, шүүрс алдах чимээ энэ гүн харанхуй шөнийн зүрх алдам цочир явдалтай зэрэгцээд мөн л дууслаа. Ер энэ хавийн бүх юм дууссан юм шиг ... Гэвч бас шадхийн сүүлчийн оч тэнгэр өөд зуралзаад таг болов. Хүмүүс унтахаар яарлаа. Одоо энд үзэх, харах юм огт алга, ер нь цаашдаа ч байхгүй биз. ( Дэлгэрэнгүй... | 3 | Өгүүллэг | Зохиогч : Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Dell: УУСМАЛ
Оруулсан Bataka 2005-06-13 17:16:46 (9830 уншсан)

Энэ үдэш Дэвидийн санааг ихээр зовоож буй зүйл бол мөнгө олох явдал байлаа. Түүний хайр сэтгэлээ өгсөн хөршийн охин Луйсийг нь Америкаас нүүж ирсэн баян залуу эргүүлдэг болсон нь түүнд огтхон ч таалагдахгүй байлаа. Ер нь амьдралынх нь хугацаанд түүнд ингэтлээ их мөнгөний хэрэгцээ гарч байгаагүй санагдав. Дэвид хэрхэн мөнгө олох аргаа бодсон байлаа. ( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Зохиогч : Өгүүллэг | )
Өөрийгөө ялах нь 		 Нийтлэл: Та том болохоороо хэн болохыг хүсч байна вэ?
Оруулсан Bataka 2005-06-13 16:43:46 (10748 уншсан)

Хөрөнгө оруулагчийн хичээл № 1-т үнэт баялагийн санхүүгийн тулгуур гурван системийг:
1. Хамгаалалттай болох
2. Тав тухыг олох
3. Баян болох гэж томъёолсон билээ. Энэ бол хувийн чанартай маш чухал сонголт учраас хэн ч үүнд хөнгөн хийсвэр хандаж болохгүй. ( Дэлгэрэнгүй... | 1 | Нийтлэл | Зохиогч : Өөрийгөө ялах нь | )
Өөрийгөө ялах нь 		 Нийтлэл: Долоон жилийн дотор саятан болох жор
Оруулсан Bataka 2005-06-13 16:28:24 (11867 уншсан)

Тодорхой зорилго тавьснаараа амжилтад хүрч саятан болох боломж байдаг гэдгийг баталсан нэгэн номыг дэлхий даяараа амтархан уншиж, тэр ч битгий хэл зарим нэг нь амжилтад хүрсэн түүх саяхных билээ. Энэхүү баяжихыг хүсэгчдэд зориулсан амжилтын сурах бичгийг Германы саятан Бодо Шеффер бичиж гаргасан юм. Арван зургаахан настайдаа АНУ-д суралцан хуульч болж байсан тэрээр 26-тай байхдаа маш их өртэй байсан ч 30 насандаа саятан болж чадсан юм. ( Дэлгэрэнгүй... | 6 | Нийтлэл | Зохиогч : Өөрийгөө ялах нь | )
Өөрийгөө ялах нь 		 Нийтлэл: Би хэмээн чанга хашгир
Оруулсан Bataka 2005-06-13 15:59:43 (11444 уншсан)

Хүмүүс цаг тутам ямар нэгэн энергийг харилцан солилцож байдаг аж. Энэхүү энерги нь хүний биед янз бүрийн хэлбэрээр нөлөөлдөг байна. Санаа сэтгэлээр унах, стрeсс ядаргаанд орох, өвдөх, хиймор сүлд нь доройтож, ажил төрөл нь бүтэлгүй болох нь муу энерги хуримтлуулагдсанаас болдог байна. ( Дэлгэрэнгүй... | 2 | Нийтлэл | Зохиогч : Өөрийгөө ялах нь | )
Хулан 	Цоодол	 Шүлэг: Ц.Хуланг : Миний дурлал
Оруулсан Bataka 2005-06-13 15:25:18 (17034 уншсан)



Сайндаа л хэдхэн шөнө нойргүй хонох байлгүй
Сарыг өвөртөлж өвдгөө тэврээд
Санаашран суухдаа нэрийг чинь дуудсаар
Сарних л байлгүй миний дурлал
Хөөрхөн хүүхэн үнэнч биш гэх юм
Хөнжил нимгэн гуниг зузаан шөнөөр ( Дэлгэрэнгүй... | 9 | Шүлэг | Зохиогч : Цоодол Хулан | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Dell: 2 ДАХЬ ТӨРСӨН ӨДРИЙН БАЯР
Оруулсан Bataka 2005-06-13 14:35:07 (14688 уншсан)

-Сайн байцгаана уу, хүүхдүүд ээ? Сууцгаа хэмээн 10-н Б ангийн багш Елена Александровна нэгэн хөөрхөн шаргал үст охиныг дагуулж орж ирээд мэндлэв. ( Дэлгэрэнгүй... | 7 | Өгүүллэг | Зохиогч : Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Бажуудайн ГАНБАТ : МӨСӨН ЧИХЭР
Оруулсан Bataka 2005-06-13 13:46:32 (9959 уншсан)

Зохиолч Б.Ганбат "Мөсөн чихэр" өгүүллэг
Армаг тармаг цагаан өвс, дэрс сэлт хаврын хөх салхинаа үес үесхэн бөхөлзсөн жихүүн өдөр тэртээд давхарлан хөхрөх уулсыг чиглэн, тарга тэвээрэг сайтай атан тэмээний газар хорооцтой нэгэн жигдийн дорвилог алхаанд бүүвэйлэгдэн заримдаа зүүрмэглэж, хааяа дуу аялж, ихэнхдээ хол ойрыгэргэцүүлж явсаар нэг мэдэхүл нар шингэхийн алдад мөнөөх хөх уулын хормойд байх өнчин гэрийн гадаа малын эмч Болд ирсэн байлаа. ( Дэлгэрэнгүй... | 1 | Өгүүллэг | Зохиогч : Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Бажуудайн ГАНБАТ : ҮҮРЭГ
Оруулсан Bataka 2005-06-13 13:15:56 (10871 уншсан)

" Үүрэг ... Энэ үгийн аугаа нь хүнийг өөрийг нь өргөмжлөн дээдэлдэгт байгаа юм" И. Кант

Амьдрал гээч хүмүүнийг алхам тутамд нь ухаажуулж өгдөг ажаам. Өгүүлэх нь:

Буурал хорвоогийн тоосыг ная шахам жил хөдөлгөж яваа хоёр хөгшин гал тогооныхоо өрөөнд цайлж суулаа.

- Эмгээн цайгаа ууж ханасан бол өдөр хүүгийн авчирсан сониныг гарчиглаад өгөөч гэж өвгөн хэлээд сандал дээрээсээ өндийсхийн хоёр гараараа ширээний тавцанг илж тэмтэрсээр хайрцагтай тамхиа олж нэг ширхгийг асаан мөн тийм маягаар үнсний сав авлаа. ( Дэлгэрэнгүй... | 2 | Өгүүллэг | Зохиогч : Өгүүллэг | )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Ц.Буянзаяа : ОДОД ҮЛГЭР ХҮҮРНЭНЭ
Оруулсан Bataka 2005-06-13 10:25:55 (9682 уншсан)

Хүүхэд ахуй цагтаан би хүмүүс оддын зүгт нисээд явчихдаг гэдэгт итгэдэг байсан. Энэ бодлыг эмээ минь надад өгсөн юм. Эмээдээ би дуусашгүй олон асуулт тавьж тэр бүхэнд эмээ минь надад дуусашгүй баян хариултыг өгдөг байлаа. Эмээ бид хоёр ийнхүү хүүрнэнэ.

-Эмээ мод газраас ургадаг, тийм ээ?
-Тиймээ, миний хүү.
-Эмээ чулуу газарт байдаг, тийм ээ?
-Тиймээ, миний хүү.
-Тэгвэл эмээ төмөр хаана байдаг юм бэ?
-Төмөр үү? Төмөр газрын гүнд чулуун завсар байдаг юм.
-Төмөрийг хүрзээр ухаж авдаг байх нь нээ тийм ээ?
-Тиймээ миний хүү. Гэхдээ ийм жижиг хүрзээр биш том машины хүрзээр ухдаг байхгүй юу? ( Дэлгэрэнгүй... | 2 | Өгүүллэг | Зохиогч : Өгүүллэг | )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Долгорын БАТЖАРГАЛ: Мөөг
Оруулсан Bataka 2005-06-13 10:09:05 (12243 уншсан)

Оюунаа охины хөөр баяр сэтгэлээс нь хальжээ. Хүүхэд бүхэн баяр хүргээд л багш нь гүйж ирж үнсээд л "Бийр чинь улам хурц, ухаан чинь улам цэцэн байх болтугай" гэж ерөөл тавиад л ... Алдаршина гэдэг ямар сайхан юм бэ? Нүүр нь халуу оргиж, хэлэх байх үгээ олж ядна. ( Дэлгэрэнгүй... | 6 | Өгүүллэг | Зохиогч : Өгүүллэг | )

☕ Кофе авч өгөх