Follow us on Twitter
Нүүр Гишүүн Сэдэв Шүлэг Өгүүллэг Сургамж Электрон мэндчилгээ Зургийн цомог Шилдэг Хайлт
 

 
  • BIIRBEH.MN by Bataka: Д.Оюундэлгэр

    Энэ сэдэв дээр хайх:   
    [ Үндсэн хуудас руу буцах | Шинэ сэдэв сонгох ]

    Д.Оюундэлгэр Шүлэг: Д.Оюундэлгэр : Ээждээ
    Оруулсан admin on 2009-07-30 02:12:19 (612 уншсан)


    Одоо болтол ижийдээ яагаад шүлэг бичээгүй юм бол
    Ондоо бүр надад хайргүй залууст хичнээн их зориулав
    Од буудалсан гүн шөнийн тэнгэрт миний маргаашийг залбирч
    Олон шөнийн нойроо сэтгэлийн зовлонгоор солисон доо
    Зөөлөн гарых нь цайнд ижил үгүй дасчихаад
    Зовлон гэдгээс нь хугасалж үргэлж дэргэд байх  юм шиг
    Томоо болсон хирнээ дундардаггүй хайранд нь өлгийдүүлсээр
    Толио нь муудсан ижийдээ эрхэлж суудаг сэтгэл минь


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 3186 байт | 1 сэтгэгдэл | Шүлэг | Оноо: 5)


    Д.Оюундэлгэр Шүлэг: Д.Оюундэлгэр : Лам шувуу ...
    Оруулсан admin on 2009-07-30 02:11:11 (205 уншсан)


    Лам шувуу зүүдэнд ирж сэтгэлийн чагтаганд хонов
    Лав энэ их эртний ерөөл байх
    Хуучин бүр их хуучин танил шиг санагдах
    Хувь тавилангийн эргүүлгийг яахан ч өөрчлөх
    Асарлах хөх тэнгэрийг л өмчилж амьдарнам
    Алхааг минь хэмжих цаг хугацаа хэтэрхий эрх чөлөөтэй
    Гивлүүрт бүсгүйн нүднээ ганц дусал гялтагнах шиг
    Гэрэвшиж ядсан он жилүүдээс чамайг нууж амьдарнам
    Ваартай цагаан дарснаас хувааж хүртсэн болохоор
    Ванчин богдын адистад хүслээ шившиж үлдээе
    Алдааг минь оноог минь ч бурхан зурж өгсөн
    Аль алиныг нь адилхан хайрлаарай
    Жириинээс жирийн өдөр хоногууд өнгөрөвч
    Жижигхэн сэтгэлийн цэцэрлэг мөнхийн зунаараа
    Аглаг талын шувууд хайрын дуу дуулна
    Амьдрал минь тэр чигтээ сонгодог хөгжим мэт
    Ванлий цагаан саран дор эрх дураараа дуулах минь
    Ванчин богдын адистад хүслийн рашаан амсах мэт

    2005 он

    Должинжавын Оюундэлгэр.УЗДС төгссөн.МЗЭ-ийн гишүүн яруу найрагч.



    (Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)

    Д.Оюундэлгэр Шүлэг: Д.Оюундэлгэр : Тэвэрт минь эрхэлсэн чи ...
    Оруулсан admin on 2009-07-30 02:09:30 (374 уншсан)

    Тэвэрт минь эрхэлсэн чи
    Тэвэрт минь эрхэлсэн чи үйлийн үр юмсан уу
    Тэнгэрээс намайг хайрлуулах гэсгээл чамд оноогдсон уу
    Тэнэмэл оддын илтсийг газарт шүргүүлж боддог
    Тэлмэн цагаан сарыг өөртөө ханьсуулж гунидаг
    Дээсэн дөрөөний амьдралыг ч дэлхийн чинээ санадаг
    Тэр гэхийн тэмдэггүй тэнүүлч бодлын хэсүүлчийг
    Тэнгэрээс намайг хайрлуулах гэсгээл чамд оноогдсон уу
    Тэвэрт минь эрхэлсэн чи үйлийн үр юмсан уу

    1998



    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 1 сэтгэгдэл | Шүлэг | Оноо: 0)


    Д.Оюундэлгэр Шүлэг: Д.Оюундэлгэр : Зүүд
    Оруулсан admin on 2009-07-30 02:07:50 (259 уншсан)


    Зүүд юм шиг амьдралын
    Зөрүүд зантай тавилан
    Зөрж өнгөрөхдөө харцанд өеөдчихөөд
    Зүсээ хацарт минь шингээчихлээ
    Цэцэг таслахад сэтгэл өвддөг тэр цээжинд
    Нулимстай инээд царцааж одоход л
    Нуугдчихмаар болсон
    Зүрхэн хээтэй навчис өлмийг зөөллөж шүргэхэд
    Зүсэр цагаан бороо тэдний хаалгыг тогшсон...
    Зүрхэн дээр зүггүй шувуу  суучихаад
    Зүгээр байлгахгүй нь яая даа
    Зүүн нүднээс хармын дусал ганц хоёрхон
    Зүүд л байгаасаа бушуу сэрэхсэн.

    1998


    (Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 3)

    Д.Оюундэлгэр Шүлэг: Д.Оюундэлгэр : Уучлаарай
    Оруулсан admin on 2009-07-30 01:51:39 (586 уншсан)


    “ Нүгэл чиг нүглээс айсангүй” гэж
    Нүнжиг дагасан ардын минь дуу уянгална
    “ Нүдний чинь хөөрхөнд арга ч үгүй даслаа даа”
    Нүдээ олоогүй хайрыг минь уучлаарай
    “Аюул чиг аюулаас айсангүй” гэж
    Анир дагуулсан ардын минь дуу эгшиглэнэ
    “Аашны чинь сайханд арга ч үгүй даслаа даа”
    Амьдрал бодоогүй сэтгэлийг минь уучлаарай
    “Хүрэн толгойн сүүдэр”хул бидэртүүлж шаргина
    Хүнийх гэж санаагүй явсаныг уучлаарай


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 1759 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 5)


    Д.Оюундэлгэр Шүлэг: Д.Оюундэлгэр : Чиний суудаг хотын цэцэрлэг
    Оруулсан admin on 2009-07-30 01:50:33 (236 уншсан)


    Чиний суудаг хотын цэцэрлэг
    Ер бусын увдистай
    Чимээ аниргүй тэр ертөнцөд
    Очих би дуртай
    Ялгуун дуутай шувууд нь
    Чихэнд минь үлгэр шивнэж өгдөг
    Яг дэргэдэх оргилуураас
    Чиний сэтгэл шиг хөг урсдаг
    Урьд өмнө огт үзээгүй энэ хотын
    Улиас модод ч хэдийнэ танил санагдах
    Хуучирсан чулуун гүүрэн дээр удаан зогсмоор
    Хундага дарсыг ганцхан чамтай тулгамаар
    Урсах голын шуугиан зүрхний гүнрүү
    Улирах он цагийн бичээс шиг шуурдаг
    Хэлгүй мэт энэ хотын төрх
    Хэнзэлж ядсан дурлалын зураг болж үлдэг
    Чиний суудаг хотын цэцэрлэг
    Ер бусын увдистай
    Чимээ аниргүй тэр ертөнцөд
    Очих би дуртай.

    2001 ЯПОН


    (Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)

    Д.Оюундэлгэр Шүлэг: Д.Оюундэлгэр : Чамд илгээлээ
    Оруулсан admin on 2009-07-30 01:47:03 (359 уншсан)


    Хойшоо нүүсэн үүлэнд
    Нулимсаа шингээж явууллаа
    Хонгор чам  дээр минь
    Хур болон бууг
    Зовсон сэтгэлийн гуниг биш шүү
    Зоргоор хайрын дулаахан шиврээ шүү
    Зэллэн ниссэн шувуудад
    Инээдээ дайгаад явууллаа
    Зайдуу холын чамд  минь
    Итгэл болон очиг


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 1422 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)


    Д.Оюундэлгэр Шүлэг: Д.Оюундэлгэр : Эрхэмсэг залууд дуулгах шүлэг
    Оруулсан admin on 2009-07-30 01:45:57 (498 уншсан)


    Эрхэмсэг залуу минь эргэж бүү хар
    Элдэв чамин аархал надад зохихгүй
    Өнгө тансаг орчлонгийн нүдийг онилохыг хүсээгүй
    Өнө эртнийн бодолт хуучинсаг бүсгүйг өршөө
    Ялгуун саран намайг холоос ажиглаж хонодог
    Ятгын эгшгэнд сэтгэл тайтгарч хөдөөгөөн боддог
    Бүүр түүрхэн амьдрал аргалын утаандаа дасчихсан
    Бүдэгхэн нэгэн гэрлийг чи битгий олзуурах аа


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 1535 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)


    Д.Оюундэлгэр Шүлэг: Д.Оюундэлгэр : Ганга нуур
    Оруулсан admin on 2009-07-30 01:43:00 (309 уншсан)


    Хүслийн цэнхэр мэлмийд нь шувууд зэллэж хоргодсон
    Хүний сэтгэл гэгэлзсэн хайрын хээтэй мандал
    Ганга нуурын хөвөөнөөс дуу нэгийг сонсохсон
    Ганцхан удаа боловч ертөнцийг түүнээс харахсан
    Шүлэг дэлгэсэн эрэг дээр нь түүх инээж учирдаг
    Саран холдож ядахдаа нууц үлгэр шивнэдэг
    Алтан овоон бэл дорнын тэнгэр бүхлээрээ
    Ариун их усандаа өөрийгөө тольдож мөнхөрдөг


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 1947 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)


    Д.Оюундэлгэр Шүлэг: Д.Оюундэлгэр : Учирч чадахгүй явна
    Оруулсан admin on 2009-07-30 01:42:38 (374 уншсан)


    Гурван намар шувууд зэллэж гол эзгүйрлээ
    Гурван намар шуранхай хадаж найр хавтгайрлаа
    Гурван намар шүүдэр царцаж энгэр жиндлээ
    Гурван намар шүлгэн хэлхээ нэг нэгээрээ тасарлаа

    Зүүний магнай шиг үзэгдэх нутгийн минь уул
    Зүүдэн алсад залардаг нүдэн нуур
    Зүйдэлгүй өдрийн унага тамгалсан найр
    Зүрхэн дунд дарагдсан тал саран тамга минь

    Чамтайгаа би учирч чадахгүй явна


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 2178 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 5)


 
Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2009 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn