Б.Тэрбиш : Үнэн худал

Ангилал: Шүлэг Зохиогч: Шүлэг Оруулсан: Baljinnyam Огноо: 2026-08-27 01:04:11
Чихэнд шивнэх үнэн
Нүдэнд харагдах худал байхад
Биеэр үйлдсэн жаргал
Сэтгэлд нэг л хүрэхгүй юм
Аманд тогтохгүй үнэн
Цагаа олохгүйдээ худал байхад
Хүсэн хүлээсэн тэврэлт
Сэтгэлд нэг л хүрэхгүй юм
Тархинд хуралдах үй түмэн бодол
Эргэцүүлэн бодоход худал байхад
Асгартлаа уйлах нулимс
Сэтгэлд нэг л хүрэхгүй юм 

Балжиннямын Тэрбиш