Follow us on Twitter
Нүүр Гишүүн Сэдэв Шүлэг Өгүүллэг Сургамж Электрон мэндчилгээ Зургийн цомог Шилдэг Хайлт
 

 
  • BIIRBEH.MN by Bataka: Н.Тайванжаргал

    Энэ сэдэв дээр хайх:   
    [ Үндсэн хуудас руу буцах | Шинэ сэдэв сонгох ]

    Н.Тайванжаргал Шүлэг: Ээждээ хэлж амжаагүй сэтгэлийн үгс
    Оруулсан admin on 2010-09-06 20:01:14 (53 уншсан)

    Anonymous writes "
    Цэцгийн үнэртэй биеий нь эмтэлж би төрчихөөд
    Цэл залуу насы нь булааж би өсчихөөд
    Мөнх амьтай гэж ээжийгээ би хичнээн их дууллаа даа
    Мөнхийн усыг олноо гэж ээжийгээ би хичнээн их хуурлаа даа

    Хүүдээ ээж минь гомдсон байх даа
    Хүний орчлонгоос явтлаа сэмэрсэн байх даа

    Амьдралын сайхныг нь уйлахаараа айлгаж булаачихаад
    Амь амьсгалы нь өвдөхөөрөө айлгаж зовоочихоод
    Шүүдрийн усаар цай чанаж өгнөө гэж би ээжийгээ хичнээн их хуурлаа даа
    Шүтэж амьдрах атал би харин хичнээн ихээр зовоолоо доо"


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 2959 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 5)


    Н.Тайванжаргал Шүлэг: Н.Тайванжаргал : Бүсгүйг зөвхөн хайрла
    Оруулсан admin on 2010-08-20 10:18:00 (197 уншсан)

    Anonymous writes "
    Хэн ч хайрласан
    Хэн ч харамласан
    Бүсгүйг зөвхөн хайрла
    Хэлтгий заяаг нь тэгшитгэж
    Энхрий аалийг нь сэвтээлгүй
    Бүсгүйг зөвхөн хайрла

    Амьдрал гэж
    Алимны амт нь бүсгүй хүн байдаг юм
    Амь бие сэтгэл гурав нь
    Бусдын төлөө байдаг юм
    Наран доор тэр өнгөтэй явдаг ч
    Насны цэнд гундчихсан нь байх вий
    Бүсгүйг зөвхөн хайрла
    Дурлалын шархыг эдгээдэг
    Цагаан увьдасанд ээнэгшиж
    Дур хүслий минь булаачихдаг
    Энгэр халуун хайранд нь хоргодохдоо ч
    Бүсгүйг зөвхөн хайрла"


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 4322 байт | 1 сэтгэгдэл | Шүлэг | Оноо: 5)


    Н.Тайванжаргал Өгүүллэг: Н.Тайванжаргал : Өртөөний морьд
    Оруулсан admin on 2010-08-10 11:57:10 (123 уншсан)

    Anonymous writes " Дуниартсан хөндийн дундах хэдэн бор толгодын энгэрт зэрэгцүүлэн барьсан өртөөний гурван том гэр байх агаад хажууханд өртөөний ажилчдын хэдэн жижигхэн гэр харагдана. Гурван том гэрээс хүмүүс орж гаран нааш цааш их л яаруу гүйлдэнэ .Гэрийн гадаа хэдэн хүн адуу хураан бөөн тоос босгох агаад өндөр хээр морь унаж урт уурга барьсан хүрэн тэрлэгтэй идэр насны эр морь уургалан бусад нь оосорлох аж .
    Энэ хүнийг Гэлэг гэх бөгөөд өртөөний адуу хариулсаар даруй зургаан жил болжээ.
    Тэрээр хур дэлтэй хүрэн морь уургалан авахад нь тохойндоо хэдэн хазаар ногт углаж дээлийнх нь хормой нь урагдчихсан нэгэн эр морийг оосорлохоор очиход морь гэнэт цоройж толгой дээр нь гарах шахан цамнахад нь."


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 21186 байт | 1 сэтгэгдэл | Өгүүллэг | Оноо: 5)


    Н.Тайванжаргал Өгүүллэг: Н.Тайванжаргал : Тэрэгний морь
    Оруулсан admin on 2010-07-23 09:49:07 (131 уншсан)

    Anonymous writes "Н.Тайванжаргал
    Тэр нэгэн бараан шөнөөс хойш миний амьдрал орвонгоор эргэсэн дээ.

    Ямар азаар “тэнгэрийн амьтан” гэж биднийг дээдэлдэг энэ сайхан нутагт төрвөө гэж цэцэг дэвссэн уудам талынхаа хээрийн хөх салхийг хага зүсэн давхидаг байлаа даа.
    Гэтэл энэ бүхэн зүүд юм шиг хаашаа алга болчихвоо.
    Харин одоо.
    Ямар үйлийн үрээр ийм тавилантай учирваа гэж өөртөө л харамсана.Тал хээрийн минь дэндүү сайхан үнэртэй агь таанын үнэр минь үнэртэхгүй хээрийн сэвэлзүүр зөөлөн салхиа сөрөн давхидаг эрх чөлөө минь байхгүй.
    Гагцхүү адайр ааштай эзэн ,хог новшны эхүүн үнэр, хотын их чимээ шуугиан энэ бүхэнтэй хүчээр шахуу л эвлэрчээ.

    "


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 9211 байт | 1 сэтгэгдэл | Өгүүллэг | Оноо: 4)


    Н.Тайванжаргал Өгүүллэг: Н.Тайванжаргал : Наадмын өдрүүд бороотой байдаг
    Оруулсан admin on 2010-06-29 17:23:22 (253 уншсан)

    Anonymous writes " Өглөөний сэрүүн агаар таатай нь сайхан. Зүүн урдаасаа үе үе зөөлөн салхи урин сэвэлзэх бөгөөд өглөөний тод шаргал наран газрын их нүдэн талыг туулж барах гэж холын холд алдлах аж .Өнөөдөр эхний наадмын өдөр .Бүрэн наадамд сойж буй морьдоо ногоо сайтай газар авч хонон өл хоолы нь тааруулаад буцаж байгаа нь энэ байв .Тэрээр энэ жил зургаан насанд нийтдээ арав гаран морь уяж байгаа бөгөөд өнөөдөр уралдах азарга даагаа шүдлэн гурван насны зургаан мориныхоо хоолыг тааруулахдаа тэнгэрийн байдлыг давхар ажихаа мартсангүй .Ер нь жилийн жилд л наадмын өдрүүд заавал бороотой байдаг билээ . "

    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 11812 байт | 1 сэтгэгдэл | Өгүүллэг | Оноо: 4)


    Н.Тайванжаргал Өгүүллэг: Н.Тайванжаргал : Адууны заяа
    Оруулсан admin on 2010-06-28 11:01:37 (126 уншсан)

    Anonymous writes " Асга хавцал ихтэй сүрлэг улаан уулын бэлээр цөөхөн бог бэлчиж яваа нь харагдана,Энгэрийн жижигхэн байц толгой дээрээс нэг хүн бууж хонины араас алхлаа,Хүрэн тэрлэгнийхээ хормойг шууж гартаа ахархан шилбүүр барьсан энэ 40 эргэм насны энэ эрийг Доржхүү гэх аж.

    Доржхүү уг нь сумын төвийн хүүхэд аав ээж захиргаанд багахан албан тушаал хашдаг байв, Сумын төвийн хүүхдүүдийн л адил шороо тоостой гудамжинд бөмбөг өшиглөж өссөн билээ.Сургуулиа төгсөөд л хэрэг төвөгт орооцолдож ээж аавын чихийг халууцуулах болсон тул шалавхан цэрэгт явуулсан ч.цэрэгт ирээд мөн л зүгээр байсангүй хэрэгт холбогдож арай л дээлээ нөмөрчихсөнгүй нэг юм халагдаж ирэв.Жил тойрон хийх юмгүй аав ээжийнхээ үйлийг барж байж нэг гэгээтэй мэдээ дуулгасан нь эхнэр авна гэж дуулгасан хэрэг байв,Цаад айл нь мал хуй сайтай хөрөнгө чинээтэй нутгийн нэр хүндтэй айл байсанд аав ээж нь ихэд олзуурхаж байв."


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 11183 байт | Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 5)


    Н.Тайванжаргал Шүлэг: Н.Тайванжаргал : Сувдан сарт
    Оруулсан admin on 2010-06-16 21:01:00 (136 уншсан)

    Anonymous writes " Оройн нар уулсын оройгоор далд орж улааран шаргалтах туяа нь аажмаар замхарч бүрий нөмрөв. Тэнгэрт гэгээ муутай шинийн тавны сар сэмжин үүлний дундаас цухуйх агаад харанхуй дунд хэдэн бараан адуу сүүмийж хааяа нэг тургилах нь дэргэд юм шиг тод сонсогдоно.Ойролцоохон нохой хуцах нь чимээ сонссон бололтой . Удалгүй алсаас машин дуугарч баруун доод хөндийгөөс гэрэл анивчих нь тод харагдана.Машины дуу ойртож гэрэл нь тодорсоор нөгөө хэдэн адууны хажуугийн зүүн хөтлөөр даван оронгуут гэрэл нь цаад уулын оройд тусаж нэг далд орон муригнасаар нэгэн жалга гатлан гарч ирвэл машины гэрэлд хоёр гэр орж ирэв.Хотон дахь цөөвтөрхөн бог нь дэрхийн үргэж хоёр нохой машины хойгуур урдуур хоргоон ээрэхэд баруун талын гэрээс гарч ирсэн хүн нохойгоо хорив.”Ланд ” 200 машины хаалга онгойж дөрвөн хүн бууж баруун талын гэрлүү орохдоо нохой хорьсон хүнтэй мэндлэн гэрт орлоо.Унинд уясан бүдэгхэн гэрэл ёлтойх агаад орж ирсэн хүмүүсийг 4-6насны бололтой хоёр хүүхэд сонирхон харна.Гэрийн эзэн Сүхээ гэж 40 эргэм насны хүрэн царайтай эр өврөө уудалж хөөрөгөө гарган хамгийн дээд талын хүнд барингаа
    - За сайхан хаваржиж байна уу ?Хаанаасаа хаана хаа хүрч явна гэхэд Дээд талд нь суусан хижээл насны цэргийн эрээн хувцастай хүн
    "


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 17875 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)


    Н.Тайванжаргал Шүлэг: Н.Тайванжаргал : Хүслэн болчихож
    Оруулсан admin on 2010-06-10 01:30:20 (116 уншсан)

    Anonymous writes "
    Гунигаа сэмлэж би бодол дундуураа тууччихаж
    Гурван цагийн өнгөнөөс дэвэрч чамд би яарчихаж
    Гунхсан биеийн чинь аалийг бусдаас харамлан байж
    Гутарч үзээгүй сэтгэл минь дурлалын зовлонд уначихаж

    Үг өгүүлбэр хоёрын дундуур минь хайртай гэдэг үг шургачихаж
    Үнсэх таалахын завсар сэтгэл минь хэдийн яарчихаж
    Үүд хоймрын чөлөөг ч чамтай хамт ойртуулж
    Үйлийн цагаан тойрогт хамтдаа байхын хүслэн болчихож

    Мөр мөрөө түшин суухын мөрөөсөл болчихож
    Мөн олон жилийг чамтай туулна гээд мөрөөдчихөж
    Мөнгөний өмнө мөхөхгүй
    Амьдралын өмнө арчаагаа алдахгүй ч

    Хайрын өмнө би хайлчихаж
    Харин чи миний хүслэн болчихож
    "


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 1308 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)


    Н.Тайванжаргал Өгүүллэг: Н.Тайванжаргал : Хээр морины овоо
    Оруулсан admin on 2010-05-17 19:57:16 (130 уншсан)

    Anonymous writes "
    Намрын сүүл сараар эхний цас хэдийн орж шаргал хөндий өнгөө солин дуниарах аж..Хөндий уруудан бараан морьтой хүн дөтөлсөөр ирэх аваас. Энэ бол нутаг олондоо нэртэй “баавай”хэмээн авгайлагддаг Бадарч өвгөн байв. Насаараа адуу малласаар насны тэтгэвэрт гарсан бөгөөд өнөөдөр нутгийн үе тэнгийн нэг хөгшнийд очихоор яваа нь энэ байлаа. Айлд очихоор зорьж байгаа гол учир нь саяхан хотоос хүүхдүүд нь ирж хот авч явах болсонд байв .Тэрээр нэг нутгийн нэг голын насаараа нөхөрлөсөн Тангад хэмээх өвгөнийд хот явахаасаа өмнө ороод ирье гээд мордсон энэ байлаа . Бадарч өвгөн том модон агар эрхиэ шаржигнуулан амандаа мааниа уншин хээр морь сүүл хөдөлгөн алхах аж . "


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 9833 байт | 1 сэтгэгдэл | Өгүүллэг | Оноо: 5)


    Н.Тайванжаргал Шүлэг: Н.Тайванжаргал : Эс
    Оруулсан admin on 2010-05-09 23:30:33 (104 уншсан)

    Anonymous writes "

    Болжморын сүүдэр доор нь даарчихдаг
    Борооны ганц дусалд нь норчихдог
    Ертөнцийн дэргэд би жижигхэн ээ
    Ерөөсөө би байсан байгаагүй нь ялгаагүй
    Шоргоолж гүйж явааг хэн ч анзаардаггүй шиг
    Шороо хөдөлгөж яваа намайг ертөнц анзаарахгүй
    Энд яваа намайг
    Тэнд байгаа ертөнц анзаарахгүй "


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 1292 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)


    Н.Тайванжаргал Шүлэг: Н.Тайванжаргал : Найздаа
    Оруулсан admin on 2010-04-17 09:17:42 (283 уншсан)

    Anonymous writes "

    Хэзээ нөхөрлөснөө мэдэхгүй ч
    Хэн хэн нь ухаан төлжөөгүй байхдаа найзалсан анддаа зориулав

    Нууж унагасан нулимс бүхний ихэр дуслын нэг нь минийх байсан
    Нууцхан шаналж явсан сэтгэл бүхний хайлан минь андынхаа зовлонг нимгэлэх ухаан байсан

    Дур булаам бүсгүйд зэрэг дурлаж явсан минь бидний дурсамж байсан
    Дурлаж яваад хаягдсан бүтэлгүй хайрын түүх бид хоёрын азгүйтэл байсан

    Найз минь чи бид хоёр олон хаврын нялх ногоотой урт өдрүүдийг хамт элээж дээ
    Нартай өдөр өдрийн түүчээнд насаа зэрэг нэмж олон жилийн хаврыг үджээ

    "


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 4022 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 5)


    Н.Тайванжаргал Шүлэг: Н.Тайванжаргал : Догины тал минь
    Оруулсан admin on 2010-01-25 23:17:15 (178 уншсан)

    Anonymous writes "
    Нөмгөн хөрсөн дээр нь хөлбөрч
    Нүүж яваа үүлэн доор сүүдрээ тэвэрсэн
    Үүл нөмөрч цэцэг дэвссэн догины тал минь ээ
    Таана мангиртай чинь би амиа хувааж төрсөн
    Тарвага зурамтай чинь би амьдралаа хувааж өссөн "


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 1448 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)


    Н.Тайванжаргал Шүлэг: Н.Тайванжаргал : Амьдрал
    Оруулсан admin on 2009-12-13 04:26:49 (202 уншсан)

    Anonymous writes "
    Амьдрал гэж
    Алимны амт нь хайр байхад
    Цаг хугацаа чи бид хоёрыг л тойрон эргэж
    Цаашаа ч үгүй
    Наашаа ч үгүй болзоонд хамт зогсодгосон
    Энэ л сайхан үед
    Үндэсгүй хэрнээ цэцэг дэлбээлж
    Үзүүргүй моддын оройд шувууд
    Хос хосоороо суудагсан

    Амьдрал гэж
    Алимны үнэр нь дурлал байхад
    Сүрчигнээс илүү дурлалын үнэр хамар цоргиж
    Сүүдрээс дутуугүй наранд атаархсан дурлал байсансан
    Энэ л сайхан үед
    Ганган шаавай аалинд унаж тусан
    Гангар шаазан шиг шиг сэтгэл догдолдогсон
    "


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 1849 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)


    Н.Тайванжаргал Шүлэг: Н.Тайванжаргал : Хайр
    Оруулсан admin on 2009-12-13 04:22:05 (365 уншсан)

    Anonymous writes "
    Эвлэсэн хоёр сэтгэл арга билэг шиг тэврэлдэж хононо
    Эрхэлсэн хоёр харц бие биенээ өмчилж хайрлана
    Амьдрал чи бид гурав чандмань хэлхээнд найрлана
    Аз жаргалын хундагыг хайрынхаа л төлөө тулгана

    Болзоонд очсон шөнөөр бороо шиг нойтон хононо
    Богинохон шөнүүдээ цуглуулж наранд дэвтээнэ
    Өглөөний нарнаар босохоос өмнө нь
    Өлмийн цагаан мөрий нь тэмтэрч би барина
    "


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 2690 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)


    Н.Тайванжаргал Шүлэг: Н.Тайванжаргал : Хайрлахсан
    Оруулсан admin on 2009-09-20 08:35:15 (620 уншсан)

    Anonymous writes "
    Үнгэчих вий гэж үнсэхээс айхдаа чамайгаа зөөлөн зөөлөн үнсэж хайрлахсан
    Үргээчих вий гэж чанга ярихаас айхдаа чамдаа хайртай гэж зөөлөн зөөлөн хэлэхсэн

    Өвтгөчих вий гэж тэврэхээс айхдаа чамайгаа зөөлөн зөөлөн тэврэхсэн
    Өөр хүнийх болчих вий гэж айхдаа чамайгаа харамлан харамлан таалахсан

    Үйл үйлээ дагадаг шиг чамайг л дагаж чамайгаа л дагуулж амьдрахсан
    Үхэх төрөхийн дундах өчүүхэн энэ л цаг хугацааг чамтайгаа л хамт туулахсан "


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 3184 байт | 4 санал | Шүлэг | Оноо: 5)


 
Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2009 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn