Follow us on Twitter
Нүүр Гишүүн Сэдэв Шүлэг Өгүүллэг Сургамж Электрон мэндчилгээ Зургийн цомог Шилдэг Хайлт
 

 
  • BIIRBEH.MN by Bataka: Ц.Баттуяа

    Энэ сэдэв дээр хайх:   
    [ Үндсэн хуудас руу буцах | Шинэ сэдэв сонгох ]

    Ц.Баттуяа Шүлэг: Ц.Баттуяа : Хувь заяа чамайг зураглахуй
    Оруулсан admin on 2010-08-31 15:31:29 (61 уншсан)

    ts_battuya writes "Хөл нүцгэн,
    Хүй нэгдлийн үеийнхэн шиг ядаж өгзөгөн дээрээ навч ч тохсонгүй
    Хэнхдэг цээж ил,
    Хөөрхий, тэгсэн хэрнээ цал буурал гэзгээ цэцгэн эрхиэр гоёчихож

    Нүд нь ой хүрээгүй хүүхдийнх шиг байнга анилдаастай,
    Ходоод нь хоол нэхэж минут тутам хоржигноно
    Өвдгөөрөө зуун настан шиг тахийсан ч
    Амьдрал хөлийнх нь хурдыг гүйцэх гээд хэдэн алхам хоцроостой

    Энэ орчлонд мэндлээд хэдэн жилийг ардаа үдсэн юм, бүү мэд
    Алганы эвэр, арьсны үрчлээ,
    Бие болоод сэтгэл нь хэдэн удаа шархалсныг
    Тоолох гэвэл магадгүй, агуу Эйнштэн ч мунгинаж будилах

    "


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 2118 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)


    Ц.Баттуяа Шүлэг: Ц.Баттуяа : Сэтгэлийн шувуухай
    Оруулсан admin on 2010-08-31 15:30:33 (40 уншсан)

    ts_battuya writes "Ододтой учрах хүслийнхээ тухай
    Сэтгэлийн минь шувуухай надад
    Орой бүр орчлонгоос нууцлан шивэгнэнэ
    “Маргааш өглөө
    Магад чи далавчаан дэлгээд
    Сонирхлыг чинь огт татахгүй байгаа энэ амьдралаас
    Тоймгүй хол одно” гэсэн үгээрээ түүнийг бүүвэйлээд
    Сэрэмгүй амттай зүүдэнд нь би умбуулчихна
    Огторгуйн сайхныг бишрээд
    Орон гэрээ мартчих вий гэсэндээ
    Хүслийнх нь үрээр ургасан өд бүрийг нь би
    Хайрлалгүй тасдаж хаяасаар үүр цайлгана
    Өглөө нь хөөрхий зүггүй шувуухай
    Өдөө ч тоололгүй тэнгэр рүү цойлоод
    Эргэж сэтгэлд дотор минь зөөлөн газардана
    2009-06-17"


    (Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)

    Ц.Баттуяа Өгүүллэг: Ц.Баттуяа : Бүлээхэн...
    Оруулсан admin on 2010-08-31 15:29:36 (142 уншсан)

    ts_battuya writes "Би түүнд “хайртай” гэдэг тэр нандин үгийг хэлснээс хойш яг сарын хугацаа өнгөрчээ. Би өөрөөсөө хэзээ ч гарч байгаагүй хамгийн чанга зоригийг гаргаж /гэхдээ зөвхөн хайр дурлалын хувьд л даа/ тэр үгийг хэлсэн боловч тэр хариуд нь юу ч хэлээгүй. Яг л хээр талыг чимэглэнхэн найгаж буй гоёмсог цэцгийн сайхныг нь хараад уулга алдахад тэр өөдөөс чив чимээгүй найгасаар л байдгийн адилаар...
    Үргэлжид бардам, сэхүүн, чанга хатуу байдаг надаас эцсийн хүчийг минь сорон авч, туйлдуулан сул дорой болгочихоод, огт гэм буруугүй мэт чив чимээгүйгээр сэтгэл рүү минь улам л хүчтэй довтлон байдаг хайр шиг. "


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 9815 байт | Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0)


    Ц.Баттуяа Өгүүллэг: Ц.Баттуяа : Ягаан сарнай, бид хоёр
    Оруулсан admin on 2010-08-27 15:50:03 (228 уншсан)

    ts_battuya writes "Яг өчигдөрхөн юм шиг санагдана. Найз минь гартаа баглаа цэцэг, нүүрэндээ дүүрэн инээмсэглэл тээсээр орж ирсэн. Хайхрамжгүй би “Цэцгээр би яах билээ дээ. Хоёр ч хонолгүй үхчихдэг юм билээ. Харин энэ инээмсэглэл чинь л таалагдаж байна” гэж даапаалсан. Бүсгүй хүн хэрнээ угаас цэцгэнд дургүйг минь мэддэг болохоороо тэр энгэртээ нандигнан тэвэрч ирсэн цэцгээ шууд л хогийн сав руу шидчихсэн. Огтхон ч эргэлзэлгүйгээр... Би өөрийн эрхгүй огцом дуу алдсан ч, юу ч хэлээгүй."

    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 4669 байт | Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0)


    Ц.Баттуяа Өгүүллэг: Ц.Баттуяа : Урхи
    Оруулсан admin on 2010-08-27 15:49:17 (181 уншсан)

    ts_battuya writes "Гуниггүй хонгор салхи намуухан исгэрч, түүний аясаар нуурын ус чимээгүй долгилно. Нуурын эргийн бяцхан сандал дээр нэгэн залуу зүүрмэглэн сууна. Гэнэт утасны хонх дуугарахад залуу давхийн цочиж сэрлээ. Үүний хамт хаанаас гарч ирэв гэмээр бяцхан хуй дайраад өнгөрөв.

    -Би насгүй болсон хүн. Намайг битгий их зовоогоорой. Миний амьдралд нэгмөсөн орж ирэхийг хүсэхгүй байгаа бол зүгээр л яваад өг. Намайг ахиж битгий зовоогоорой. Ганцхан энийг л наминчлан гуйя! гэсэн мессеж ирсэн байлаа.

    Залуугийн харц агшин зуураа түрэмгий болж, хөмсөгөө зангидав. "


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 12711 байт | Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0)


    Ц.Баттуяа Шүлэг: Ц.Баттуяа : Намайг дагаад уйл, хонгор минь
    Оруулсан admin on 2010-08-27 15:48:29 (81 уншсан)

    ts_battuya writes "Яг л зүүдний юм шиг цасан бударч

    Чихний чинь үзүүрт үгс чичирч байна

    Амьсгал минь хүзүүг чинь гижигдэвч

    Гарыг чинь бүлээхэн дуслууд норгож байна

    Яг одоо чимээгүй сонс

    Яараад хэрэггүй,

    Нулимсыг минь бүү арч

    Асгарч л байж тайвширдаг юм

    Чичирсэн хоолойноос тасалдан цуврах

    Яриаг минь бүү тасал

    Хэлж л байж санаа амардаг юм

    Зүрхнээс гарсан тэр л үгсийг минь чи

    Чимээгүй зогсоод дуустал нь чагна

    Хэрэв тэр аялгуу зүрхэнд чинь хүрсэн бол

    Яг одоо намайг дагаад уйл

    Би нулимсыг чинь арчихгүй ээ,

    Чи ч бас тайвшираг.

    Ц.Баттуяа 2005.12.20"


    (Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)

    Ц.Баттуяа Өгүүллэг: Ц.Баттуяа : ТЭР ХАЙРЛАСААР Л БАЙЛАА...
    Оруулсан admin on 2010-08-25 10:39:11 (263 уншсан)

    Anonymous writes "Саяхан даа саяхан. Бүр хэдхэн сарын өмнө өөрөөс нь өөр хэнд ч заяамгүй яв ягаахан өнгөтэй нэгэн сарнай Нийслэлийн цэцгийн нэгэн дэлгүүрийн цонхон дээр тавигдсан юм.
    Дэлбээлээд хэдхэн хонож байтал цэцгийн дэлгүүрээр санаандгүй орж ирсэн нэгэн залууд тэр дурлачихаж гэнэ. Учир нь тэр залуу хамгийн түрүүнд түүнийг хараад “Сарнай, чи ямар үзэсгэлэнтэй юм бэ?” хэмээн дуу алдсан юм. Тэгээд л гэнэн хонгор сарнайхан хамгийн түрүүнд өөрт нь хамгийн сайхан магтаалыг хэлсэн өнөөх залууд дурлачихсан юм байж. Тиймээс ч тэр өдрөөс хойш өнөөх ягаахан сарнай хаалга онгойх бүр өндөлзөж, өнөөх залууг хүлээн, өнгө зүсээ засан суудаг болжээ. Хайрт залуу нь ч түүнийг удаан хүлээлгэсэнгүй."


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 9996 байт | Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0)


    Ц.Баттуяа Шүлэг: Ц.Баттуяа: Цөөн мөртүүд
    Оруулсан admin on 2009-08-17 21:21:46 (232 уншсан)

    ts_battuya writes "
    * * *
    Хүнээр тоглож жаргадаг амьдрал авхай
    Хайр гэдэг дарсыг бид хоёрт барилаа
    Тэрхүү амтат дарсанд би ганцаар согтож
    Тэгэхэд чи эрүүл хэвээр намайг шоолон инээлээ

    * * *

    Мянган үдшийн шаналалыг эдгээж
    Магад би зүрхэнд чинь ганцхан үгийг шивнэе
    Хайртай.

    * * *

    Салаа гэзэгтэй нас минь
    Чиний харцнаас бишүүрхэж
    Саахалтын уулыг даваад одоход
    Чамд хайргүйгээ ухаарсан…

    * * *
    "


    (Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)

    Ц.Баттуяа Шүлэг: Ц.Баттуяа : Цаг хугацааны ганцаардал
    Оруулсан admin on 2009-05-18 10:13:03 (257 уншсан)

    ts_battuya writes "
    Чиний төлөө уйлалгүй ямар их удсанаа
    Сая л мэдэрлээ, цаг хугацааны ганцаардал минь
    Сүрэг тогорууд дэгдээхэйгээ дуудсаар наран зүгт нисэхэд
    Сүрлэн мануухайтай ярилцсаар гунигийг мэдрэлгүй гээгдсэн бага нас
    Саран хээр хоносон үдэш уяан дээрх морьд ижлээ хайн үүрсэхэд
    Санамсаргүй тохиосон учралыг ширвэлтээрээ үргээчихсэн залуу нас
    Азаргаа алдсан гичий чоно саранд хүртэл гийнахад
    Агшинаар ч болов цаг хугацааг эргүүлэхийн хүслэн авалцах
    Хотны нохой өрөөлийн зовлонг мэдрээд шөнөжин улиглахад
    Хорвоогийн эргэлтийг зогсоогоод тайтгарталаа уйлахыг хүсэмжлэх
    Гэтэл,
    Гэтэл энэ бүхэн надаас алсраад
    Гэгэлгэн нүднээс минь нулимс дусалгүй өнө удаж
    Биелшгүй хүслийнхээ төлөө шөнөжин уйлах
    Батын бат тэвчээр минь алга болчихож
    Хэрэггүй зүйлийн төлөө зөндөө урсгасан нулимс минь
    Хатчихаж, бүр ширгэчихэж
    Хайртай бүхнийгээ алдчихсан ч
    Өнөөдөр би уйлж чадахгүй байна
    Надад нулимс алга
    Дуртай цагтаа аньсгаа хальчихдаг мөнгөн сондоруудыг минь
    Дуслыг ч үлдээлгүй сорчихжээ, чи
    Цаг хугацааны ганцаардал минь
    Ц.Баттуяа /2007.02.03/

    "


    (Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)

    Ц.Баттуяа Шүлэг: Ц.Баттуяа : Залуу нас
    Оруулсан admin on 2009-04-27 03:48:50 (203 уншсан)

    ts_battuya writes "
    Сэтгэлийнхээ далайд хааяа нэг
    Дэгээ хаяж
    Барьсан загас болгоноо
    Өрөвдөхийнхөө эрхэнд
    Буцааж тавиад л...
    Зүрхнийхээ гүн рүү хааяа нэг
    Урхи шидэж
    Олзолсон хүсэл бүхэндээ
    Орооцолдохын эрхэнд
    Шидсэн урхиа голоор нь таслаад л...
    Хүслийнхээ тэнгэр рүү хааяа нэг
    Цаасан онгоц нисгэж
    Тааралдсан шувуу бүрийг
    Бахдахынхаа эрхэнд
    Цаасан шувуугаа буцааж дуудаад л...
    Залуу нас чи
    Ямар их завтай юм бэ

    /2009.04.25/"


    (Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)

    Ц.Баттуяа Шүлэг: Ц.Баттуяа : Намар болдоггүй нутаг
    Оруулсан admin on 2009-04-27 03:48:11 (158 уншсан)

    ts_battuya writes "
    Тэр нутагт би хэзээ ч юм бэ, амьдарч байсан
    Тэгээд тэндэхийн аялгуу зүрхэнд минь хоногшсон
    Тэр нутгийн юм бүхэн сэтгэлд дотно байсан
    Тэнгэрлэг бодролыг би тэндээс тээж ирсэн
    Тэндэхийн модод цав цагаан байсан
    Монос биш гацуур байсан
    Тэндхийн уулс цав цагаан байсан
    Цастай биш цэцэгтэй байсан
    Тэндхийн цэцэгс цав цагаан байсан
    Сарнай биш хонхлой байсан
    Тэндхийн ус цав цагаан байсан
    Булингартай биш сүүтэй байсан
    Тэндхийн юм бүхэн цав цагаан байсан
    Өвөл биш зун байсан
    Тэндхийн юм бүхэн мөнх байсан
    Диваажин биш дэлхий л байсан
    Тэндхийн бүхэн тэнгэрлэг байсан
    Зүүд биш амьдрал байсан
    Тэндхийн модод
    Намрын гунигийг мэддэггүй байсан
    Навчисаа гөвдөггүй тэр модод
    Хүн байсан
    Намар болдоггүй тэр нутаг
    Хүсэл байсан

    /2005.04.10/
    "


    (Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)

    Ц.Баттуяа Шүлэг: Ц.Баттуяа : Урьдын л адил
    Оруулсан admin on 2009-04-21 06:02:43 (190 уншсан)

    ts_battuya writes "Ц.Баттуяа /2008.04.11/
    Урьдын л адил
    Би энэ орой
    Найдвар тавин
    Тэр хаалганы өмнө
    Удаан зогслоо
    Чиний минь сэтгэлийн хаалга
    Урьдын л адил
    Цоожтой байна
    Тэгээд тэрхүү жижигхэн хонхыг
    Урьдын л адил
    Би удаан дарж зогслоо
    Хэн ч хаалга тавьж өгсөнгүй
    Чиний минь сэтгэл
    Урьдын л адил эзгүй байна
    Тэгээд тэр нарийхан гудамжаар
    Удаан алхсаар би гэрийнхээ зүг одов
    Урьдын л адил
    Өглөөний 08 цаг 16 минут
    "


    (Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)

    Ц.Баттуяа Шүлэг: Ц.Баттуяа : Ахиад л гунигийн тухай...
    Оруулсан admin on 2009-04-21 05:58:17 (247 уншсан)

    ts_battuya writes "


    Уучил, ахиад л би гунигийн тухай бичлээ
    Өөр юу ч олдсонгүй юу гэж бүү зэмлэ
    Би таны өмнө сэтгэлээ л дэлгэж байна
    Уучил, би дахиад л нулимсны тухай бичлээ
    Учрыг нь асуулгүй зэмлэхээ бүү урьтал болго

    /2007 он/

    "


    (Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)

    Ц.Баттуяа Шүлэг: Ц.Баттуяа : Өчнөөн олон удаа...
    Оруулсан admin on 2009-04-21 05:57:47 (175 уншсан)

    ts_battuya writes "
    Өчнөөн олон удаа бодож үзсэн
    Өнөөх л өдөн дэрний тухай
    Өчнөөн удаан би шаналж уйлсан
    Өнөөх л гэнэн мөрөөдлийн төлөө
    Өчнөөн олон үдэш би уйтгарлан суусан
    Өнөөх л бүүдгэр сарны дор
    Өчнөөн олон өглөө би гунигтай сэрсэн
    Өнөөх л хяслант орчлон дээр

    Өнөө орой л харин би уйлж яавч чадахгүй

    /2007.08.04/"


    (Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)

    Ц.Баттуяа Шүлэг: Ц.Баттуяа : Дөрвөн мөрт
    Оруулсан admin on 2009-04-17 21:25:46 (413 уншсан)

    ts_battuya writes "


    Хайрын минь зүү орохгүй цоорхойг
    Нөхөх гээд чи
    Тэвнээр хатгасаар бүр
    Шүүр шанага шиг болгочихжээ

    2008.08.26 Ц.Баттуяа

    "


    (Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)

 
Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2009 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn