Тас хар гуниг минь гаслантайгаар бадран асаж
Тэнгэрийн хязгаарт орших огторгуйн гүн зугаа мэт
Сүр хүчит аянгын гялбаа нүдийг минь гялбуулж
Сэтгэлийн минь гүнд цухалзах түнэр харанхуйг бадраав.
Золбин ноход олзоо хайн тэнүүлчлэх мухар гудамжны үзүүрээс
Золбин ноход олзоо хайн тэнүүлчлэх мухар гудамжны үзүүрээс
Зоосны нүхний дөрвөлжин зайнд багтагдаж ядах
Үзүүрлэсэн хятад харандааны нүүрсэн хар бэхийг
Үнэн гэх энэ орчлонд шаналан урсгасан нулимсаараа зуурч
Бийр барьсан гартаа бэхийг орлуулан ашиглаж
Булшны чулуун дээр өөрийн нэрийг сийлэх сэн.
Уранцэцэгийн Пүрэвсүрэн