BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Вэб сайт хийнэ, байрлуулна ...

Domain, Host, Web ... : BBS Soft LLC by Bataka
Шүлэг 		 Шүлэг: Б.Сарантуяа: Навч
Оруулсан admin 2005-04-04 12:42:30 (9866 уншсан)

Хатсан навчаа би,
Намар намраар ордог газрын бороо
Навчин хэлбэрээр хатсан хуурай шороо
Цагираглан унахдаа хэн нэгний зүрхийг хатгадаг
Цагаан бороонд элгээ эмтлээгүй хатсан навчаа би, ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Зохиогч : Шүлэг | )
Лхагвасүрэн 	Бавуугийн	 Шүлэг: Бавуугийн Лхагвасүрэн: Чоно
Оруулсан admin 2005-04-02 16:17:40 (14670 уншсан)

Бусдын сиймхийгээс аз шүүрч
Бууны овооноос амь хэлтэлж
Ял хатуу хорвоод
Яс зааж байж өлөгчин чоно
Ян хүйтний сүүл дарж
Ярвайсан зургаан бэлтрэг гаргаж…
( Дэлгэрэнгүй... | 5 | Шүлэг | Зохиогч : Лхагвасүрэн Бавуугийн | )
Шүлэг 		 Шүлэг: Миний л бүсгүй
Оруулсан admin 2005-04-02 16:09:25 (10520 уншсан)

Бидэн 2 анх танилцсан цагаас хойш
Бие биедээ тэмүүлэн байсан
Бүхий л өдөржин чамайг бодож
Бие сэтгэл минь шаналдаг байсан
Аяа миний хонгорхон бүсгүй
Алагхан нүдтэй торомгорхон бүсгүй
Алиахан зантай ялдамхан бүсгүй
Аргагүй үзэсгэлэнт ялгуун бүсгүй
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Зохиогч : Шүлэг | )
Шүлэг 		 Шүлэг: Х.Андерсен: Сагстай өндөг
Оруулсан admin 2005-04-02 15:16:08 (10372 уншсан)

Улсын хөлтэй хотоос холгүй нэгэн тосгонд
Уртаашаа ганц тахиатай тариачин бүсгүй байв
Эм тахиа гэдэг эм тахиа л хойно доо
Эзэндээ өдрийн л нэг өндөг төрүүлж өгдөг байв ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Зохиогч : Шүлэг | )
Шүлэг 		 Шүлэг: Х.Андерсен: Одод ба сарнай цэцэг
Оруулсан admin 2005-04-02 15:09:48 (10386 уншсан)

Огторгуйн од бүгдээс гэгээтэй хоёр одыг би мэдэв
Онцын гоё хоёр сарнай орчлонд ургасныг сүүлд үзэв
Үнэнхүү сайхан оддоос тунгалаг нулимс унав
Үүрийн шүүдэр болж залуу сарнайн дээр тогтов ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Зохиогч : Шүлэг | )
Шүлэг 		 Шүлэг: Х.Андерсен: Эх орон
Оруулсан admin 2005-04-02 15:08:03 (10004 уншсан)

Хамгийн ялимгүй бүхэнд хайрт эх орон минь чи өвддөг
Харагдахгүй тоосон ширхэг нүдэнд минь ороход ,
Харгуй зам дээр хүмүүс санаандгүй нэгнээ шүргэхэд
Хайрт эх орон минь адилхан тух алддаг...
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Зохиогч : Шүлэг | )
Шүлэг 		 Шүлэг: Х.Андерсен: Яриад л байх нь тэр
Оруулсан admin 2005-04-02 15:05:32 (9941 уншсан)

Зоогийн ширээ тойрон хатагтай нар цуглана
Зогсоно гэдэг үгүй яриад л байх нь тэр
Зоргоороо хөврүүлжөгнө дөө, яриадл байх нь тэр...
Үнэт торго ярьж байснаа товчны тухай ярьж,
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Зохиогч : Шүлэг | )
Далай ламын айлдвар 		 Шүлэг: Далай ламын Мянганы сургааль
Оруулсан admin 2005-03-30 00:00:00 (20212 уншсан)

1. Их хайр , их ололт нь их эрсдэлийг дагуулж явдгийг сана .

2. Аливааг алдсан ч хичээл сургуулийг бүү алд .

3. Өөрийгөө хүндлэх , бусдыг хүндлэх , өөрийнхөө бүх үйлдэлд эзэн болох гэсэн 3- н зарчимыг мөрд . ( Дэлгэрэнгүй... | 10 | Шүлэг | Зохиогч : Далай ламын айлдвар | )

Шүлэг 		 Шүлэг: Ш.Гүрбазар: ӨӨРӨӨДӨӨ ЭРГЭСЭН НҮҮДЭЛ
Оруулсан admin 2005-03-21 21:30:36 (12345 уншсан)

Би ямар
Дэлхийн чинээ бодлоо гээд
Газрын дайтай наслах биш
Дээлтэй цахиур шиг явлаа гээд
Галын хиртэй дүрэлзэх биш

Санахын зайд гэрэлтэн
Салахын эгшинд унтаръя байз
Сархадын дайтай агсарч
Согтохын хэртэй дүрэлзье байз

( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Зохиогч : Шүлэг | )
Шүлэг 		 Шүлэг: М.Билэгсайхан : ЭХ ОРНЫ МИНЬ БОСГО ӨНДӨР
Оруулсан admin 2005-03-21 17:10:00 (15097 уншсан)

Харийн хүн та шүлгийг минь сонс
Хатуу байж мэднэ шүү
Монголчууд гэдэг чинь намхан нуруутай, номхон зантай улс, гэвч
Монгол гэдэг чинь
Нар дурлаж өдөржин саатдаг эх орон
Сар дуншиж шөнөжин мэлмэрдэг ээж орон
Манай нутагт та зочлохдоо даарч мэднэ
Малын арьсаар хийсэн хувцасыг нь авч өмсөөрэй

Илчтэй дулаахан байдаг гам
Магадгүй бас халууцаж мэднэ
Магнаг өндөр уулсынх нь оргил юунд гараарай
Сэрүүхэн байдаг юм
Монгол гэрийн босго өндөр өө өндөр
Бөхийж ороорой
Монгол төрийн цааз хатуу хатуу
Бүтэн сонсоорой
( Дэлгэрэнгүй... | 7 | Шүлэг | Зохиогч : Шүлэг | )

4-н мөртүүд 		 Шүлэг: Дүүрээд ирэх нулимсаа дотогшоо залгидаг...
Оруулсан admin 2005-03-11 16:46:17 (22027 уншсан)

Дүүрээд ирэх нулимсаа дотогшоо залгидаг тэвчээрт чинь би хайртай
Дүрлэгэр алаг нүдэнд чинь хайр ноцлооч дурлажээ гэж дэлбээгээ нээдэггүй уруулд чинь би хайртай
( Дэлгэрэнгүй... | 16 | Шүлэг | Зохиогч : 4-н мөртүүд | )

Шүлэг 		 Шүлэг: Ариухан бороон дуслуудад шингээн шивнэсэн
Оруулсан admin 2005-03-05 22:35:57 (10765 уншсан)

Ариухан бороон дуслуудад шингээн шивнэсэн хайрын минь үг
Арай ч газар унаж хөрсөнд нэвчилгүй
Алдрай түүний дээрээс асгаран асгарч
Алаг зүрхний цохилох бүрт хүргээч ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Зохиогч : Шүлэг | )
Шүлэг 		 Шүлэг: Нартад намайг амилаасан ижий аавынхаа ...
Оруулсан admin 2005-03-05 22:28:13 (10731 уншсан)

Нартад намайг амилаасан ижий аавынхаа төлөө
Нялхсыг бүүвээлж өсгөсөн уянгалаг дууны төлөө
Мартаж үл чадах сайхан бүхний төлөө
Маргаж үл чадах гоо үзэсгэлэнгийн төлөө ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Зохиогч : Шүлэг | )

Лхагвасүрэн 	Бавуугийн	 Шүлэг: Бавуугийн Лхагвасүрэн Хил дээр бичсэн шүлэ
Оруулсан admin 2005-03-05 22:11:47 (30098 уншсан)


Хүний нутагт явсан цулбуур эвхэж
Хилийнх нь боомтонд ирлээ
Торгон хилийн эмзэг зурвасны цаана
Тортог суугаагүй эх орны минь сэжүүр
Амаржих гэж байгаа эхийн хормой шиг намайж
Алтан харганатай толгод нь өндөлзөнхөн байнаа
Хилийн эрхэм түшмэл
Хээмсэгхэн ширтэж хуудас тараана
Асуулт бүхэн нь хариулт нэхсэн түүн дээр
Аль улсын иргэн болох...гэж асуусан байна

( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Зохиогч : Лхагвасүрэн Бавуугийн | )
Шүлэг 		 Шүлэг: Р.Эмvжин
Оруулсан admin 2005-03-05 21:51:08 (11693 уншсан)

...

Надад ээмэг байхгvй ээ
Нялуун vнэрт сvрчиг тvрхээгvй
Хумсаа засч сураагvй ээ
Худлаа инээж сураагvй
( Дэлгэрэнгүй... | 3 | Шүлэг | Зохиогч : Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Охид минь нүүрээ буд, нимгэн хувцасла
Оруулсан admin 2005-01-25 17:03:02 (36594 уншсан)

Охид минь нүүрээ буд, нимгэн хувцасла
Олны өмнө гоо үзэсгэлэнтэй бай, бардам бай!
Хэн нэгэн чамайг харж эхнэрээ марттал
Хэтэрхий гоо үзэсгэлэнтэй бай
Зуурдхан ч хамаагүй чи дэлхийн хаан бай !
Yүнээс илүү хаанчлал гэж байхгүй
Yнэндээ орчлон гэдэг хуурамч юм
Та нар шиг охидуудаар халаасаа дүүргэх
Танхай бардам баян эрчүүдээр дүүрэн юм
Охид минь бүжиглэ нарги, битгий гунигла
Огт танихгүй залууг үнс, тэдэнд дурла
( Дэлгэрэнгүй... | 57 | Шүлэг | Зохиогч : Шүлэг | )

Бусад 		 Шүлэг: Хайку
Оруулсан admin 2012-12-02 17:17:49 (9468 уншсан)

цасан доор

гүн нойрноос сэрсэн яргуй

гайхширна...

 

адууны туриглаанд

өвсний толгой бөхөлзөх

намрын зураглал...

 

ганцаардал

уулын хөх өвсний

ганхах чимээ...

 

 

солонго татсан

уулын энгэрт дүүрэн сувд

асгараа болов уу...

 

том том цас

ямар их ганцаардлыг

сэдрээсэн бол...

 

уулын горхинд

сар урсаж тоглохуй

намар зог тусна...

 

тэнгэрийн өнгөтэй

голын урсгал хөлөө дүрэх ч

хайран...

 

өглөөний манан

дүүжин гүүрэн дээгүүр

нар хөлөглөн айсуй...

 

цэцэгст бялуурсан

намарт буцахгүй хорогдоод

өглөө хяруу ч үгүй...

 

харсаар байтал

өмнө минь модод нүцгэрэх

зөндөөн гуниг...

( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Зохиогч : Бусад | )

☕ Кофе авч өгөх