Follow us on Twitter
Нүүр Гишүүн Сэдэв Шүлэг Өгүүллэг Сургамж Электрон мэндчилгээ Зургийн цомог Шилдэг Хайлт
 

 
  • BIIRBEH.MN by Bataka: ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу

    Энэ сэдэв дээр хайх:   
    [ Үндсэн хуудас руу буцах | Шинэ сэдэв сонгох ]

    ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу Шүлэг: Уучил
    Оруулсан admin on 2010-03-30 02:54:27 (330 уншсан)

    eegiihuyag writes "
    Би дурлаагүй ээ охин чамдаа
    Бие галбир царай зүс чинь таалагдсан
    Би хайрлаагүй ээ найз чамдаа
    Бүлээн уруул зөөлөн гарыг чинь амталж үзэх гэсэн юм
    Тачигнасан чанга инээд чинь анхаарал татаж
    Танхил уяхан бие чинь хорхойг минь хүргэж
    Үг солиход яадаг бол гэх бодол харван төрж
    Үнсхэд минь яах бол гэхээс сонин санагдсан юм
    Уучлаарай намайг хонгор минь
    Урдах амьдралд чинь хөндөлссөн бол
    Өршөөгөөрэй найзыгаа охин минь
    Өмнөх амьдралд чинь саад болсон бол
    Ганцхан би чамаас үүнийг л гуйя
    Хэрэг болох юм бол өвдөг сөгдөн гуйя

    eegiihuyag   www.bbbbtttt@yahoo.com "


    (Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)

    ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу Өгүүллэг: Валентин
    Оруулсан admin on 2010-03-28 03:25:51 (184 уншсан)

    eegiihuyag writes " Түүний гэрийн гадаа хэдэн цаг зогссоноо мэдэх юм алга.
    Ямар ч байсан Төмөрөөг иртэл хүлээнээ гэж өөртөө тангараг тавин зогсоно.Исгэрэх салхи хацар илбэн нүцгэн гарыг минь аажим аажимаар өвтгөх мэт.Барьсан шоколад минь хэлбэрээ алдаж гаранд минь наалджээ.Салхины аясаар үс минь хийсэж, түүнийг хүлээх урам аажим аажимаар хугарна.Тэнгэрт одод түгэн сарыг бяцхан үүл халхална.Үүл гэрэлт сарыг хүйтэн жихүүн салхинаас хамгаалах гэсэн мэт өчүүхэн ч хөдлөхгүй байх юм. Тиймээ тэр үүлийг хараад өөрийн эрхгүй хацар даган нулимс бөмбөрч бас тэр хэмжээгээрээ их зориг хүч авна.Бяцхан хэрнээ үзэсгэлэнтэй харагдах үүлэнд би чамшиг зоригтойгоор түүнийг хүлээнээ гээд алгандаа наадсан шоколадаа хэлбэрт оруулах гэж бээрсэн нүцгэн гараараа илбэн зогсоно. Цагийн зүү чаг чаг чаг.......Магадгүй яг одоо л өгөх гэж гаргасан энэ их зориг дахиад хэзээ ч надад ирэхгүй байж мэднэ..Тиймдээ ч би чамайг иртэл чинь хүлээнэ.Саран үүл хоёрыг хань болгон хүлээнэ.

    Төрөөд үхдэг орчлонд
    Гомдоллоод би яах вэ
    Чамд дурласан сэтгэлээ
    Зэмлээд би яах вэ

    www.bbbbtttt45@yahoo.com"


    (Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 5)

    ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу Шүлэг: Чи /шүлэг 2/
    Оруулсан admin on 2010-03-28 00:31:51 (206 уншсан)

    eegiihuyag writes "Гишигсэн газар болгоноос чинь хайрын сарнай дэлгэрсэн
    Хэлсэн үг болгоноос чинь ухаан хайр ойлгогдсон
    Зөрөн өнгөрөх хомхой мод ч гөлөрмөөр
    Замбуулингийн хамаг сайн сайхны цогц нь болж төржээ чи
    Сэвлэгний сайхан үнэрт нь толгой эргэн мансуурч
    Сэтгэлийн гүн дэх үгээ чамд хэлмээр байвч
    Сэргэлэн хөөрхөн царайд чинь хээрийн салхи хүргэмээргүй
    Дэндүү булбарай чамд юу ч ширүүдмээр
    Ямархан азаар би хүн болж төрөөд
    Ялдамхан энэ бүсгүйд хайрын шүлэгийг бичив
    Орчлонд би бурханы зурснаар төрсөн юм
    Онгон хайраа охин чамд өгсөн юм
    Тэнгэр чамайг надтай учираг гэж явуулжээ
    Тансагхан хайрын амталж мэдрэг гэж илгээжээ,

    eegiihuyag       www.bbbbtttt45@yohoo.com "


    (Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)

    ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу Шүлэг: Чамд
    Оруулсан admin on 2010-03-27 05:28:19 (370 уншсан)

    eegiihuyag writes "Яргуй нүүдлэх мэт хайраа дэлгэн чиний зүг очсон ч

    Яруухан бороотой уйт үдшээр ганцаар л буцахаас

    Яахаа мэдэхгүй унаад л салхины аясаар хийсэх навч адил

    Янагхан зангий чинь задгай мансууралд зүрхээ би зөндөө шархлууллаа

    Зөөлөн салхи моддын нулимсыг хийсгэн одход

    Зөрүүд зангаа би буцах шувуудын ганганаад дайллаа

    Зүйргүй уран үгсийг цэцгэс мэт өлмийд чин дэвсээд нэмэргүйч

    Зөвхөн чинийхээ төлөө бурхандаа 1000-тай залбирсан,
    eegii huyag
    www.bbbbtttt45@yahoo.com"


    (Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)

    ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу Шүлэг: 4 мөрт
    Оруулсан admin on 2010-03-23 01:59:28 (334 уншсан)

    erkaa writes "Чи намайг хайрлавал
    Чинийх болсон ч яахав би
    Чи намайг түлхвэл
    Хэнийх ч байсан яахав би

    erkaa_0501@yahoo.com"


    (Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 1)

    ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу Шүлэг: Би хайр гуйхгүй
    Оруулсан admin on 2010-02-18 21:13:27 (552 уншсан)

    Anonymous writes "Би хүнээс юм гуйх дургүй
    Хэрэгцээтэй бүхнээ өөрөө аваад хэрэглэнэ
    Арга ядсан үедээ гэхдээ хүнээс мөнгө асууна аа
    Аль болох түргэн хугацаанд амласан ёсоороо заавал буцааж өгнө
    Нөхдийнхөө дунд би чинь шударгаараа алдаршсан хүн
    За гэсэн л бол Ёо гэдэггүй хүн
    Тийм зантайдаа ч уу, худал үгийг хамгаас жигшдэг юм
    Хайртай, ханилж сууна гэж гэнэн сэтгэлээр минь тоглосон хуурамч чамаас
    Хайрлаач гэж хайр гуйж амьдрахгүй ээ би "


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 1 сэтгэгдэл | Шүлэг | Оноо: 1)


    ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу Шүлэг: Чи
    Оруулсан admin on 2009-12-02 00:34:28 (404 уншсан)

    Anonymous writes "
    Чи цахим хүйтэн есийн жавар шиг хийморь сэргээж
    Чин зүрхний халуун амрагийн хайр ундрааж
    Бодолд сунах харгуй замыг гэрэлтүүлж
    Буурал мөнгөн өвлийн шөнөөр зүүд ноёлох юм
    "


    (Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)

    ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу Шүлэг: Миний бодол
    Оруулсан admin on 2009-08-18 02:14:07 (936 уншсан)

    Anonymous writes "

    Бүсгүй минь чи алхал
    Бүсэлхийнээсээ гэрэл цацраан алхал
    Чадаж байгаа юманд арга байхгүйн үнэн дээгүүр алхал
    Чамайг л харах гэж төрснөө хорвоо мэдрэг
    Эмс охид чамд атаархан толиныхоо өмнө эргэлдэж
    Ээж аавдаа гомдон нүүрээ даран уйлаг
    Сайхан төрөөгүй тэдний зовлонг чи мэдэхгүй шиг
    Сайхан төрхийн зовлонг тэд бас мэдэхгүй ээ

    "


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 664 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)


    ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу Шүлэг: Миний шүлэгнүүд
    Оруулсан admin on 2009-08-17 01:49:54 (680 уншсан)

    tzman writes "Энэ бол Золжаргалын хувийн өмч

    Амьдралаа гэж…
    Алгаа тосон угтахад
    Май гээд зовлон өгчихнө
    Үгүй ээ авахгүй гээд буцахад
    Зүгээрээ тоглосон юм гэнэ
    За за буцаад очъё гэхэд
    Май дахиад нэг зовлон…
    Т.Золжаргал
    2005 он


    Сайн байна уу? Ирээдүйн хань минь
    Сартай шөнийн тэнгэр дор
    Сийрүүлэн буулгаж буй бодолын сэвшээ
    Салхин шивнээ үгстэй
    Энэхэн захидал хүрэх өдрийн
    Эгзэгтэй мөч, тэрхэн үеийн мэндийг
    Хэзээ учирхаа мэдэхгүй ч
    Хайрыг минь дүрэлзүүлэн асааж
    Хатан зүрхний минь эзэн болох
    Хонгор амраг чамдаа хүргэхийн ялдамд
    Зүгээр ч үгүй бас чи бидэн хоёрын сэтгэл
    Зөнгөөрөө учиран золгохыг хүсэн ерөөе өө
    Хайрын зөрлөгөөр хэсүүчлэх онгон зүрх
    Хосоо хайсан ягаахан сарнай
    Халх үзэгслэн гоо чамд
    Хэзээ хаана учирхаа мэдэхгүй
    Хонгор амраг нь
    Хаяг нь тодорхойгүй зурвас илгээхийг хүслээ
    Хариу захидал бичих эсэхээ
    Халх үзэгслэн та өөрөө мэдээрэй
    Т.Золжаргал
    2008он

    "


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 11565 байт | 1 сэтгэгдэл | Шүлэг | Оноо: 5)


    ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу Шүлэг: №10 Ганчимэг
    Оруулсан admin on 2009-07-04 07:36:33 (402 уншсан)

    baatar_icc@yahoo.com writes "
    Энд хүмүүс
    Амаа ангайж зажлуургүй хоол ирэхийг хүлээнэ
    Энд хүмүүс
    Амыг нь олж хийх гэж хөрөнгөтний шалгарал явагдана
    Энд хүмүүс
    Амандаа орсон шар тосыг хэлээрээ түхлэж хөглөнө
    Энд хүмүүс
    Амнаасаа алдсан олзоо буслын араанаас булаана
    Энд хүмүүс
    Нүд нүдээрээ бус
    Амных нь хэмжээ
    Арааных нь хурцаар
    Нэгнээ таньдаг болоод
    Ийм нэг хувьсгалд хүн төрөлхтөн бэлтгэнэ"


    (Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 5)

    ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу Шүлэг: №6 Ууганбаяр
    Оруулсан admin on 2009-07-04 07:36:15 (682 уншсан)

    baatar_icc@yahoo.com writes "
    Авилгал

    1
    Шар хүрэмтэй ноход гудамжны үзүүрт цуглана
    Шартсан, шалигласан тухайгаа шөнөжингөө ярилцана
    Харин хар хүрэмтэй ноход
    Хаа сайгүй харанхуй гудамжинд өнгө даган бөөгнөрнө
    Цагаан цувтай муурнууд
    Бараа сураггүй их удлаа...
    2
    Урьд үүлс нүүж цас унадаг нутагт
    Өнөөдөр уулс нүүж ус хатдаг болж
    Урьд цоорхой байсан халаасчин
    Өнөөдөр цоор хөгжим шиг болж
    Урьд зүрх байсан газар
    Өнөөдөр салхи хатаж сар хагдардаг болж
    Урьд минийх байсан нутаг
    Өнөөдөр хүнийх болж
    Урьд хүн байсан хүмүүс
    Өнөөдөр..."


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 4 санал | Шүлэг | Оноо: 0)


    ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу Шүлэг: №4 Нарангэрэл
    Оруулсан admin on 2009-07-04 07:35:51 (479 уншсан)

    baatar_icc@yahoo.com writes "
    АВИЛГАЛ
    Худалдагчийн гэрт
    Хулгай оржээ
    Хулгайчийг бариад
    Хуулиар шалгахад
    Авсан зүйлс нь
    Аавынх нь цаг, мөнгө
    Эгчийнх нь хүсэл, зорилго
    Эмэгтэй дүүгийнх нь мөрөөдөл
    Бас өөрийнх нь өөдрөг бодол
    Багагүй боломжтойгоо байв
    Сандарсан худалдагч
    Саналаа өөрлчлөв
    "


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 1405 байт | 1 сэтгэгдэл | Шүлэг | Оноо: 5)


    ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу Шүлэг: №2 Баяраа
    Оруулсан admin on 2009-07-04 07:35:32 (489 уншсан)

    baatar_icc@yahoo.com writes "
    Урд шөнө би хар дарж зүүдэллээ
    Амиа хорлосон тогооч нарын гэгээн дурсгалд зориулав
    “ Ярзайтал инээсэн халбага сэрээнүүд,
    Бурзайтал өрсөн бууз хуушуурнууд,
    Тураалд орсон хятад гоймонгууд,
    Туурч цэврүүтсэн тутрага будаанууд,
    Юм нь ирсэн шүүрэн шанаганууд,
    Юмаар дүүрэн сав суулганууд,
    Гүн түлэгдэлтэй хайруулын тавагнууд,
    Гүн согтолттой гоолиг хундаганууд,
    Дэлбэртлээ уурласан оргилуун дарснууд,
    Дэлчгэр балтгар хүнсний ногоонууд,
    "


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 1481 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 1)


    ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу Өврийн дэвтрээс
    Оруулсан uvriindevter on 2009-07-03 04:36:58 (294 уншсан)

    Anonymous writes "

    "Өврийн Дэвтэр" яруу найргийн реалити шоуны ялагч 7-р сарын 4-ний Бямба гагагт 21:30 -аас Eagle телевизээр. 

        Тэмцээний ялагч 1.000.000₮, өөрийн шүлгийн түүвэр номоо 1.000 хувь хэвлүүлэх эрхийн эзэн болно.    

    Харин 2-р байр 500% номоо хэвлүүлэх эрх 

    3-р байр 300% номоо хэвлүүлэх эрхээр тус тус шагнагдана.

    "


    (Сэтгэгдэл бичих? | Оноо: 0)

    ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу Шүлэг: №17 Энхболд
    Оруулсан uvriindevter on 2009-06-26 05:41:59 (450 уншсан)

    baatar_icc@yahoo.com writes "

    Авилгал

    1
    Атаа жөтөө жад мэт хурцлагдсан
    Энэ сонин хорвоод
    Алдар нэр тэнгэр тулан мөөг мэт олширсон
    Энэ сонин хорвоод
    Гишгэсэн газрын шавар биед наалдах
    Энэ сонин хорвоод
    Гадаа гарахад хүн хүнээ хэмлэж дуусах
    Энэ сонин хорвоод
    Хачин сайхан амьдарч байна

    "


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 1378 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 5)


 
Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2009 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn