Follow us on Twitter
Нүүр Гишүүн Сэдэв Шүлэг Өгүүллэг Сургамж Электрон мэндчилгээ Зургийн цомог Шилдэг Хайлт
 

 
  • BIIRBEH.MN by Bataka: А.Мөнхчимэг

    Энэ сэдэв дээр хайх:   
    [ Үндсэн хуудас руу буцах | Шинэ сэдэв сонгох ]

    А.Мөнхчимэг Шүлэг: Амгалангийн Мөнхчимэг №3
    Оруулсан admin on 2010-01-14 21:32:00 (346 уншсан)

    Ялдам бүсгүйн мөрөн дээр

    Ялдам бүсгүйн мөрөн дээр
    Нэгэн шумуул
    Үл дэнслэх
    Үл автах
    Үл хайхрахад суралцан
    Хөлөө хумин суужээ.
    Шуналаа хорьсон түүнийг
    Цатгалан цагаан хоолтны гар
    Чангаар даран даран унагажээ.
    Хөөрхий шумуул бясалгаж суугаад
    Хөдлөхийг эс мэджээ.

    ***     ***     ***

    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 1079 байт | 5 санал | Шүлэг | Оноо: 0)


    А.Мөнхчимэг Шүлэг: Амгалангийн Мөнхчимэг №2
    Оруулсан admin on 2010-01-14 21:30:00 (275 уншсан)

    Унтаж байгаад чинь эргэлзэнэм

    Унтаж байгаад чинь эргэлзнэм.
    Чи инээж байгаа.
    Инээж байгаад чинь би эргэлзнэм.
    Чи бодож байгаа.
    Бодож байгаад чинь эргэлзнэм.
    Санаж байгаа.
    Санаж байгаад чинь эргэлзнэм.
    Хайрлаж байгаа.
    Хайрлаж байгаад чинь үл эргэлзнэм
    Унтаж байхдаа чи хайрлаж байгаа.

    ***     ***     ***

    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 1112 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)


    А.Мөнхчимэг Шүлэг: Амгалангийн Мөнхчимэг №1
    Оруулсан admin on 2010-01-14 21:28:00 (287 уншсан)

    Хажууд...
    Хажууд...
    “Хагарсан үг”-ийг
    Хамж, эвлүүлж, наагаад
    Хачин ихээр хилэгнэнэ.
    Харваас тэр
    Хамаг муу   үгийн хормогчоо
    Хүзүүндээ зүүгээд
    Хайруулын тавганд
    Өндөг шарах гээд
    Зуух руу дөхжээ.
    Хажууд...

    ***     ***     ***


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 1224 байт | 3 санал | Шүлэг | Оноо: 1)


    А.Мөнхчимэг Шүлэг: А.Мөнхчимэг : Сэтгэлд хамгийн сайхан зохих өмсгөл нь хайр
    Оруулсан admin on 2009-09-17 03:30:51 (719 уншсан)


    Сэтгэлд хамгийн сайхан зохих өмсгөл нь хайр.
    Өмсгөлөө урж тасдан, усанд живүүлж
    Урд, хойдыг хольж утган сүлэлдүүлсэн түүний
    Уршигт үйлдэлд сэтгэл нь тэнхэл алдана.
    Гэвч,  юу ч болоогүй мэт өөрөөрөө тоглох хүмүүс
    Бусдын гарт бийр атгуулан хүчирхийлж
    Үргэлж өөрийгөө хараар будуулан
    Хөшсөн мэт зогсохоо жаргал хэмээн андуурна.


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 4 санал | Шүлэг | Оноо: 5)


    А.Мөнхчимэг Шүлэг: А.Мөнхчимэг : Нэгэн зам
    Оруулсан admin on 2009-09-17 03:30:13 (222 уншсан)


    Ганцхан чамайг хайрлах үлгэр бичээд надад итгүүл.
    Гар минь хүйтэн, халаас нь чиний энгэр.
    Ганирсан хором бүхнээ тэнгисийн ёроолд урсга.
    Гараг ертөнцийг дагуулан хамгаа орхиод надад ир.
    Уран шувууд үүрээ барихаар намайг зуун одоход ч
    Урдаас тосч нэгэн хана болон шүлжилд.
    Урлахуй... гэдэг хүн өөрөө юм хойно
    Ухааран тэтгэх хайрын нэгэн зам энэ болой.  



    (Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)

    А.Мөнхчимэг Шүлэг: А.Мөнхчимэг : Цасан минь чамайг ямар ихээр хайрлана вэ...
    Оруулсан admin on 2009-09-17 03:29:32 (373 уншсан)


    Цасан минь чамайг ямар ихээр хайрлана вэ
    Цантай цонхыг алгаара арчих шиг
    Дотроосоо  энэ  хайрыг
    Зөөлнөөр дахин дахин мэдрэв.
    Мэдрэх бүр хоолойд
    Жаргалын хялгас таатайхнаар торж
    Авах, гээхийн хүслэн хуруугаа ч эс хөдөлгөнө.
    Зүрх өвтгөсөн энэ хялгас
    Намрын намарт мэдрэгдэнэ.
     Зөндөө удсан ч ахин ахин тэмтрэгдэнэ.
    Цантай цонхыг арчин зогсоход
    Цаана нь цас бударсаар харагдана.  



    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 2 санал | Шүлэг | Оноо: 5)


    А.Мөнхчимэг Шүлэг: А.Мөнхчимэг : Шүлэг (хэсэг № 3)
    Оруулсан admin on 2009-07-27 04:23:41 (733 уншсан)

    Зохицол

    Бадамлянхуа намагт ургахдаа эс дургүйцнэ.
    Буй зовлон түүнд эс мэдрэгдэнэ.
    Нарны цацрагт намаг төгс оршино.
    Сарны туяанд лянхуа үзэсгэлэнг олно.
    Гэрэл, сүүдрийн ноён сэнтийгээ үл орхино.
    Гэсгээлийн эгшиглэн дэвүүрийн сэвэлт ажина.
    Лянхуа намагт хөлөө дүрэн бүжихэд
    Нимгэн мандал нь дайвалзан ичингүйрнэ.
    Хөвөлзөх биеэ хэтэд хайрлах
    Хүчирхэгээр намагт татгалзал өгсөн нь
    Намуун лянхуан хайр
    Намагт цамц шиг томдохыг мэджээ.

    *** *** ***



    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 1652 байт | 11 санал | Шүлэг | Оноо: 5)


    А.Мөнхчимэг Шүлэг: А.Мөнхчимэг : Шүлэг (хэсэг № 2)
    Оруулсан admin on 2009-07-27 04:22:17 (717 уншсан)


    Ухаантай эмэгтэйд эрчүүд дургүй.
    Учир нь тэд ухаан муутайдаа хайрлуулах дургүй.
    Энд л зөвхөн
    Эерэг сэтгэлгээний туйл
    Өөртөө бардамналгүй
    Цэх зогсдог.

    ***    ***    ***

    Их цагт бага үйлийг бүтээв.
    Бага цагт их үйлийг үл дуусгав... гэж
    Захирагч бээр өглөө, үдшийн хооронд
    Зарга үүсгэн суусан нь
    Өөрийн хэргээ шүүн үл чадаад
    Өлсгөлөн зарлаж шийтгэх нь зөв хэмээн шийджээ.

    ***    ***    ***


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 2230 байт | 3 санал | Шүлэг | Оноо: 5)


    А.Мөнхчимэг Шүлэг: А.Мөнхчимэг : Шүлэг (хэсэг № 1)
    Оруулсан admin on 2009-07-27 04:20:27 (715 уншсан)


    Юу хүсэх вэ гэдгээс, юунд хүрэх чухал.
    Юу ч үгүй ирсэн тавиланд хэн ч биш байх зовлон.
    Авсны хайрцаг чамин байх тусам
    Авгалдай үүрлэх хүсэл их.
    Ариун Будда шиг хүн орчлонгоор дүүрэн ч
    Алив бусдаас зөөлөн байсан гэж хэн ч гэрчлэхийг эс хүсэх.
    Төмөр нүүр би чамайг үзэн эс үнэлэхүй
    Төдий ийм хүмүүн хичнээн олон.
    Ухаант төрөлтөн ч мөнх бусын өмнө сөхөрдөг.
    Уйтгартай нь урдаар оюун нь мөхөх гутамшиг.

    ***    ***    ***

    Хошуучлагч нь хоёр нүдтэй аж.
    Хошуучлагч нь хоёр хөлтэй аж.
    Тэмүүлэл.

    ***    ***    ***


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 3280 байт | 7 санал | Шүлэг | Оноо: 5)


 
Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2009 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn