Аав

Ангилал: Шүлэг Зохиогч: Шүлэг Оруулсан: номин Огноо: 2026-08-06 20:30:47
Хамаг энэ орчлонгын дээд нь  

Хайрт аав та минь билээ 

Хаа ч явсан намайгаа  

Хайраар дутаагаагүй билээ та минь 

Энэ ертөнцөд аав гэх алдарыг авахдаа 

Элбэрэл хайрандаа өөдөсхөн намайг өлгийдсөн билээ та минь 

Оройгүй эрдмийн түлхүүр 

Оломгүй далай мэт ачитан билээ та минь 

Орчлонд мөнхлөх нэрийг  минь та хайрласан 

Охин надынхаа амьдралыг та бүтээсэн 

Хааяа нэг зэмлэхэд нь тунирхавч  

Хаашдаа охныхоо төлөө байдагт яах билээ? 

Зөв бурууг ялгах ухаанд  

Зөвлөж намайгаа та минь  

Дэндүү зөөлөн сургажээ 

Өгөөмөр тэнүүн ухаанаараа  

Өдий болтол намайгаа өсгөжээ 

Өөдрөг дөлгөөн зангаараа  

Өнөөдрийг хүртэл намайгаа хүмүүжүүлжээ аав минь  

Ган бат түшигт таныхаа  

Гараас хөтлөх бүрт нэг л дулаахан байдаг 

Өнө мөнхийн түшигт таныхаа  

Өвөрт эрхлэх бүрт нэг л дотно байдаг 

Ивээлт нарны илч шиг  

Элбэх таны минь сэтгэл  

Эгэл энэ хорвоод  

Энгүй их эрдэнэ билээ аав минь  

Энэрэл хайрын тэнгэр аав минь  

Энэхэн замбуулингын шүтээн аав минь  

Номин Бямба