Шүлэг: Г.Мөнхтулга : ҮНЭН Л БАЙГААСАЙ
Оруулсан Bataka 2026-10-14 16:15:26 (23 уншсан)
Миний гэх ертөнцөд ганцхан чи байдгийг Мэдээсэй гэсэндээ сэтгэлээ цас болгон илгээлээ Нэвсийтэл орсон хаврын цас үдийн наранд хайлах нь Нэг л гунигтай бодол төрүүлнэ, чи минь анзаарахгүй бол би яах вэ
Атгахан зүрхнээсээ хязгааргүй ихээр хайрласан Балчирхан чамайг би бүх шүлгэндээ шингээлээ Амьдралын замд хараахан бидний мөр нийлээгүй нь Ахиад л хүлээх тэсвэр нэхнэ, чи минь ирэхгүй бол би яах вэ
Зуу зуун мөчүүдэд чамаар өөрийгөө гоёсон Зуны шөнө шиг тодхон үзэсгэлэнд чив чимээгүйхэн жаргалаа Зүрхэнд минь амьдарч бодолд минь үргэлж эргэлдэх нь Зөвхөн надад л илгээгдсэн гэлтэй, чи минь үргэчихлвэл би яах вэ
Миний хувьд чи үнэхээр онцгой нэгэн гэдгийг Мэдрүүлэхийг хичээхдээ бусад ертөнцийг магад умартсан Чиний хувьд харин би онцгой нэгэн болчихоод Жирийн амьдралаа бахдаж сууна, чи минь гэхдээ мэдрэхгүй бол би яах вэ
Хайрлах гэж хичээхдээ дутуудсан бол би яах вэ, үгүй л байгаасай Харин маргаашийн ирээдүй нийлчихсэн байх амьдрал минь үнэн л байгаасай…
21.04.26
( Дэлгэрэнгүй...
|
0
|
Шүлэг
| Зохиогч : Мөнхтулга Г
|
)
|