Follow us on Twitter
Нүүр Гишүүн Сэдэв Шүлэг Өгүүллэг Сургамж Электрон мэндчилгээ Зургийн цомог Шилдэг Хайлт
 

 
  • BIIRBEH.MN by Bataka: Ардын аман зохиол

    Энэ сэдэв дээр хайх:   
    [ Үндсэн хуудас руу буцах | Шинэ сэдэв сонгох ]

    Ардын аман зохиол Ардын аман зохиол: Сартуул Б.Бат-Эрдэнэ : ХӨӨ ХУЯГ
    Оруулсан admin on 2010-08-06 11:26:55 (126 уншсан)

    Anonymous writes "(Балчирхан байхад минь аавын минь хэлж өгсөн сургамжит домог оршивой)

    Эртээ урьдийн цагт гэнэм. Чухам хэдүйд гэдгийг би яг одоо ам мэдэн бурж чадахгүй нь ээ хө. Хорвоо дэлхийн хамгийн анхны төрт улс болох, Азийн цээжинд цэцэглэн хөгжсөн Хүн гүрэн Хүннү- Нанхиадуудын гуйвуулж дайрсанаар Хун ну- Умардын зэрлэгүүд, Ху- Тэнэг, бүдүүлэг гэж үеийн үед өмнийн нанхиадууд цаг үргэлжлэн дайран доромжилсоор иржээ. Тэр үедээ өвөг дээдсээс маань жижгэрэн агшиж, шавар хэрмэндээ хоргодогч, Их газрын түмэн бээрийн цагаан хэрмийг чацгаан савируулан байж хам хум бариулагч, нүүдэлчдээс үхтлээн айх ямаан омогтон, ямбатан хаад өөрсдийгөө их хуандий гэж гайхуулагчид, хм элэнцгийн чинь гэж...Зохиогч түүний хаад Түмэн шаньюү, түүний хүү Модун шаньюүгийн үед ч юм уу, эс бөгөөс түүнээс бараг гурван зууны дараах үеийн Үйжүйлюү шаньюү ч юм уу, бүр эс бөгөөс эх дэлхийн дайдыг морин туурайгаар тамгалан эзэрхийлж, Их эзэнт гүрнийг байгуулсан Их эзэн Чингис богдын үед ч юм уу, бүү мэдээ. Ямар боловч нүүдэлчин, дайчин омгоороон бахархан байдаг та бидний өвөг дээдсийн хэн нэгнийх нь үед гэнэм.
    "


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 18533 байт | Сэтгэгдэл бичих? | Ардын аман зохиол | Оноо: 0)


    Ардын аман зохиол Ардын аман зохиол: Хоёр загалын тууж
    Оруулсан admin on 2008-11-27 22:44:00 (1443 уншсан)

    Эрт урьд цагт
    Суут богд Чингис хааны
    Эрмэг цагаагч гүү нь
    Эр хоёр загал унага төрсөн ажээ.
    Тэр онд
    Арван гүүнд тэлээлж
    арга хийж онд оруулав гэнээ.
    Эзэндээ
    Дааган цагтаа унуулж
    Үрээн цагтаа хуяглуулж
    Тэр хоёр загалыг унаж
    Алтай ханыг
    Арлан авлаж
    Хөхүй ханыг
    Хөвчлөн авлав.
    Их загалыг унаж
    Алтай ханыг
    Авлан тавив.


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 26204 байт | 1 сэтгэгдэл | Ардын аман зохиол | Оноо: 4.37)


 
Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2009 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn