Ертөнц

Ангилал: Шүлэг Зохиогч: Шүлэг Оруулсан: Jenny Огноо: 2026-05-24 15:48:43
Үлгэрийн ертөнцөд үлдлээ гээд
Үнэний хаалгаар гарлаа гээд
Үзэж бүхнийг харлаа гээд
Үүрдийн амьдралд хүрнэ гэж үгүй
Ирэх цагийг тольдлоо гээд
Ирсэн гийчнийг магтлаа гээд
Ирээдүйд бид зочиллоо гээд
Ирсэн энэ цагаасаа зайлж зугатна гэж үгүй
Хуруу дарам амьдрал гээд
Хутагт ноёдтой уулзлаа гээд
Хурсан олныг тойрууллаа гээд
Хуйлсан цаг хугацааг хурдасгана гэж үгүй
Мэдсэнээс мэдэхгүй байх нь дээр цаг хугацаа
Мэргэн олонд ирж ч мэднэ
Мэрийснээс мэлэрч суух нь дээр цаг хугацаа
Мэдээгүй байхад чинь ирж ч мэднэ