-
 |
Онлайнд байгаа |
 |
|
There are currently, 117 зочин(s) and 1 гишүүд(s) that are online.
You are Anonymous user. You can register for free by clicking here
|
|
|
 |
-
 |
Нэвтрэх |
 |
|
|
Don't have an account yet? You can create one. As a registered user you have some advantages like theme manager, comments configuration and post comments with your name.
|
|
|
 |
 |
Өнөөдрийн шилдэг |
 |
|
|
There isn't a Biggest Story for Today, yet.
|
|
|
 |
-
-
-
| |
-
Шүлэг: Д.Энхбаяр : Намар
Оруулсан admin on 2009-01-01 03:35:48 (529 уншсан)
Д. Энхбаяр МХУЗ-I Намар Саарал өдрүүдээр Газарт унахгүйгээр хаялах цас Гадаа гунганана Зүрх гансарна …. Өвсний бадаг Элсний нүүдэл үл мэдэгхэн цуурайтна Энд би айнам Цэн тогорууны үзэмжит бус сүүдэрт Цэцэг надаас өндөр ургачихжээ. Газрын тэнгэр минь .
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
2723 байт | 1 сэтгэгдэл | Шүлэг
| Оноо: 0)
|
|
Шүлэг: Д. Батмөнх : Хий ертөнц
Оруулсан admin on 2009-01-01 03:33:39 (353 уншсан)
Д. Батмөнх : Хий ертөнц МХУЗ-I дамжааны оюутан
Гэрэлт манан гиеүт саран тэвэрсэн Гил хар шөнийн анир гүмхэн ууланд Нүд минь тэнэж бодол бүдэрнэ Нүцгэн шувуу өдөө хайж нисээд намрыг дуулна Гишгэх газрын өвс харанхуй ууж Ертөнцийн гүнрүү шаргал чимээтэй ургана Гиймэл нар босоо цэцэг эрж Ер бусын орчлонгийн уйт үзэсгэлэнг асганам Бүгчим сэтгэлт цэн…хэрээ буруу дэвээд Бүдэг салхинийх нь хагалбарт бүсгүйн дүр замхарч Бөртийгч оддын хөлд мөнхийн аялгуу гэлдэрнэ Бөгтөр навчсаар урсадаг он цагийн хаана нь би явна вэ? Шивнэх төдий үг сөрөх салхинаас сонсогдоно Ширхэг цагаан цас бололтой Тэмтэрч үзмээрээ Хөх урсгалт гол амрагийн нулимсаар цалгиж Хүйтэн чулуут эргийг нь цамнан цамнан урсана Бадрангуй сар хуурай асгарна Бадаг шүлэг минь харин тэнгэртээ үлдэнэ хий ертөнцөд
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
1 сэтгэгдэл | Шүлэг
| Оноо: 0)
|
|
Шүлэг: Д. Батмөнх : Нэг цаг гучин минутын дайн
Оруулсан admin on 2009-01-01 03:16:59 (500 уншсан)
МХУЗ-I дамжааны оюутан Д. Батмөнх
Дайсан отряадын зүг довтлоход Дайчид байрандаа хэмээн хашгиралдана Юу юугүй дайн эхэллээ Яаж амьд гарна даа хэмээн Ёоёолсон аястай санаа алдацгаана Юухан байх вэ ажилдаа орцгооё
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
1448 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг
| Оноо: 0)
|
|
Шүлэг: Д. Батмөнх : Манцуутай чулуу
Оруулсан admin on 2009-01-01 03:14:47 (422 уншсан)
МХУЗ-I дамжааны оюутан Д. Батмөнх
Бодолд шүлэг хоногшин аяганд мэлмэрэн Болоогүй зүрхнээ нүцгэн сарны гэрэл асгарна Бүлээн бороо шөнөжин шаагиж зүрх гижигдэн Бүгийх чөлөөнөө хар даран зүүдэлнэм Жихүүн жавар час хийсэн хөлчүүн өглөөгүүр Жад барьсан эр хуйв шажигнуулахад Домогт мөнхөрсөн догшин монголын сүлдэн доор Дэлгэрч амжаагүй манцуутай чулуу мяраалнам Бор тэнгэрт хөх саран цухуйхад Болрын өнгөөр сэтгэлийн аяс сувдарна Халин дүүлэх шим ертөнцийн орчлонд Хуй амилсан зүүднээ хий алгадан шанална Далайн усанд манцуутай чулуу хаяв Би үхэж байна Диваажинд очиж сан тавиулжав Би төрж байна Дорнын говьд булаг оргилов Би сэрж байна Дэнгийн гэрэлд шүлэг бичив Би өсч байна 2008. 11.17
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
1 сэтгэгдэл | Шүлэг
| Оноо: 0)
|
|
Шүлэг: А. Долзодмаа : Би эх орны хүү
Оруулсан admin on 2009-01-01 03:12:13 (454 уншсан)
Ховд их сургуулийн МХУЗ- II ангийн оюутан А. Долзодмаа 2008.01.01
Агийн цэнхэр униар нь суунагласан хөх Монгол Алгын чинээ биеийг минь элгэндээ тэвэрсэн хөх Монгол Аугаа их хаадын өмгөөлж үлдээсэн хөх Монгол Агт морьдын туурай нижгэнэсэн тал нутаг Минийх учир би эх орны хүү Эсгий туургат гэрээрээ бахархдаг Монгол Эх болсон газар шороогоо хайрладаг Монгол Эр зориг, шандаст хүлэгтэйгээ Энэ ертөнцөд мөнхөрсөн Монгол Минийх учир би эх орны хүү Алтан соёмбот тугаа дэлхийд намируулсан Монгол Алаг дэлхийн цээжинд нэрээ дуурсгасан Монгол Арвин сүрэг налайн бэлчсэн баян Монгол Амьдралын буман нугачаанд өвдөг сөхрөөгүй Монгол Минийх учир би эх орны хүү
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
1 сэтгэгдэл | Шүлэг
| Оноо: 0)
|
|
Шүлэг: С. Анхбаяр : Барьцгүй хайр
Оруулсан admin on 2009-01-01 03:10:00 (635 уншсан)
С. Анхбаяр 2008. 11.01 Ховд их сургуулийн МХУЗ – IV
Хэлхээтэй нулимсны дусалд дүрийг тань олонтоо урлаж Хээ шаагүй харцанд тань ариун бүхнээ зориулж Мэндийн зөрөөгүй өөрөөс чинь хайр горьдож явсан Миний омголон насны дурлалын эзэн минь ээ. Намайг хайрлана гэж худал шивнэсний чинь төлөө Насан залуугийн гунигаа энгэртээ би юүлчихлээ Намба ихэмсэг бүсгүй заяагаа чиний төлөө аргадаж Нажид ихтэй хорвоогийн тоосонд нь би дэлгэрчихжээ. Лавс лавс цасны малгайлан орох ширхэгт Ламын шар орхимж шиг мөнгөн хяруу гялтганана Өвлийн эхэн сарын будантай тэр үдэш
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
2753 байт | 1 сэтгэгдэл | Шүлэг
| Оноо: 3)
|
|
Шүлэг: Д. Гэрэлмаа : Хааяа хааяа уулзан зүрх алдан зогсохдоо
Оруулсан admin on 2009-01-01 03:02:00 (492 уншсан)
Д. Гэрэлмаа МХУЗ-IV анги /2006-2007 он/
Хааяа хааяа уулзан зүрх алдан зогсохдоо Хайрын хэдэн үг нь журмын босгонд бүдрэхэд Санаа сэтгэлийн минь гунигийн манангаас Сархад шиг гашуун хур буудгаа л Сэтгэлд минь чиний тухай бодол эргэхэд Сэмхэн санаа алдаж гуниг надад төрдөг Сэжүүр нь үгүй аялгуу чиний зүгээс эгшиглэхэд Сэлүүр нь үгүй завиар чиний зүг тэмүүлдэг Даанчиг хичээгээд үл очих алсад Дандаа чи намайг мартаж суудаг Даруухан төрх илүүхэн хайраа нууж Дахиад л би эргэж буцсан байдаг Өр зүрхийг минь туучаад одсон мөрөөр чинь Өглөө бүр хоосон зүүд минь бэдэрдэг Өөртөө бус чамд л гэж тэрлэсэн Өнгө чимэггүй хэдэн мөрт минь л үлддэг Ухаангүй дурлаж хэрвээ чадвал Удахгүй чи “хүн” болно гэчихээд Дарсанд бус дурлалд согтсон намайг Далдхан муулж хорвоо зөрдөг Өнгө алаг орчлонд эн тэнцүүлэх гэж Өөрийгөө бус өрөөлийг хайрлачихаад Өргөстөй сарнай энгэртээ тэвэрч Өнгөгүй зүүд будаж суудаг залуу нас минь ээ.
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
1 сэтгэгдэл | Шүлэг
| Оноо: 0)
|
|
Шүлэг: Ц. Амартүвшин : Сайхан гэгээ
Оруулсан admin on 2009-01-01 03:00:21 (295 уншсан)
Ц. Амартүвшин (Ховд их сургууль, МХУЗ-IV) 2008. 12. 03
* * * Сайхан гэгээ төөнөхөд Саатаж явснаа дурсаач Саруул зуны шөнө Санаж зүүдэлснээ хэлээч Салгуу холын бодолдоо Сэмхэн үгүйлснээ дурсаач Санаандгүй нэг л уулзаж Сайн болсноо мэдрээч Хүрэх зүрхний толтод Хүлээж явдгаа илчлээд Хүүхэн хонгор зангаар Хүнээс нуугдахаа болиоч
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
1984 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг
| Оноо: 0)
|
|
Шүлэг: Э. Алтантогос : Би
Оруулсан admin on 2009-01-01 02:57:00 (416 уншсан)
Э. Алтантогос (Ховд их сургууль, МХУЗ-IV) 2008. 11. 20
Би Зөөлөн чулуут хорвоод Зовох гэж би азтай төрсөн. Заяа төөргөө сөрж Жаргах гэж би зовлонтой учирсийм. Амьдралын амтанд хөл алдаж Арчаагүй нэгэн болохыг би хүсэхгүй Орчлонгийн гашуунд хагсаж Огоот халуунд дурлах гэсэн би.
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
3388 байт | 1 сэтгэгдэл | Шүлэг
| Оноо: 5)
|
|
Шүлэг: Цолмонгийн Баасандорж
Оруулсан admin on 2009-01-01 02:54:46 (291 уншсан)
Цолмонгийн Баасандорж (Ховд их сургууль, МХУЗ-IV) 2008. 12. 07 Догдлол Бүрэнхий нөмрөх цагаар Гуниглангуй ганцаар алхаж явахад Тэнгэрээр дүүрэн шувууд Тэр зүгрүү нисэн одсон. Хаврын орой сэрүүн байсан Харин ямар шувууд байсныг мэдээгүй Дагаад, гүймээр болсон би Дуугаралдсаар, ниссээр тэнгэрт ууссан …Тэгэхэд би догдолсон байсан Дахиад нисэх болов уу гэж ширтсэн Даанч, бараа нь тасарсан …Догдолсон хэвээр цааш алхсан, би
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
1929 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг
| Оноо: 0)
|
|
Шүлэг: Цолмонгийн Баасандорж : Намраас олсон мөрүүд ...
Оруулсан admin on 2009-01-01 02:52:00 (316 уншсан)
Цолмонгийн Баасандорж (Ховд их сургууль, МХУЗ-IV) 2008. 12. 07 Газраас хөндий Ганц навч эргэлдэнэ Явах зүггүй... * * * Уйтгарт аялгуу хорвоог нэвчихэд Улиас л ганцаар Нулимс дуслуулнам. * * * Хавар шувууд ирэхэд Хамт Моддын мөчир дээр Зунжингаа өдөлсөн навчин шувууд Салхиар жигүүр хийн Сэржигнэн нисэн одоход Шувууд бас буцдаг аа.
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
1494 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг
| Оноо: 0)
|
|
Шүлэг: Гомбосүрэнгийн Чулуунцэцэг : Би эзгүй
Оруулсан admin on 2009-01-01 02:50:00 (346 уншсан)
Гомбосүрэнгийн Чулуунцэцэг (Ховд их сургууль, МХУЗ-IV) 2008.10.10 1. Намайг унтсан хойно зүүдийг минь тогш Наран улсаас гараад саран улсад оччихсон байдаг юм Нам гүмхэн байхад зүрхийг минь бүү тогш Намайг дайрсан амьдралыг сонирхоод би хаа нэг тийшээ явчихсан байдаг Зуур зуурхан орших гунигийг бүү тогш Замын цэцгэн дундаас өөрийнхөө мөрийг эрэхээр буцсан байдаг Зогсохын зайгүй урсах нулимсыг минь тогш Зовлонд бууж өгөхгүйн дунд эсрэг урссан байдаг юм
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
2729 байт | 1 сэтгэгдэл | Шүлэг
| Оноо: 0)
|
|
Шүлэг: Гомбосүрэнгийн Чулуунцэцэг : Алсад одох юмсан
Оруулсан admin on 2009-01-01 02:48:24 (351 уншсан)
Гомбосүрэнгийн Чулуунцэцэг (Ховд их сургууль, МХУЗ-IV) 2008.10.10 Алсад одох юмсан Амьтан хүнгүй эзгүй хээр очих юмсан Алаг уулс, бөглүү ойд бүгэх юмсан Амьдралын утга учрыг ханатал мэдрэх юмсан Агаарт дурлалцаж буй шувуудыг харах юмсан Агуйд амьдараад, аажмаар нар шингэж мандахыг үзэхсэн Адуу мал, аалз шавьж амьд бүхэнтэй амьдрах юмсан Аниргүй амьдрал хэрхэн өрнөдгийг мэдрэх юмсан
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
2605 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг
| Оноо: 0)
|
|
Шүлэг: Гомбосүрэнгийн Чулуунцэцэг : Алс аавын нутаг
Оруулсан admin on 2009-01-01 02:46:36 (338 уншсан)
Гомбосүрэнгийн Чулуунцэцэг (Ховд их сургууль, МХУЗ-IV) 2008.10.10 Алс аавын нутаг Шувууд өдөр ирэх тусам хүрээгээ тэлж, навчис хагдрах тусам эгнээгээ эзлэн, намар гуниглах бүр эндээс явахыг яаран, зөвхөн далавчных нь эмзэг турьхан дуу үл мэдэг сонсогдохоос өөр аниргүй нэг намрыг, Ховдын цэцэрлэгийг чимээгүй орхих гэсэн шиг тэнгэрт алгуурхан эгнэжээ.
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
3955 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг
| Оноо: 0)
|
|
Шүлэг: Намсрайн Ариунгэрэл : Гуниг заримдаа надад гоёлын дээл шиг зохидог
Оруулсан admin on 2009-01-01 02:44:27 (698 уншсан)
Ховд Их сургуулийн сургуулийнхаа 30 жилийн ойд зориулав. Ховд их сургуулийн “УТГА ЗОХИОЛЫН НЭГДЭЛ”дугуйлангын оюутнуудын уран бүтээлээс Намсрайн Ариунгэрэл (МХУЗ-IV ангийн оюутан) Бүсгүй гэж… Амгалан – Би амгалан болж сар амтална Алгуурхан тэгээд чулуун дээр Арц болж чамайг ариусгана Амьдрал гэдэг чинь үнэндээ энэ л шүү дээ Модны навч унахад салхины чигийг баримжаалж Морь зүүрмэглэхийн хооронд чамайг зорьж очно Хөл, цэцэгсийн магнайг илэн эрхэлхүйд Хар дэвтрийн хуудсанд гунигаа нууж орхино Амгалан – Би амгалан болж сар амтална Аль хэдийн чамайг /намайг/ бургасны үнэртэй чинь мартчихаад Үүлсийн цуваа шувуу шиг нүүхэд Үйтэн хуараар гоёж хүний эхнэр болно Амгалан – Би амгалан болж сар амтална Аргамжаатай юм шиг хэн нэгэнтэй нэгэн насаараа амьдарна. Гуниг заримдаа надад гоёлын дээл шиг зохидог Үнэр минь цаг хугацааны түшиг болно оо Үүр шөнийн заагт шинэ цас амьсгалж төрсөн Саяхан л би өвсний цоргоор лимбэ хийж тоглодог Цаг хугацааны гэрэлт хуудсыг яасан ч хурдан эргүүлээв дээ
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
3339 байт | 2 санал | Шүлэг
| Оноо: 0)
|
|
| |
-
-
 |
Зургийн цомог |
 |
|
|
Та өөрийн компьютер дээрх олон зургаа хаана юу байгааг нь мэдэхгүй зовж байна уу! Тэгвэл та энэ зураг дээр дарж дэлхийн хамгийн шилдэг зураг зохион байгуулах программыг үнэгүй татаж суулгаарай!

mongolia2007year-225.JPG
Хэмжээс: 600x450 86k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 682

khuv5-024.JPG
Хэмжээс: 600x450 79k
Сэтгэгдэл: 1
Үзсэн: 747

Бэлэгдэгч
Хэмжээс: 586x600 154k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 713
|
|
|
 |
-
-
-
 |
Архив (сараар) |
 |
|
Та аль нэг сар дээр дарвал тухайн сард нэмэгдсэн мэдээллүүдийн жагсаалт гарах болно.
-
9 сар, 2010 он -
8 сар, 2010 он -
7 сар, 2010 он -
6 сар, 2010 он -
5 сар, 2010 он -
4 сар, 2010 он -
3 сар, 2010 он -
2 сар, 2010 он -
1 сар, 2010 он -
12 сар, 2009 он -
11 сар, 2009 он -
10 сар, 2009 он -
9 сар, 2009 он -
8 сар, 2009 он -
7 сар, 2009 он -
6 сар, 2009 он -
5 сар, 2009 он -
4 сар, 2009 он -
3 сар, 2009 он -
2 сар, 2009 он -
1 сар, 2009 он -
12 сар, 2008 он -
11 сар, 2008 он -
10 сар, 2008 он -
9 сар, 2008 он -
8 сар, 2008 он -
7 сар, 2008 он -
6 сар, 2008 он -
5 сар, 2008 он -
4 сар, 2008 он -
3 сар, 2008 он -
2 сар, 2008 он -
1 сар, 2008 он -
12 сар, 2007 он -
11 сар, 2007 он -
10 сар, 2007 он -
9 сар, 2007 он -
8 сар, 2007 он -
7 сар, 2007 он -
6 сар, 2007 он -
5 сар, 2007 он -
4 сар, 2007 он -
3 сар, 2007 он -
2 сар, 2007 он -
1 сар, 2007 он -
12 сар, 2006 он -
11 сар, 2006 он -
10 сар, 2006 он -
9 сар, 2006 он -
8 сар, 2006 он -
7 сар, 2006 он -
6 сар, 2006 он -
5 сар, 2006 он -
4 сар, 2006 он -
3 сар, 2006 он -
2 сар, 2006 он -
1 сар, 2006 он -
12 сар, 2005 он -
11 сар, 2005 он -
10 сар, 2005 он -
9 сар, 2005 он -
8 сар, 2005 он -
7 сар, 2005 он -
6 сар, 2005 он -
5 сар, 2005 он -
4 сар, 2005 он -
3 сар, 2005 он -
1 сар, 2005 он
|
|
|
 |
|